Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

ӨМӨЗО-ны "Yimin" уурхайн жишиг

Өвөр Монголын Өөртөө Засах Оронд байрлах "Yimin" нүүрсний ил уурхай хэт хүйтэн (–48.5°C хүртэл), ширүүн салхитай нөхцөлд уламжлалт хүний жолоодлоготой ачаа тээврийн машинууд ажиллахад хүндрэлтэй байсан. 2020 оноос эхлэн дизель машинуудыг шинэчилж туршилт явуулсан бөгөөд 2022 онд Хятадын анхны цахилгаан уул уурхайн ачааны автомашин (самосвал)-ыг нэвтрүүлсэн. БНХАУ-ын Төрийн өмчит "Huaneng Group"-ийн мэдээлснээр, 2025 он гэхэд цахилгаан хөдөлгүүртэй, автомат жолоодлоготой хүнд даацын 100 автомашины бүрэн флот 24/7 ажиллаж, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлж, хүний аюулгүй байдлыг хангаж байна.

Эдгээр ухаалаг машинуудыг "Huawei" компанийн “5G-Advanced” сүлжээ болон CVADCS үүлэн технологийн сүлжээтэй төгсгөлөөр холбосон.Ингэснээр тээврийн зардал буурч, тоног төхөөрөмжийн ашиглалт сайжирч, дугуйн ашиглалтын хугацаа уртассан байна. Мөн уурхай дээрх нарны цахилгаанаар эрчим хүчийг хангаж, тээвэрлэлтийг нүүрстөрөгчгүй болгожээ.

Yimin уурхайн амжилттай туршилт нь Хятадын бусад 200 гаруй уурхайд ухаалаг технологийг үе шаттай нэвтрүүлэх жишиг болж, дэлхийн уул уурхайн салбарт шинэ стандарт тогтоож байна. Энэ амжилтаараа Huawei болон Huaneng компаниуд Mining Technology Excellence Awards 2025 шагнал хүртсэн бөгөөд бие даасан автофлотын энэ загвар нь уул уурхайн ирээдүйн үр ашигтай, аюулгүй, тогтвортой үйл ажиллагааны үндэс болж байгаа юм.

Mining Technology