Мэдээ мэдээлэл
“Монголын өдөр”-өөр хайгуул, алтны төслүүдээ түлхүү танилцуулна
Хэдийгээр цар тахлын хугацаанд нэг жил өнжиж, 2022 онд цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулсан ч энэ жилийн хувьд PDAC- 2023 дэлхийн 130 гаруй орны шийдвэр гаргагч, хөрөнгө оруулагчид, төсөл хэрэгжүүлэгчид нэг дор цуглаж буй хамгийн том арга хэмжээ болно.
Геологи, уул уурхайн салбарын мэргэжлийн холбоодыг чадавхжуулна
Австрали Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр (АМЕП-2) 2022-2023 онд “Мэргэжлийн холбоодын чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байна. Геологи, уул уурхайн салбарын мэргэжлийн холбоодын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний чанарыг дээшлүүлж, ажлын үр дүнд эергээр нөлөөлж, нэр хүндийг нь өсгөж, байгууллагын эрсдэлийг бууруулах зорилготой энэхүү төсөл хэрэгжсэнээр холбоонд харьяалагдах гишүүн байгууллага, мэргэжилтнүүдийн ажил эрхлэх, нарийн мэргэших, ур чадвараа өсгөх, дадлагажих, харилцаа холбоогоо сайжруулах боломжийг бүрдүүлж өгөх юм.
Геологичдын гарын авлага дөрөвдүгээр сард гарна
“Ашигт малтмалын баялаг ордын нөөцийн ангилал, зааврыг тухайн төрлийн ашигт малтмалд хэрэглэх аргачилсан зөвлөмж” төслийн үр дүнгийн урьдчилсан хэлэлцүүлэг” өнөөдөр ШУТИС-ийн Номын сангийн хурлын танхимд болж байна. Уг хэлэлцүүлэг нээлттэй болж байгаагаараа онцлог. Сонирхсон геологичид уг хэлэлцүүлэгт орж өөрийн саналаа тусгах боломжтой. Мөн цахимаар https://mmhi.gov.mn/2023/01/05/ холбоосоор орж, Монгол Улсын ашигт малтмалын баялаг ордын нөөцийн ангиллыг тухайн төрлийн ашигт малтмалд хэрэглэх аргачилсан зөвлөмжийн төсөлтэй танилцан, саналаа өгөх боломжтой аж. Өнөөдөр хийгдэж байгаа хэлэлцүүлэг болон арга зүйн зөвлөмж, түүний ач холбогдлын талаар ШУТИС-ийн харьяа Эрдэс баялгийн судалгаа, гео мэдээлэл, сургалтын төвийн захирал, доктор профессор Г.Ухнаатай ярилцсанаа хүргэе.
Авлигын төсөөллийн индексийг зарлана
Германд төвтэй “Трансперенси интернэшнл” байгууллагаас жил бүр улс орнуудын авлигын төсөөллийн индексийг дэлхий дахинд нэгэн зэрэг зарладаг. Америк, Герман, Англи, Швейцар, Хонконгод байдаг 13 байгууллагын судалгаа, үнэлгээний авлига болон түүнд холбогдох хэсгийн үзүүлэлтийг уг байгууллага сонгон авч тодорхой аргачлалын дагуу индексийг тооцдог. Тодорхойлохдоо 0-100 онооны хооронд дүгнэнэ. Бага оноо нь өндөр авлигатайг илтгэх бол 100 оноо нь авлигагүйг тодорхойлдог.
Нүүрсний хэргийг шалгахад дэмжлэг үзүүлэх штаб байгуулжээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
Нүүрсний хулгайн хэрэгт мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагууд нэгдүгээрт “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой гэрээ байгуулахдаа бусдад давуу байдал үүсгэсэн эсэхийг, уртын болон богинын тээврээр бүртгэлгүй нүүрс тээвэрлэлт хийсэн эсэх, оффтэйк буюу нууц гэрээг шалгаж байна.
6 жилийн тулгалтаар 385 мянган тонн орчим нүүрсний зөрүү гарчээ
Залуучууд нэгдсэн "Нүүрсний хулгайчдыг зарла" жагсаал хоёрдахь өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдын захирамжаар Ажлын хэсэг байгуулжээ. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Баяжуулах, боловсруулах үйлдвэрийнхэн АМНАТ-ын асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, ашигт малтмалыг баяжуулах, боловсруулах шатанд давхардуулан АМНАТ ногдуулах болсноор үйлдвэрүүд өрийн дарамтад орж, үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа юм. Энэ талаар “Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо” төрийн бус байгууллага болон баяжуулах боловсруулах үйлдвэр, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд 25 дугаар суваг телевизийн Хэвлэлийн хурлын танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
“Оюу толгой” 2021 оны шилдэг ханган нийлүүлэгчдээ тодрууллаа
Найм дахь удаагаа зохион байгуулж буй “Эрдэнийн говь” шилдэг ханган нийлүүлэгчдийг шалгаруулах ёслолоор “Оюу толгой” компани ханган нийлүүлэгчдийнхээ ололт амжилтыг тэмдэглэж, шилдэг найман компанийг шалгарууллаа. Шилдгээр Өмнөговийн жижиг, дунд бизнесээс эхлээд үндэсний томоохон нэр хүндтэй компаниуд тодорлоо.
Бичигтийн боомтын үйл ажиллагааг сэргээлээ
Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр улсын хилд Баянхошуу-Өвдөг, Замын-Үүд-Эрээн, Ханги-Мандал, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бургастай-Лаоемяо, Булган-Такашикэн, Бичигт-Зүүнхатавч, Хавирга-Архашаат гэсэн байнгын ажиллагаатай авто замын есөн боомт ажиллахаар тохиролцсон байдаг. Эдгээр есөн боомтоос өнөөгийн байдлаар долоон боомт нээлттэй ажиллаж, ачаа тээврийн хөдөлгөөн хэвийн явж байна. Өнгөрсөн оны наймдугаар дугаар 22-ны өдрөөс хойш хаалттай байгаа Бичигт-Зүүнхатавч авто замын боомтын үйл ажиллагааг сэргээж, хятадын талд гацсан 200 гаруй тээврийн хэрэгслийг татан авах ажлыг энэ сарын 22-ны өдрөөс эхлүүлэв.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-1 төслийн гүйцэтгэл 63%-тай байна
Газрын тос боловсруулах үйлдвэр нь EPC-1,2,3,4 гэсэн дөрвөн багц төслөөс бүрдэж буй бөгөөд үйлдвэрийн технологийн бус барилга байгууламж, талбайн дэд бүтэц зам, ус хангамжийн системийн цогц төсөл болох EPC-1 төслийн ажилд төслийн менежмэнтийн зөвлөх Энэтхэг улсын “И Ай Эл” компани олон улсын норм дүрэм, стандартын дагуу гүйцэтгэлд хяналт тавьж байна. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Энэтхэг улсын “Жэй Эм Си Прожэктс” ХХК, Монгол улсын 21 туслан гүйцэтгэгч компанийн инженер, техникийн мэргэжилтнүүд нийт 641 хүн, 250 нэгж техниктэйгээр 2022 оны арваннэгдүгээр сарын 29-нд төслийг хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
ОХУ АИ92 шатахууны худалдаанд 35%, дизелийн түлшинд 5%-ийн хөнгөлөлт үзүүлнэ
УУХҮЯ-аас "Роснефть" НХН-тэй 2022 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр хэлцэл хийсний дүнд Аи-92 автобензинийг 4, 5, 6 дугаар сард урьдчилгаа төлбөрийн нөхцөлтэйгээр 840$/тн үнээр худалдан авахаар тохиролцсон. Харин долдугаар сарын эхээр "Роснефть" компанитай дахин хэлэлцэж долдугаар сараас 2022 оныг дуустал Аи-92 шатахууныг 830$/тн үнээр, ДТ-ийг сар бүрийн хил үнээс 5%-ийн хөнгөлөлттэй авах тохиролцоонд хүрсэн.
Газрын тос дамжуулах хоолойн нарийвчилсан зураг, төсөл боловсруулна
Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн явц болон газрын тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлж, барих гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний талаар танилцууллаа. Газрын тос дамжуулах хоолойн тос дамжуулах трассын дагуу инженер геологийн судалгаа хийх, дамжуулах хоолойн нарийвчилсан зураг, төсөл боловсруулахыг Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайдад үүрэг болголоо.
Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийн ажлыг эхлүүллээ
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд Зүүн босоо тэнхлэгийн үндэсний төмөр замын сүлжээ буюу Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийн ажлыг (2022.07.02) эхлүүллээ. Төслийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ, Засгийн газрын зарим гишүүдийн хамт оролцлоо.
УУХҮЯ: Тэсрэх бодисын үндсэн түүхий эдийн хангамж хэвийн байна
Салбарын сайд Г.Ёндон уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодисын үндсэн түүхий эд азотын бордооны томоохон нийлүүлэгч компани болох ОХУ-ын “Азот” компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. “Азот” компани нь ОХУ-ын азотын бордооны томоохон үйлдвэрлэгч бөгөөд дэлхийн 30 гаруй орны хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарын хэрэглэгчдийг хангадаг төдийгүй өөрийн дөрвөн үйлдвэрээр дамжуулан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нийлүүлж байна. Тэр дундаа Монгол Улсын уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын азотын бордооны хэрэглээний 80 гаруй хувийг дангаараа хангадаг томоохон нийлүүлэгч компани юм.
Г.Ёндон: “Эрдэнэс Монгол”-ын ТУЗ-ийн 207 гишүүнийг 27 болгож цомхотгоно
Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийг өөрчлөн зохион байгуулах арга хэмжээний талаар (2022.06.08) хэлэлцсэн байна. Үндэсний баялгийн сан байгуулах зорилготой уялдуулан “Эрдэнэс Монгол” компанийг группийн зохион байгуулалтад оруулах, мөн төсвийн хэмнэлтийн хүрээнд тус компанийн ТУЗ-ийн гишүүдийг цомхотгохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болголоо.