Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Газрын ховор элементийн нөөцөөр тэргүүлэгч орнууд

Т.Бямбанаран

Газрын ховор элементүүд (ГХЭ) нь цахилгаан автомашины хөдөлгүүр, салхин цахилгаан станцын турбинаас эхлээд ухаалаг утас зэрэг орчин үеийн дэвшилтэт технологийн үндсэн тулгуур болдог.

2025 оны байдлаар дэлхий даяар тогтоогдсон ГХЭ-ийн нөөц хаана төвлөрч байгааг энэхүү зураглалаас тодорхой харж болох аж. Нөөцийн тархалт туйлын тэгш бус байна. Тухайлбал, Хятад улс 44 сая тонн ГХЭ-ийн нөөцөөр тэргүүлж байгаа нь дэлхийн нийт нөөц болох 91.9 сая тонны ойролцоогоор 48%-ийг эзэлж буй хэрэг. Бразил улс 21 сая тонны нөөцтэй тул хоёрдугаарт бичигдэж байгаа юм.

Газрын ховор элементийн 6.9 сая тонны нөөцтэй Энэтхэг улс, 5.7 сая тонны нөөцтэй Австрали зэрэг улсууд дээгүүрт орж байна. Уг жагсаалтын эхний зургаан улс нийлээд дэлхий дахинд мэдэгдэж буй ГХЭ-ийн нөөцийн бараг тавны дөрвийг бүрдүүлж байгаа нь анхаарал татна.

АНУ нь ердөө 1.9 сая тонны нөөцтэй. Үүнээс үзвэл тус улс ГХЭ-ийн нийлүүлэлтийг баталгаажуулахын тулд гадаад худалдаа болон дунд шатны боловсруулалтад ихээхэн тулгуурлаж байна. Сүүлийн саруудад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Хятадын гаралтай түүхий эдээс хараат байдлаа бууруулах зорилгоор дотоодын уул уурхайн төслүүдийг санхүүжүүлэх, тусгай зөвшөөрөл олгох үйл явцыг хялбаршуулах, мөн нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэхийн тулд түнш орнуудтай хамтран ажиллах бодлого хэрэгжүүлж эхэлсэн аж.

Эх сурвалж: АНУ-ын Геологийн алба (USGS), Visual Capitalist