Шинэ мэдээ
PDAC-2025 чуулганаас урьтаж хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхлэхээр болжээ
Олон улсын жишгээр хайгуулын лиценз нь ашиглалтынхаасаа 5-6 дахин олон байдаг ч одоогоор энэ жишиг манайд урвуу хамааралтай байна. Тухайлбал, Монгол Улсад одоогоор 2700 орчим ашиглалтын болон хайгуулын лиценз байгаагийн 900 гаруйг нь хайгуулын зөвшөөрөл эзэлж байна. Монгол Улс 2024 оны 4 дүгээр сараас эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг зогсоосон нь үүнд нөлөөлжээ. Энэ нь уул уурхайн салбарын хувийн хэвшил, гаднын хөрөнгө оруулагчдад хүндрэл учруулж, олон улсын хурал чуулганд оролцоход шүүмжлэл дагуулдаг сэдэв болоод байгаа. Тиймээс PDAC-2025 чуулганаас урьтаж хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхлэхээр болжээ.
BHP болон Rio Tinto компаниуд эрчим хүчний шилжилтийн талаар эерэг байр суурь баримталж байна
Уул уурхайн салбарт тэргүүлэгч компаниуд болох BHP болон Rio Tinto нь энэ долоо хоногт уурхайн голлох бүтээгдэхүүний тайлангаа танилцуулсан бөгөөд санхүүгийн үзүүлэлт, төлөв байдлын хувьд ижил төстэй шинжүүд илэрчээ. Тэд сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үйл явцыг эергээр харж, богино хугацааны эрсдэлийг багасгахыг зорьж байна. Мөн Трампын худалдааны бодлого тэдэнд томоохон эрсдэл учруулахгүй гэж үзжээ.
“Дачин ойл фийлд” Монголоос 9.8 сая тонн газрын тос олборложээ
Монгол Улс стратегийн чухал түүхий эд болох газрын тосыг БНХАУ-д цөөнгүй жил экспортолж байгаа билээ. Тэгвэл тус бизнесийн гол тоглогчдын нэг БНХАУ-ын “Дачин ойл фийлд” компани одоогоор 9.8 сая тонн газрын тосыг Монгол Улсаас олборлоод байгаа аж. Тус компани 2005 оноос Тамсагийн төсөлд нийт 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн төдийгүй Монгол Улсын төсөвт 1.1 тэрбум ам.долларын орлого оруулсан байна. Түүнчлэн Дорнод аймгийн хөгжлийн сан болон орон нутгийн бүтээн байгуулалтын санд 600 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Энэ талаарх мэдээллийг БНХАУ-ын “Дачин ойл фийлд” компанийн удирдлага Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваантай хийсэн уулзалтын үеэр онцолсон байна.
“Рио Тинто”-гийн уурхайн үйл ажиллагаа сэргэжээ
Байгаль, цаг уурын гэнэтийн өөрчлөлт, давагдашгүй хүчин зүйлүүд уул уурхайн салбарт сөргөөр нөлөөлдөг. Тэгвэл "Зелиа" хэмээх далайн хар салхины улмаас түр хаагдаад байсан Австралийн хамгийн том төмрийн хүдрийн боомт болох Порт Хедланд дахин нээгдлээ. Ингэснээр “Рио Тинто”-гийн уурхайн үйл ажиллагаа дагаад сэргэж байгаа талаар “Finance News”-т онцолжээ.
Чухал ашигт малтмал ба Монгол Улсын шилжилтэд нөлөөлөх чухал шийдвэрүүд
Дэлхий нийт цэвэр эрчим хүч, дэвшилтэт технологи, тогтвортой үйлдвэрлэлд шилжиж байгаа энэ үед нэн чухал ашигт малтмал улам бүр "чухал" болсоор байгаа билээ. Тухайлбал, лити, кобальт, газрын ховор элемент, никель зэрэг эдгээр ашигт малтмал нь батарей, цахилгаан машин, салхин сэнс, хагас дамжуулагч үйлдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ ч утгаараа чухал ашигт малтмалыг дагаад эрчим хүч, технологийн салбар дахь олон улсын бодлого, худалдаа харилцаа, инновац өөрчлөгдөж байна. Чухал ашигт малтмалын эрэлт өсөхийн хэрээр нийлүүлэлт ч тулгамдсан асуудал болоод байна. Монгол Улсын хувьд чухал ашигт малтмалын салбарт өрсөлдөх чадвар ямар түвшинд байгаа, энэ салбарын бодлого, хууль эрх зүйн орчны талаар тус хэлэлцүүлгийн үеэр ярилцлаа.
Украин болон АНУ критикал минералын салбарт хамтран ажиллана
Саяхан Ерөнхийлөгч Дональд Трамп Украин улстай критикал минералын салбарт хамтран ажиллаж, үүний хариуд ОХУ-тай хийж буй дайнд цэргийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн танилцуулсан "Ялалтын төлөвлөгөө"-ний нэг хэсэг нь хөрөнгө оруулагчдыг уг салбарт татах явдал байв.
НҮҮРСЭЭ БАРТЕРДАХГҮЙ, БЭЛЭН МӨНГӨӨР ХУДАЛДАНА
БНХАУ-ын төрийн өмчит “Чайна энержи" компани дотооддоо нүүрсний олборлолт хийхээс гадна Австрали, Индонез, Монголоос нүүрс худалдан авдаг. Жилд 800 сая тонн нүүрс хэрэглэдэг гигант компани.
ХӨГЖЛИЙН БАНК ХЭРХЭН ШИНЭЧЛЭГДЭХ ВЭ?
Хөгжлийн банкнаас олгосон томоохон зээлийн мэдээллийг 2022 оны 1 дүгээр сард анх ил болгож, зээлийн чанар, зээл олголтын явц, ажил хариуцсан албан тушаалтнуудын үйлдэл, үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй хүргэсэн билээ.
Нүүрсний үнэ тонн тутамд 38.1 ам.доллароор буурчээ
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын экспорт, импортын 2025 оны 1 дүгээр сарын тайланг нэгтгэн боловсруулжээ. Тус тайланд дурдсанаар Монгол Улсын экспорт 2025 оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 247.2 сая ам.доллароор буурч, импорт өмнөх оны мөн үеэс 38.6 сая ам.доллароор өссөн байна. Түүнчлэн БНХАУ-руу экспортолсон нүүрсний хилийн дундаж үнэ тонн тутамд 81.0 ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс тонн тутамд 38.1 ам.доллароор буураад байна.
"Southern Copper" компани 1.8 тэрбум долларын уурхайг 2027 оноос ашиглана
Southern Copper удаан хугацаагаар саатсан Перу дахь Tía María зэсийн уурхайг 2027 оноос ашиглах төлөвлөгөөтэй байна. Тус компани нь уул уурхайн аварга Grupo Mexico-ийн охин компани бөгөөд төсөлд зарцуулах нийт хөрөнгийг 1.4 тэрбум ам.доллараас 1.8 тэрбум доллароор үнэлж байгаа юм. Tía María уурхай байгаль орчны асуудлаас үүдэн орон нутгийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, олон жил зогсоод байсан юм. Төслийг эсэргүүцсэн жагсаалын улмаас 2011-2015 онд зургаан хүн амь үрэгдэж, төслийг түр зогсоосон билээ.
Уул уурхайн салбар гадаадын нийт хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг эзэлж байна
"Монголын уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын боломж” хэлэлцүүлэг өнөөдөр /2025.02.13/ боллоо. Тус хэлэлцүүлгийг Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин сайдын яам, Монголын геологийн үндэсний төв хамтран зохион байгуулсан юм. Энэ удаагийн хэлэлцүүлгээр Монгол Улс болон Их Британийн геологийн албадын хийж буй судалгааны ажлыг танилцуулж, эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд геологийн судалгааны гүйцэтгэх үүргийн талаар ярилцсанаараа онцлог байлаа.