Шинэ мэдээ
Гашуунсухайт боомтын нэвтрэлт түр хугацаагаар зогслоо
Монголын нүүрсний экспортын гол суваг Гашуунсухайт боомтоор нүүрс, зэсийн баяжмал ачсан машинуудыг нэвтрүүлэхийг дөрөвдүгээр сарын 30-наас хориглосон байна. Энэ нь Хятадын талаас авдаг түргэвчилсэн шинжилгээгээр нүүрс тээврийн нэг жолоочид халдвар илэрч, эерэг гарсантай холбоотой ажээ. Үүнтэй холбоотойгоор Тавантолгойн бүлэг ордод олборлолт явуулдаг компаниудын уурхайгаас нүүрсний уртын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ. Эерэг тохиолдол илэрсэн жолооч нь түргэвчилсэн шинжилгээнд орохоос өмнө Монгол талдаа өгсөн PCR шинжилгээгээр сөрөг гэсэн дүнтэй гарсан байна. Түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарсан жолоочийг Ханбогд сумын Эрүүл мэндийн төвд тусгаарлажээ.
2030 оноос цэнгэг усыг уул уурхайн зориулалтаар ашиглахыг хязгаарлана
Усны салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан УИХ-ын хаврын ээлжит чуулганы цахим хуралдаанд (2021.04.30) мэдээлэл хийсэн юм. Говийн бүсэд ашигт малтмалын олборлолт эрчимжиж, аж үйлдвэрлэлийн гол түшиц газар болгохоор төлөвлөж байгаа хэдий ч өсөн нэмэгдэх усны хэрэгцээг хангахуйц нөөцгүйн улмаас усны хомстол нүүрлэх, улмаар үйлдвэрлэлийн хүчин чадлыг хязгаарлах нөхцөл байдал үүсч болзошгүй байгааг тэрээр мэдээлэлдээ онцлов. Ялангуяа 2030 он гэхэд цэнгэг усыг уул уурхайн зориулалтаар ашиглахыг хязгаарлах, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэмийг хатуу мөрдүүлэх замаар усны нөөцийг бохирдох, хомстохоос сэргийлэхээр төлөвлөж байгаа аж.
Х.Алтай: Гадны биржид бүртгэлтэй компаниудын давхар бүртгэлтэй болох сонирхлыг нэмэгдүүлнэ
Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтайтай дотоодын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, хөрөнгийн биржийн давхар бүртгэлийн талаар MMJ-ийн сэтгүүлч Л.Номинцэцэг ярилцлаа.
“Топ-20” индекс шинэчлэгдэж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 3.5 их наяд төгрөг хүрлээ. Хөрөнгийн захын идэвхжилд юу нөлөөлсөн гэж Та үзэж байна вэ?
Он гарснаар хөрөнгийн зах зээл нэлээд идэвхижлээ. Үүнийг хэд хэдэн суурь шалтгаантай гэж харж байна. Хадгаламжийн хүү буурсан, харилцах дансанд хүү тооцохгүй болсон зэргээс шалтгаалан иргэд, аж ахуйн нэгжүүд банкинд хадгалж буй мөнгөөрөө өөр салбарт хөрөнгө оруулах сонирхол үүсч эхэллээ. Үүний тодорхой хэмжээ нь хөрөнгийн зах зээл рүү орж ирснээр энэ идэвхжилд нөлөөлж байна.
Уурхайчдад дархлаажуулалтын II тун хийх ажил ирэх сарын 2-ны өдрөөс эхэлнэ
Коронавируст халдвар /SARS-CoV-2/-ын эсрэг дархлаажуулалтын I тунд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 25 мянга орчим ажилтан хамрагдсан бол II тунд Тавантолгой, Нарийн сухайт, Айл баяны уурхайнуудын ажилчдыг эхний ээлжинд хамруулахаар боллоо. ЗХЖШ-ын явуулын баг дархлаажуулалтыг гурван чиглэлд хийх бөгөөд нэгдүгээр баг тавдугаар сарын 2-ны өдөр, хоёр ба гуравдугаар баг тавдугаар сарын 4-ний өдөр дээрх чиглэлийн уурхайнуудад дархлаажуулалтыг эхлүүлнэ. Чиглэл бүрд эмнэлгийн 10 ажилтантай бүрэлдэхүүн, түргэн тусламжийн нэг машин вакциныг тээвэрлэх ба түргэний гурван машиныг ЗХЖШ-аас гаргах юм.
Монголын анхны нүүрс баяжуулах үйлдвэрийн 10 жилийн ой тохиож байна
Тус үйлдвэр нь 2016 онд 40 сая дахь тонн нүүрсээ хүлээн авч баяжуулснаар үйл ажиллагааны далайц, технологийн хүчин чадал гээд олон үзүүлэлтээр Монголын уул уурхай, боловсруулах салбарын хөгжилд шинэ ахиц гаргажээ. Үйлдвэрийн хувьд 8-10%-ийн үнсжилттэй, экспортын коксжих нүүрсний баяжмал, эрчим хүчний нүүрс үйлдвэрлэдэг бөгөөд боловсруулах үйлдвэрлэлийн технологиор дэлхийд тэргүүлэгч Австралийн “Сежмен” компанийн зураг төсөл дизайны шийдэлд суурилагдсан юм.
Үндэсний баялгийн болон Хуримтлалын нэгдсэн сангууд байгуулах асуудлаар хуралджээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2021.04.29)Үндэсний баялгийн сан, Хуримтлалын нэгдсэн сангийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн гишүүдтэй зөвлөлдөх уулзалт хийжээ. Уулзалтаар төсөл тус бүрийн Ажлын хэсгийн ахлагч нар төсөл боловсруулалтын ажлын явцын мэдээллийг танилцуулсан байна. Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг дэмжиж төрөлжүүлэх, дэд бүтцэд хөрөнгө оруулж өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх болоод дундаж давхаргыг бий болгох зорилготой Хөгжлийн санг байгуулах талаар УҮХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал танилцуулжээ.
БНХАУ: Төмрийн хүдрийн үнийн өсөлтийг тогтворжуулахаар импортын татварыг тэглэв
Хятад улс нь гангийн үйлдвэрлэлд шаардлагатай зарим материалыг импортын татваргүй болгох замаар дотоод дахь төмрийн хүдрийн үнийн огцом өсөлттэй тэмцэх арга хэмжээгээ чангатгаж байна. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Гаалийн тарифын комиссын (2021.04.28) мэдэгдсэнээр, тавдугаар сарын 1-ээс эхлэн ширэм, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, ган төмрийн хаягдлын импортын татварыг тэглэхээр болжээ. Ингэснээр Австралиас импортолдог төмрийн хүдрийн үнийн өсөлтийг тогтворжуулах нэг шийдэл гэж үзэж байна. Түүнчлэн, ирэх сараас Бээжин гангийн 146 төрлийн бүтээгдэхүүний экспортын татвар, тэр дундаа НӨАТ-ын буцаан олголтыг зогсоох шийдвэр гаргажээ.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн ерөнхий гүйцэтгэгчийг тодруулна
Монгол Улсын эрчим хүчний салбарын тулгамдсан асуудал бол эх үүсвэр. Өнөөдөр эрчим хүчний эх үүсвэрийн бүтэц алдагдаад байгаа бөгөөд үүнийг төрөлжүүлэх шаардлага тулгараад буй. Улсын хэмжээнд нүүрсээр ажилладаг станцууд голлодог учраас оргил ачааллын үед ажиллах тохируулгын станцууд, усан станц, хуримтлуурын станцуудыг бий болгох ёстой хэмээн Эрчим хүчний яамныхан үзэж байна. Энэ хүрээнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх ажил эхэлж байгааг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх онцолжээ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь 90МВт суурилуулсан хүчин чадалтай ажиллаж, жилийн нийт үйлдвэрлэл нь 366 сая.kВт байх бөгөөд баруун таван аймгийн хэрэгцээг бүрэн хангаж эрчим хүчний их ачааллын үед Төвийн эрчим хүчний системийг дэмжин ажиллах бололцоо бүрдэх юм.
ЭОТ: "Рио Тинто" хөндлөнгийн шинжээчдэд Оюутолгой төсөлтэй холбоотой чухал баримтыг өгөхөөс татгалзаж байна
2020 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газрын санаачилсны дагуу Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа хойшилсон шалтгааныг судалж, дүгнэлт гаргах хөндлөнгийн шинжээчдийг томилох чиг үүрэг бүхий Тусгай хороог "Оюутолгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс байгуулах саналыг Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээрээ дамжуулан “Эрдэнэс Оюутолгой” ХХК гаргасан билээ. Энэхүү саналыг тусгасан тогтоолын төслийг “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2020 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр баталсан. "Рио Тинто" компани гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж, хугацаа хойшилсон асуудлаар хөндлөнгийн шинжээчид томилох асуудлыг тухайн үед эсэргүүцэж байсан бөгөөд тус компанийн төлөөлөл болох гишүүд уг тогтоолын төслийг дэмжихээс татгалзсан.
Хятадын томоохон аж ахуйн нэгжүүдийн ашиг 92%-иар өсчээ
Оны эхний улиралд, Хятадын томоохон аж ахуйн нэгжүүд (жилийн нийт эргэлт 3.8 сая ам.доллар) 1.83 их наяд юанийн ашигтай ажиллажээ. Энэ нь нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 137%-ийн өсөлт болохыг тус улсын Үндэсний статистикийн товчооноос мэдээлсэн байна. Зөвхөн гуравдугаар сард, тухайн аж ахуйн нэгжүүд 711.18 тэрбум юанийн ашиг олж өмнөх оны мөн үеийнхээс 92.3%-иар өссөн аж.
Тавантолгойн нүүрсний баяжуулах үйлдвэрийг байгуулах ажил III улиралд эхэлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2021.04.28) “Таван толгойн ордыг ашиглах үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталсан байна. Тогтоолд Тавантолгойн үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтад багтаж буй төслүүд, нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг тус тус техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу энэ оны гуравдугаар улиралд багтаан эхлүүлж, гүйцэтгэлийг эрчимжүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болгожээ. Тавантолгойн ордын нүүрсийг нэмүү өртөг шингээн баяжуулж, эрдэс баялгийн боловсруулалтын түвшинг дээшлүүлэх замаар ордын үнэ цэнийг өсгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар хураамж орлогыг нэмэгдүүлэхэд энэхүү үйлдвэрийг ашиглалтад оруулах нь чухал болохыг онцолсон байна.
АХБ : 2021 онд Монголын эдийн засаг 4.8% өсөх төлөвтэй
Азийн хөгжлийн банкны жил бүр эрхлэн гаргадаг “Азийн Хөгжлийн Төлөв” эдийн засгийн шинжилгээ, төсөөллийн энэ жилийн тайланд өгүүлснээр Монгол Улсын эдийн засаг 2020 оны 5.3%-ийн огцом агшилтаас сэргэж 2021 онд 4.8%-иар, дотоод эрэлт, хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн зээл өсч, сэргэлт эдийн засгийн салбаруудыг бүрэн хамарснаар 2022 онд 5.7%-иар тус тус өснө гэж төсөөлжээ.
“Barrick Gold”: Алтны “Loulo-Gounkoto” төслийн гүний уурхайн олборлолтыг эхлүүлнэ
Канадын “Barrick Gold” (TSX:ABX)(NYSE:GOLD) компани Мали дахь алтны “Loulo-Gounkoto” цогцолбор төслийн гүний уурхайн эхний шатны олборлолт эхлэхэд бэлэн болсноо мэдэгджээ. Энэ нь тус компанийн гурав дахь том төсөлд тооцогддог. Энэ оны нэгдүгээр улиралд, энэхүү цогцолбор 193 мянган унц алт үйлдвэрлэжээ. Гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр жилд 640-700 мянган унц алтны үйлдвэрлэх хэмжээнд хүргэхээр зорьж байна.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа цахим уулзалт хийв
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа Бүгд Найрамдах Франц Улс (БНФУ)-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинтэй 2021 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр цахим уулзалт хийлээ. Уулзалтаар “Бадрах Энержи” ХХК-ийн үйлдвэрлэлийн туршилтын төсөл, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Тавантолгой төслийн цаашдын хөгжлийн талаар санал солилцсон юм. Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа “Бадрах Энержи” компанийн хэрэгжүүлж буй төслийг урагшлуулахад анхаарч ажиллаж байгааг тэмдэглэв.
Зэсийн ханш 2011 оны оргил түвшинд ойртлоо
Лондоны металын бирж дээр лхагва гаригт тонн зэсийн үнэ 9730 ам.долларын ханштай хаагдсан нь 2011 оны наймдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Он гарсаар тус бирж дээр зэсийн ханш 26%-иар өсчээ. Дэлхийн эдийн засаг цар тахлын дараах сэргэлтийн горимд шилжиж буй нь зэсийн ханшийн өсөлтийг авчирч байна. Мөн Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр тонн зэсийн ханш өчигдөр 9795 ам.долларт хүрчээ.
Орос нефтийн бүтээгдэхүүний экспортоо түр хугацаанд хязгаарлах төсөл боловсруулж байна
ОХУ-ын Засгийн газраас нефтийн зарим төрлийн бүтээгдэхүүний экспортыг түр хугацаанд хориглох тухай төслийг боловсруулахыг тус улсын Эрчим хүчний яаманд үүрэг болгожээ. Газрын тосны зарим бүтээгдэхүүнд бензин багтсан байна. Тодруулбал, Оросын дотоодын зах зээлд нэн чухал бүтээгдэхүүн болох бензины экспортыг шаардлагатай тохиолдолд түр хугацаанд зогсоох, эсвэл хориглоно гэдгийг ОХУ-ын Засгийн газрын мэдэгдэлд онцолжээ. Шаардлага үүсвэл, эхний ээлжинд ЕАЭЗХ-ны гишүүн бус орнуудад нийлүүлж буй бензины экспортыг авч үзэх аж.
Хөрөнгийн захын шинэ бүтээгдэхүүн “банкны IPO”
УИХ-ын чуулганы (2021.01.28) нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан юм. Ийнхүү салбарын малгай хуулийн өөрчлөлтөөр олон жил яригдсан банкны шинэчлэл эхэлж байна. Монголын санхүүгийн зах зээлийн 90%-ийг арилжааны 12 банк бүрдүүлдэг. 2020 оны жилийн эцсийн байдлаар банкуудын нийт активын хэмжээ 36.5 их наяд төгрөгт хүрчээ. Активын 90% нь бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө бүрдүүлдэг учир банкны үйл ажиллагааг ил тод, нийтэд нээлттэй болгох. Банкны хувьцаа эзэмшлийн хэт төвлөрлийг задалж өмчлөл, удирдлагыг зааглах. Ингэж банкуудын “хөшигний цаадах” эздийн эрх ашгаа хамгаалсан засаглалыг өөрчлөх томоохон шинэчлэл энэ салбарт өрнөнө.
Нэмэлт, өөрчлөлт оруулсан Банкны тухай хуульд анхаарал татахуйц онцлог заалтууд бий.
“Эрдэнэт үйлдвэр” 364.8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
2019 онд 933 тэрбум төгрөгийн татварыг улсад төлсөн тус үйлдвэрийн газар Засгийн газрын 211 дүгээр тогтоолын хэрэгжилтийг ханган Сангийн яамтай нягт хамтран ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар, тус үйлдвэр 364.8 тэрбум төгрөгийн дээрх зардалд төвлөрүүлээд байгаа гэдгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд онцоллоо. Цаашид буюу долдугаар сарын 1 хүртэл үлдсэн зардлыг төлж барагдуулахад Эрдэнэт үйлдвэрийн зүгээс ямар нэгэн санхүүгийн гачигдалгүй байх боломжийг бүрдүүлэн ажиллаж байгааг мөн тодотгосон байна. 2021 оны эхний улирлын байдлаар тус үйлдвэрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө 100-143%-иар биелжээ.
Өвөр Монголоос нүүрсийг анх удаа төмөр замаар шууд Цаофэйдянь боомт хүртэл тээвэрлэжээ
БНХАУ-ын Өвөр Монголын Долоон нуур аймгаас анх удаа 3281 тонн нүүрсийг төмөр замаар тээвэрлэн Хэбэй муж дахь Цаофэйдянь боомтын төмөр замын өртөөнд хүргэсэн талаар www.sxcoal.com сайтад мэдээлжээ. Өвөр Монголын нутаг Шилийн гол хотоос Бээжин, Хэнан мужийн Жэнжоу, Шандун мужийн Жинан хотуудаар дайруулан далайн боомт гэсэн чиглэлд туршилтын тээврийг Хятадын үндэсний төмөр замын группээс зөвшөөрсний дараагаар хэрэгжүүлж байна. Хоёр том бүс нутгийн гол төмөр замын сүлжээ, тээврийг холбосноор Өвөр Монголын зүүн нутгаас нүүрсний шинэ гарцыг Цаофэйдянь боомтоор нээх зорилттой аж.
“Эрдэнэс Тавантолгой” ногдол ашиг хуваарилахгүй
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2020 онд 15.5 сая тонн нүүрс борлуулж, 2020 оны олборлолтын төлөвлөгөөг 100 хувь, борлуулалтын төлөвлөгөөг 111 хувиар биелүүлж, нийт 1 их наяд 677.1 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, 149.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж улсын төсөвт 490.1 тэрбум төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлжээ. Тайлант хугацаанд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүд болон Улаанбаатар хотын утааг бууруулах “Тавантолгой түлш” ХХК-д шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийг үе шаттайгаар шийдвэрлэж ажиллажээ.