Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Монгол, Орос, Хятадын ХАҮТ-уудын Худалдаа, эдийн засгийн XVI чуулган Улаанбаатар хотноо эхэллээ

“Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад ХАҮТ-уудын хамтын ажиллагаа ба түншлэл” сэдвийн хүрээнд Монгол, Орос, Хятадын ХАҮТ-уудын Худалдаа, эдийн засгийн XVI чуулган Улаанбаатар хотноо эхэллээ. Чуулганы нээлтэд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Евсиков Алексей Николаевич, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо /ОУХДХ/-ны орлогч дарга Жан Шао Ган, ОХУ-ын ХАҮТ-ын Ерөнхийлөгч Катырин Сергей Николаевич, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин болон бусад ХАҮТ-уудын удирдлагууд, гурван улсын бизнес эрхлэгчдийн 450 гаруй төлөөлөл оролцож байна.

 

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин : Форумын гол зорилго эдийн засгийн коридорыг хамтдаа хувийн хэвшлүүд хэрэгжүүлэх тухай асуудлыг хөндөж байна. Баруун зүүн босоо төмөр зам, авто замыг яаралтай шийдэх дээрээс нь Замын-Үүд, Алтанбулагийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, уул уурхайн болон уул уурхайн бус салбарт хамтарсан хөрөнгө оруулалт хийх, хил давах аялал жуулчлалыг хөгжүүлэх гэх мэт олон чухал асуудлыг хөндөж байна.

Гурван улсын хамтын ажиллагааг бүх салбарт хөгжүүлэх чухал баримт бичиг болох “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрийн хүрээнд ХАҮТ-ууд хэрхэн хамтран ажиллах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжуудын талаар хэлэлцэн, санал солилцох юм. Хоёр өдрийн турш үргэлжлэх чуулганы үеэр төр болон хувийн хэвшлийн төлөөлөл Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтаас гадна хөдөө аж ахуй ба экспорт, уул уурхай, аялал жуулчлал, тээвэр логистик, чөлөөт бүс болон хөрөнгө оруулалт зэрэг дэд сэдвүүдийг хөндөн ярилцаж, мэдээлэл солилцох төдийгүй сайн туршлагаа хуваалцана. Мөн дээрх салбаруудын хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдийг энэ үеэр танилцуулж, чуулганы хаалтын үеэр холбогдох талууд хамтын ажиллагааны гэрээг үзэглэн баталгаажуулж, шинэ түншлэлийг эхлүүлэх юм.