Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Э.Макрон: Монгол Улсыг ногоон эдийн засаг руу  шилжихэд шаардлагатай санхүүжилтэд дэмжлэг үзүүлнэ


Ч.Сансар


“Монгол Улс нүүрстөрөгч бага ялгаруулдаг, ногоон эдийн  эдийн засаг руу шилжихэд шаардлагатай чухал металлыг Францад нийлүүлэхээр тохиролцлоо” гэж Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Монголд айлчилж байх үеэрээ мэдэгдлээ. Тус айлчлал нь Франц Улсаас Төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны түүхэн айлчлал байлаа. 

Энэхүү айчлал нь байгаль орчин, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл зэрэг салбарт хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсыг Орос, Хятад хөршөөс хараат байдлыг бууруулах зорилготой гэж Макроны Ажлын албанаас гаргасан мэдэгдэлд дурджээ.

Тэрээр сэтгүүлчдэд хандан “Бид тодорхой нөөцтэй чухал металлыг танай улсаас нийлүүлэх замаар эрчим хүчний тусгаар тогтнолоо бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахаар шийдсэн” гэж хэллээ.
“Францын цөмийн түлшний групп Orano SA-тай хамтран үргэлжлүүлэн ажиллах нь чухал металлын олборлолтыг идэвхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ” гэж Францын Ерөнхийлөгч нэмж хэлэв.

Европын Холбоо цэвэр эрчим хүч, цахим эдийн засаг руу  шилжихэд чухал ач холбогдолтой ашигт малтмалын нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Мөн Хятад зэрэг цөөн хэдэн ханган нийлүүлэгчдээс хараат байдлаа багасгахыг хүсч байна.
Хоёр улс сэргээгдэх  болон цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллаж, Монгол Улсыг ногоон эдийн засаг руу  шилжихэд шаардлагатай санхүүжилт босгоход дэмжлэг үзүүлнэ гэж Макрон хэллээ.

Энэхүү айлчлал нь энэ оны 4 дүгээр сард Польшийн Ерөнхийлөгч Анжей Дудагийн дараа хийсэн Европын төрийн тэргүүний хоёр дахь айлчлал юм.

Эх сурвалж: Yahoo.news