Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Фернандез Оюу Толгойн уурхайд зочилно




АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч Хосе У.Фернандез Монгол Улсад
зургаадугаар сарын 25-29-нд айлчилна. Энэ үеэр АНУ, Монгол Улсын эдийн засгийн түншлэлийг ахиулахаар Монгол Улсын төр засгийн өндөр албан тушаалтнууд болон бусад оролцогч талуудтай уулзалт хийх юм байна.
Эрчим хүчний аюулгүй байдал, чухал ашигт малтмал, тээвэр, хүнсний аюулгүй байдал, оюуны өмч, цахим эдийн засагт тулгуурлаж Монгол Улсын эдийн засгийн хөгжил, бат бөх тогтолцоог дэмжих төслүүд дээр хамтран ажиллах зорилготой аж.


Төрийн нарийн бичгийн даргын орлогч Фернандез Улаанбаатар хотноо Монгол Улс болон БНСУ -ын Засгийн газартай чухал ашигт малтмалын талаарх анхны гурван талт яриа хэлэлцээгээр гурван орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, уул уурхайн салбарын үйл ажиллагаанд байгаль орчин, нийгэм, засаглалын өндөр стандартыг дэмжихэд хамтран ажиллах арга замыг олохоор зорьж байна.

Энэ онд АНУ, Монгол Улстай дипломат харилцаа тогтоосны 36 жилийн ой тохиож байгаа бөгөөд бид Монгол Улсын “гуравдагч хөрш”, стратегийн түнш гэдгээрээ бахархдаг. Хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс Төрийн нарийн бичгийн даргын орлогч нь Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар болон, төр хувийн хэвшлийн түншүүдтэйгээ эдийн засаг, чухал ашигт малтмал, эрчим хүч, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах яриаг өрнүүлнэ гэж АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлэв.

Айлчлалын үеэр Төрийн нарийн бичгийн даргын орлогч Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүдтэй уулзаж, олон улсын худалдааны талаар Дэлхийн экспортын хөгжлийн форумд илтгэл тавихаас гадна Оюу Толгойн уурхайд зочилно.