Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт 76%-тай байна

2022-05-05

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Зүүнбаян болон Тавантолгой-Гашуунсухайт холболтын, Богдхан төмөр замын барилгын ажлын явцын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар (2022.05.04) танилцууллаа. Төслүүдийн барилгын ажлыг эрчимжүүлэх, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах арга хэмжээ авч ажиллахыг түүнд даалгалаа.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийг 46 аж ахуйн нэгж, зэвсэгт хүчний барилгын анги нэгтгэлүүд хамтран гүйцэтгэж байна. Энэ оны аравдугаар сард багтаан тус төмөр замыг иж бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт 76%-тай байгаа бөгөөд энэ оны долдугаар саjд ашиглалтад оруулна гэж төлөвлөжээ.

Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замуудын холбох замын барилгын ажил 2020 оны арваннэгдүгээр сард эхэлсэн, 5.6%-ийн гүйцэтгэлтэй байна.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт өнгөрөгч гуравдугаар сард эхэлсэн, 6.1%-ийн гүйцэтгэлтэй байна.  

Богдхан төмөр замын төслийн техник, эдийн засгийн үндэслэлд гол замын урт 144.9 км, 29.6 сая м.куб газар шорооны ажил, 14.6 км урт туннель, 4.77 км урт эстакадан гүүр, 135 байрлалд ус зайлуулах хоолой, 19 байрлалд гүүрийн байгууламж болон дөрвөн өртөө, зургаан зөрлөг барих зэрэг ажил тусчээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар мэдээллээ.

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ