Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ховор элемент
Европын цахилгаан автомашины салбар хямралд ороод байна Хятад улс энэ оны эхээр ховор металлын экспортоо хязгаарлах шийдвэр гаргаснаар АНУ, Хятадын худалдааны маргаан гүнзгийрсэн. Гэвч энэхүү хориг зөвхөн Америкийн компаниудад нөлөөлөөд зогссонгүй. Европын автомашины салбарт хүндээр тусч, бүр мөсөн сөхрүүлэх аюултай болжээ.
ЕХ хилийн чанадад хэрэгжүүлэх критикал минералын 13 шинэ төслийг баталлаа Европын Холбоо (ЕХ) критикал минералын нөөцөө баталгаажуулах зорилгын хүрээнд бусад улсад стратегийн түүхий эдийн 13 шинэ төслийг сонгон баталгаажуулжээ. Эдгээр төсөл нь нийт 13 улсад хэрэгжих бөгөөд үүнд, Канад, Гринланд, Казахстан, Норвег, Серби, Украин, Замби, Шинэ Каледони, Бразил, Мадагаскар, Малави, Өмнөд Африк болон Их Британи улс багтаж байна.
Их Британи улс критикал минералын салбарт Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн Монголын Чухал ашигт малтмалын ассоциаци (МЧАМА) өнгөрсөн долоо хоногт /2025.05.29/ “Чухал ашигт малтмал: Монголын болон Глобал чиг хандлага” сэдэвт ээлжит семинарыг “Монголын критикал минералын хөгжлийн төлөвлөгөө: Дэлхийн шилжилтэд Монгол Улсын үүргийг тодорхойлох нь” гэсэн ерөнхий сэдвийн дор гурав дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
Япон улс АНУ-тай критикал минералын салбарт хамтран ажиллах санал дэвшүүллээ Япон улс АНУ-тай ховор металл зэрэг критикал минералын салбар дахь харилцаагаа бэхжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ярилцсан тухай Японы хэвлэлүүд мэдээллээ.
Хятад улс гянтболдын 80 гаруй хувийг дангаараа олборлож байна БНХАУ критикал минералын экспортоо хязгаарлаж эхэлсний улмаас гянтболд буюу вольфрамын үнэ энэ сард Европын спот зах зээл дээр сүүлийн 12 жилийн дээд хэмжээнд хүрч өслөө.
“Роснефть” компани ОХУ-ын хамгийн том газрын ховор элементийн ордыг эзэмшлээ ОХУ-ын төрийн өмчит нефтийн компани болох “Роснефть” Сибирьд байрлах Томторын газрын ховор элементийн (ГХЭ) ордыг эзэмших болсноо зарлажээ. Томторын орд нь тус улсын газрын ховор элементийн хамгийн том ордод тооцогдож байна.
"Codelco" компани Рио Тинтотой хамтран литийн төсөл хэрэгжүүлнэ Чили улсын "Codelco" компани Рио Тинто групптэй хамтран “Марикунга” литийн төслийг хэрэгжүүлэхээр болсноо Даваа гарагт /2025.05.19/ мэдэгдлээ. Чили улс нь цахилгаан автомашины батарейн үйлдвэрлэлийн салшгүй хэсэг болох литийн олборлолтоор дэлхийд хоёрт ордог. Тус улсын зах зээлд бас нэгэн хүчтэй хөрөнгө оруулагч нэмэгдэж буй нь энэ юм.
Rio Tinto групп Квебекээс анх удаагаа галли олборложээ Rio Tinto групп (ASX: RIO) Канад улсын Квебек мужид боловсруулсан бокситоос анх удаагаа галли гарган авчээ. Ингэснээр тус компани “Indium Corporation” компанитай хамтран Хойд Америкт критикал минералын нийлүүлэлтийг хөгжүүлэх чухал алхам хийж чадсан юм.
Рио Тинто газрын ховор элементийн зах зээлийг судалж байна Рио Тинто (ASX: RIO) групп дэлхийн зах зээлийн чиг хандлага өөрчлөгдөж, худалдааны зөрчилдөөн нэмэгдэж буйтай холбогдуулан газрын ховор элемент (ГХЭ) болон критикал минералын чиглэлд үйл ажиллагаагаа өргөжүүлэх талаар бодож эхэлжээ.
Хагас дамжуулагчийн салбар ба худалдааны маргаан Газрын ховор металлын сар бүрийн индексээс харвал (Rare Earths MMI) сүүлийн нэг сарын хугацаанд үнийн үзүүлэлт нь 7.4%-иар өссөн байна. Дэлхийд ховор металлын нийлүүлэлтээр тэргүүлэгч БНХАУ-ын эсрэг тогтоосон тариф нь ийнхүү үнэ өсөхөд нөлөөлжээ.
Конго улсын экспортын хоригоос үүдэн Хятадын кобальтын хувьцааны үнэ огцом өсжээ Мягмар гарагт /2025.02.25/ Хятадын кобальтын хувьцааны үнэ өссөн байна. Энэ нь Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс гэнэт кобальтын экспортоо хязгаарласнаас үүдсэн хэрэг аж. Ингэснээр хайлш болон батарей үйлдвэрлэлд өргөн хэрэглэгддэг тус элементийн нийлүүлэлт ойрын хугацаанд багасах төлөвтэй болжээ.
Украин болон АНУ критикал минералын салбарт хамтран ажиллана Саяхан Ерөнхийлөгч Дональд Трамп Украин улстай критикал минералын салбарт хамтран ажиллаж, үүний хариуд ОХУ-тай хийж буй дайнд цэргийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн танилцуулсан "Ялалтын төлөвлөгөө"-ний нэг хэсэг нь хөрөнгө оруулагчдыг уг салбарт татах явдал байв.
Хятад улс ашигт малтмалын экспортоо хязгаарлаж эхэллээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Хятад улсын импортод ногдуулсан 10%-ийн нэмэлт татвар хүчин төгөлдөр болсноос хойш хэдхэн минутын дараа Хятад улс батлан ​​хамгаалах, цэвэр эрчим хүч болон бусад салбарт ашигладаг таван металлын экспортыг хориглосноо зарлалаа.
БНХАУ критикал минералын салбарт 57 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ Сүүлийн 20 жилийн хугацаанд Хятад улс цэвэр эрчим хүчээ нэмэгдүүлж, хүлэмжийн хийн ялгарлаа бууруулахаар критикал минералын салбарт тогтмол хөрөнгө оруулж байна. Ингэхдээ ойролцоогоор 26 төрийн дэмжлэгтэй санхүүгийн институтийг оролцуулсан аж.
БНХАУ критикал минералын салбарт ноёрхохын тулд 57 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ Сүүлийн 20 жилийн хугацаанд Хятад улс цэвэр эрчим хүчээ нэмэгдүүлж, хүлэмжийн хийн ялгарлаа бууруулахаар критикал минералын салбарт тогтмол хөрөнгө оруулж байна. Ингэхдээ ойролцоогоор 26 төрийн дэмжлэгтэй санхүүгийн институтийг оролцуулсан аж.
Кобальтын үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр үнэ нь буурч байна Кобальтын үнэ 2016 оноос хойших хамгийн доод түвшинд хүрлээ. Учир нь үйлдвэрлэлийн хэмжээ эрс ихэссэн тул тус элементийн үнэд дарамт учруулаад байна.
Чили улс уурхайн хаягдлаас кобальт, газрын ховор элемент гаргаж авахаар төлөвлөж байна Чилийн “Үндэсний хөгжлийн агентлаг” буюу “Корфо” нь уул уурхайн хаягдлаас стратегийн ашигт малтмал болох кобальт, газрын ховор элемент гарган авах төслүүдийг дэмжих санаачилгаа танилцууллаа.
АНУ Невада муж дахь литийн уурхайд 2.26 тэрбум долларын зээл олгоно АНУ-ын Эрчим хүчний яам Невада мужийн Thacker Pass нэртэй литийн уурхайн бүтээн байгуулалтад зориулж "Lithium Americas" компанид 2.26 тэрбум долларын зээл олгохоор шийдвэрлэлээ. Энэхүү уурхай нь АНУ-ын уул уурхайн салбарт хийж буй хамгийн том хөрөнгө оруулалтын нэг бөгөөд чухал ашигт малтмалын салбарыг хөгжүүлэх өргөн хүрээний бодлогын нэг хэсэг юм.
АНУ Австралийн литий, газрын ховор элементийн төслүүдийг санхүүжилтээр дэмжинэ Барууны орнуудын критикал минералын нийлүүлэлтийн сүлжээг байгуулж, бэхжүүлэх ажлын хүрээнд АНУ Австралийн лити, газрын ховор элементийн төслүүдийг дэмжиж, нийт 786 сая ам.долларын зээл олголоо.
Критикал минералын нийлүүлэлтийн тогтворжилт Дэлхий нийт нүүрстөрөгчөөс татгалзан, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулахыг зорьж байгаа энэ үед критикал минералын эрэлт хэрэгцээ нэмэгдэж, түүхий эдийн урт хугацааны супер циклийн эхлэл тавигдах төлөв ажиглагдаж байна. Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭА) 2040 он гэхэд эрэлт мэдэгдэхүйц нэмэгдэж, одоогийн үйлдвэрлэлийн түвшингээс 40 дахин их лити, 20-25 дахин их бал чулуу, никель, кобальт шаардлагатай болно гэж таамаглаж байна.
1 2 3