Мэдээ мэдээлэл
Газпром 2024 оны хөрөнгө оруулалтаа 16.9 тэрбум долларт хүргэнэ
Газпромын экспорт, дотоодын нийлүүлэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус компани 2024 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө 4%-иар нэмэгдүүлж, 16.9 тэрбум доллар болгон өсгөлөө гэж Оросын байгалийн хийн аварга компани санхүүгийн шинэ төлөвлөгөөгөө баталсны дараа мэдэгдлээ.
Урагшлах ёстой эрчим хүчний төслүүд
Эрчим хүч бол аливаа улсын тусгаар тогтнолын нэг баталгаа болдог, ач холбогдлын хувьд ч нэлээд жин дардаг салбар. Ялангуяа шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжлийн өнөө цагт эрчим хүчгүйгээр урагшлах боломжгүй билээ. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн 4 нь эрчим хүчний салбарт хэрэгжиж байгаа нь үүний нотолгоо гэлтэй. Эдгээр төслийн нөхцөл байдал одоогоор ямар байгааг танилцуулъя.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр 1.2 сая тонн хүдэр олборложээ
"Эрдэнэс Монгол" нэгдлийн охин болон хараат компаниуд оны эхний хагас жилийн үйл ажиллагааны үр дүнгээ хэлэлцэж байна. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал болон "Эрдэнэс Монгол" нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар тус зөвлөгөөнд үндсэн илтгэлийг хэлэлцүүлж, компаниуд өөрсдийн тайлан мэдээллээ танилцуулсан юм. "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж дараах мэдээллийг өглөө.
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДИЙГ СУДАЛЖ ДЭМЖИН АЖИЛЛАНА
Эрчим Хүчний Сайд Б.Чойжилсүрэн салбарын төрийн бус байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзан тулгамдаж буй асуудлуудийн талаар санал солилцов. Уулзалтад Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, газрын дарга нар, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун болон Эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг 17 Төрийн бус байгууллагаас 11 төлөөлөл оролцов.
Узбекистан улстай уул уурхайн салбарт төсөл хэрэгжүүлэх боломжуудыг ярилцлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан улсад хийх төрийн айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд тус улсын Уул уурхай, геологийн сайд Б.Ф.Исламов, дэд сайд Ж.С.Файзуллаев нараар ахлуулсан төр-хувийн хэвшлийн төлөөлөл манай улсад ирж ажиллалаа. Энэ үеэрээ “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагуудтай уулзаж, уул уурхайн салбарт хамтын ажиллагаа өрнүүлэх боломжийн талаар санал солилцов.
ТЕХНИКИЙН БОЛОН мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт дэмжлэг үзүүлнэ
Монгол Улсын техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт (ТбМБС)-ын салбарт дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар Австрали улсын Элчин сайдын яам, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) хамтран ажиллах гэрээ байгууллаа. “Түншлэлд суурилсан ТбМБС - II” (ТСТМБС - II) төслийг Холбооны бүгд найрамдах Герман улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, Хөгжлийн яамны даалгавраар GIZ, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран хэрэгжүүлэх юм.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн зарим санхүүжилтийг шийдвэрлэлээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Ингэснээр газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой зарим арга хэмжээний санхүүжилтийг шийдвэрлэв.
"Build Mongolia 2024" үзэсгэлэн эхэллээ
Олон улсын барилга, уул уурхай, дэд бүтцийн техник, дэвшилтэт технологийн "Build Mongolia 2024" үзэсгэлэн уламжлал болон жил бүр зохион байгуулагддаг бөгөөд Монгол Улсын бүтээн байгуулалтын салбарын хамтын ажиллагааг илүү өгөөжтэй, маркетингийн үйл ажиллагааг илүү чанартай түвшинд хүргэх зорилготой. 4 дэх удаагаа нээлтээ хийж буй энэ жилийн үзэсгэлэнд барилга, эрчим хүч, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарынхан оролцож буйгаараа онцлог юм.
“Гүнээсээ хайрлая” усны шилдэг шийдлийг тодруулна
Дэлхийн усны өдөр удахгүй болно. Жил бүрийн 3 дугаар сарын 22-нд болдог уг өдрөөр “Майнд Плас” ХХК, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны Газар хамтран “Гүнээсээ хайрлхя” ус ашиглалтын шилдэг шийдлийг шалгаруулах юм.