Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооноос геологи, эрдэс баялгийн салбарын эрх ашиг, хайгуулын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах үүднээс дараах саналыг уламжилж байгаа тухайгаа мэдээлсэн (2026.11.13) байна.
Газрын тосны бүтээгдэхүүний нөөц хадгалах хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд “Морьт Говь Ойл” ХХК-ийн шинээр барьсан, нийт 3000 метр кубын багтаамжтай агуулах өнөөдөр (2026.11.13) ашиглалтад орлоо.
Ангол улс газрын тосноос хараат байдлаа бууруулах зорилгоор энэ жил огцом нэмэгдсэн газрын тосны орлогоо эдийн засгийн шинэчлэл, зам тээвэр, уул уурхай, банк, аялал жуулчлалын салбарт зориулж ашиглахаар төлөвлөж байгааг Citigroup мэдээлжээ.