Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

"1000  инженер-Ажлын байр 2022” " өдөрлөг маргааш болно        

Ес дэх жилдээ зохион байгуулж буй "1000 инженер-Ажлын байр 2022” өдөрлөг маргааш 09:00-17:00 цагийн хооронд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хичээлийн 8 дугаар байрны 12 давхарт болно.

Япон Улсын Коосэн сургууль болон их сургуульд инженерийн чиглэлээр суралцаж 2022 оны гуравдугаар сард төгсөж эх орондоо ирсэн Коосэн хөтөлбөрийн 30, Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 66, нийт 96 төгсөгч өдөрлөгт  оролцоно. Эдгээр төгсөгчид нь япон, англи хэлний өндөр мэдлэгтэй бөгөөд Япон улсад 2-3 жилийн хугацаанд суралцаж барилга дэд бүтэц, механик, мэдээллийн систем, цахилгаан электроник, архитектур зэрэг мэргэжил эзэмшжээ. Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн төгсөгчдийн хувьд Япон улсын их сургуулийн болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хос дипломтой төгсдөг давуу талтай.

Өдөрлөгт барилга, мэдээллийн технологи, дэд бүтэц, архитектур, уул уурхай, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож төгсөгчидтэй ажлын ярилцлага хийж, сонгон шалгаруулж хамтран ажиллах боломжтой.