Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

“Амжилт бол сонголт” хөтөлбөр эхэллээ


Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Эрдэнэс Монгол” ХХК, Удирдлагын академи хамтран зохион байгуулж буй “Амжилт бол сонголт” манлайллын хөтөлбөрийн нээлт боллоо.

Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын ХЭГ-ын даргын зөвлөх Ү.Амарбат, Засгийн газрын ХЭГ-ын салбарын бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн, Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг нар оролцлоо.  

Эрдэнэс Монгол нэгдлийн харьяа компаниудаас хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад тэнцсэн 50 залуу инженер, дунд шатны менежерүүд тус хөтөлбөрт хамрагдаж байна. Сургалтыг Удирдлагын академийн багш, судлаачид, уул уурхайн салбарын гадаад мэргэжилтэн, профессорууд удирдан явуулах бөгөөд 9 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэл үргэлжлэх аж.

“Манлайлагчийн хандлага, ур чадвар”, “Хариуцлагатай уул уурхай, салбарын хөгжилд тулгарч буй сорилт, арга зам”, “Хамтын ажиллагаа карьер хөгжил” гэсэн үндсэн гурван үе шатаас бүрдэх тус хөтөлбөрт оролцогчид манлайллын чадварт суралцаж, салбар, байгууллагынхаа хөгжилд тулгамдаж буй асуудлын гарц шийдлийг тодорхойлж, хэрэгжүүлэх ур чадварыг эзэмших ажээ.