Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл
Тамсагаас Дорноговь руу газрын тос дамжуулах хоолой барих ажил энэ сард эхэлнэ Дорнод аймаг дахь Тамсагийн газрын тосны орд газраас Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй нефть боловсруулах үйлдвэр хүртэл нийт 530 км урт, өргөх, халаах насос бүхий түүхий тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны дөрөвдүгээр сарын 28-нд эхлүүлэхээр товложээ.
Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда: Газрын ховор элементийг хайх, судалгаа, олборлолт хийхээр сонирхож байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда, гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамтаар манай улсад энэ сарын 24-26-ны өдөр төрийн айлчлал хийж байна.   Хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан талаараа хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэээлэл хийлээ. 
Өнгөрсөн долоо хоногт 1.5 сая тонн нүүрс экспортолжээ Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого оны эхний гурван сарын байдлаар таван их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 1.2 их наядаар өссөн байна. Үүнээс, Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 1.6 их наяд төгрөг. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 896.7 тэрбум төгрөг буюу 2.2 дахин өссөн үзүүлэлт аж. Төсвийн орлогын бүрдүүлэлтэд эрдэс баялгийн салбарын орлого 32.2 хувийг эзэлсэн байна.
“Ховд эко цемент” үйлдвэр ашиглалтад орлоо Баруун бүсэд “Орон сууцжуулах хөтөлбөр”-ийг эрчимжүүлж, орон нутагт агаарын бохирдлыг бууруулах, үндэсний инженер, техникийн ажилтнуудаа сургах, бэлтгэх, баруун бүсийн хэрэгцээг хангах, улмаар Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсад экспортлох юм.
Рио Тинто Монгол компанийн Хүүхдийн паркийн 10.2 га талбайг ногоон байгууламжаар тохижуулж буй 3D зургууд "Рио Тинто Монгол" компани өнгөрсөн оны сүүлээс эхлэн Нийслэлийн захирагчийн албатай хамтран их хотын зүрхэн хэсэг буюу Үндэсний соёл амралтын хүрээлэн, бидний нэрлэж заншсанаар “Хүүхдийн парк”-ийн баруун жигүүр дэх 10.2 га газрыг ногоон байгууламж болгон тохижуулахаар ажиллаж буй билээ...
Ж.Тана:  Ерөнхий сайдын урилгаар ирж, эх орондоо ажиллах болсондоо баяртай байна “Оюу Толгой”-н ТУЗ-ийн гишүүн Н.Багабанди чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөнийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.  Засгийн газрын өнөөдрийн /2023.04.19/ хуралдаанаар “Оюу Толгой”-н Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр Жамбалдоржийн Таныг томилжээ.
Оюу Толгойн хэрэгцээг хангах Тавантолгой ДЦС-ыг барина Засгийн газрын өнгөрсөн лхагва гарагийн /2023.04.12/ хуралдаанаар Тавантолгойг дулааны цахилгаан станцын төслийн эрчимжүүлэхээр шийдвэрлэсэн Засгийн газрын тогтоол батлагдлаа. Энэ тогтоолын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өгсөн юм.
“Энержи ресурс” ХХК-ийн экспортод гаргах нүүрсний цахим арилжаа явагдлаа Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа /2023-03-22/ явагдаж, “Энержи Ресурс” ХХК-ийн экспортод гаргах 5 багц буюу нийт 32,000 тонн баяжуулсан коксжих нүүрсийг дуудлага арилжаагаар арилжлаа. Энэхүү арилжаанд 4 компани оролцсон бөгөөд дуудах үнэ 1250 юанаас 13.6 хувь өсөж 1420 юань хүрлээ.
Н.Нарангэрэл: Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтын ажлын явц 65 хувьтай байна ГЕГ-ын Боомтын үйлчилгээний хэлтсийн гаалийн улсын байцаагч Н.Нарангэрэл боомтуудын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцын талаар өнөөдөр /2023.03.21/ мэдээлэл өглөө. Засгийн газраас хэрэгжүүлж буй Хилийн боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр ОХУ-тай хиллэдэг Боршоо, Бичигт, Алтанбулаг боомтыг, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Замын-Үүд, Гашуунсухайт боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн, шинэчлэх ажлыг эхлүүлсэн.
ОЮУ ТОЛГОЙН эрчим хүчний хэрэглээ Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Оюу Толгой уурхайг урт хугацаанд “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-г 2022 онд байгуулсан билээ. 450 МВт-ын хүчин чадалтай “Тавантолгойн дулааны цахилгаан станц”-ыг төр өөрөө бүтээн байгуулах шийдвэр гаргаж, хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд ТТДЦС ашиглалтад орсноор Оюу Толгой уурхайн БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны эрчим хүчний системээс авч буй импортын цахилгаан эрчим хүчийг орлох болно. Мөн гүний уурхайн ажилтнуудын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг баталгаажуулах, гүний уурхайн үйл ажиллагааг урт хугацаанд тогтвортой үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх нь Монгол Улсын эдийн засгийн хувьд онцгой ач холбогдолтой юм.
Сайд Ж.Ганбаатар Канад, АНУ-ын хөрөнгө оруулагчидтай уулзалт хийжээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар гуравдугаар сарын 9-ний өдөр Канадын Торонто хотноо Монгол Улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн Канад, АНУ-ын хөрөнгө оруулалтын сан, банкууд, хөрөнгө оруулагчдыг урьж зангиагүй уулзалт хийжээ.
“Монголын өдөр”-өөр хайгуул, алтны төслүүдээ түлхүү танилцуулна Хэдийгээр цар тахлын хугацаанд нэг жил өнжиж, 2022 онд цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулсан ч энэ жилийн хувьд PDAC- 2023 дэлхийн 130 гаруй орны шийдвэр гаргагч, хөрөнгө оруулагчид, төсөл хэрэгжүүлэгчид нэг дор цуглаж буй хамгийн том арга хэмжээ болно. 
Геологи, уул уурхайн салбарын мэргэжлийн холбоодыг  чадавхжуулна Австрали Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр (АМЕП-2) 2022-2023 онд “Мэргэжлийн холбоодын чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байна. Геологи, уул уурхайн салбарын мэргэжлийн холбоодын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний чанарыг дээшлүүлж, ажлын үр дүнд эергээр нөлөөлж, нэр хүндийг нь өсгөж, байгууллагын эрсдэлийг бууруулах зорилготой энэхүү төсөл хэрэгжсэнээр холбоонд харьяалагдах гишүүн байгууллага, мэргэжилтнүүдийн ажил эрхлэх, нарийн мэргэших, ур чадвараа өсгөх, дадлагажих, харилцаа холбоогоо сайжруулах боломжийг бүрдүүлж өгөх юм. 
Геологичдын гарын авлага дөрөвдүгээр сард гарна “Ашигт малтмалын баялаг ордын нөөцийн ангилал, зааврыг тухайн төрлийн ашигт малтмалд хэрэглэх аргачилсан зөвлөмж” төслийн үр дүнгийн урьдчилсан хэлэлцүүлэг” өнөөдөр  ШУТИС-ийн Номын сангийн хурлын танхимд  болж байна.  Уг хэлэлцүүлэг нээлттэй болж байгаагаараа онцлог.  Сонирхсон геологичид уг хэлэлцүүлэгт орж өөрийн саналаа тусгах боломжтой. Мөн цахимаар https://mmhi.gov.mn/2023/01/05/ холбоосоор орж, Монгол Улсын ашигт малтмалын баялаг ордын нөөцийн ангиллыг тухайн төрлийн ашигт малтмалд хэрэглэх аргачилсан зөвлөмжийн төсөлтэй танилцан, саналаа өгөх боломжтой аж.  Өнөөдөр хийгдэж байгаа хэлэлцүүлэг болон арга зүйн зөвлөмж, түүний ач холбогдлын талаар   ШУТИС-ийн харьяа Эрдэс баялгийн судалгаа, гео мэдээлэл, сургалтын төвийн захирал, доктор профессор Г.Ухнаатай ярилцсанаа  хүргэе.
Авлигын төсөөллийн индексийг зарлана Германд төвтэй “Трансперенси интернэшнл” байгууллагаас жил бүр улс орнуудын авлигын төсөөллийн индексийг дэлхий дахинд нэгэн зэрэг зарладаг. Америк, Герман, Англи, Швейцар, Хонконгод байдаг 13 байгууллагын судалгаа, үнэлгээний авлига болон түүнд холбогдох хэсгийн үзүүлэлтийг уг байгууллага сонгон авч тодорхой аргачлалын дагуу индексийг тооцдог. Тодорхойлохдоо 0-100 онооны хооронд дүгнэнэ. Бага оноо нь өндөр авлигатайг илтгэх бол 100 оноо нь  авлигагүйг тодорхойлдог.  
Нүүрсний хэргийг шалгахад дэмжлэг үзүүлэх штаб байгуулжээ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Нүүрсний хулгайн хэрэгт мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагууд нэгдүгээрт “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой  гэрээ байгуулахдаа бусдад давуу байдал үүсгэсэн эсэхийг, уртын болон богинын тээврээр бүртгэлгүй нүүрс тээвэрлэлт хийсэн эсэх, оффтэйк буюу нууц гэрээг шалгаж байна.
6  жилийн тулгалтаар  385 мянган тонн орчим нүүрсний зөрүү гарчээ Залуучууд нэгдсэн "Нүүрсний хулгайчдыг зарла" жагсаал хоёрдахь өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдын захирамжаар Ажлын хэсэг байгуулжээ.  ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Баяжуулах, боловсруулах үйлдвэрийнхэн АМНАТ-ын асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, ашигт малтмалыг баяжуулах, боловсруулах шатанд давхардуулан АМНАТ ногдуулах болсноор үйлдвэрүүд өрийн дарамтад орж, үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа юм. Энэ талаар “Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо” төрийн бус байгууллага болон  баяжуулах боловсруулах үйлдвэр, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд  25 дугаар суваг телевизийн Хэвлэлийн хурлын танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
"Mongolia Mining 2022" үзэсгэлэнд оролцогч Сэндвик Монголиа ХХК "Mongolia Mining 2022" үзэсгэлэнд оролцогч Сэндвик Монголиа ХХК-ийн Гүйцэтгэх захирал Брадлей Кларк
"Mongolia Mining 2022" үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгч "TRANSWEST MONGOLIA" "Mongolia Mining 2022" үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгч "TRANSWEST MONGOLIA"
1 2 3 4 5 6