Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

AUTO EXPO MONGOLIA 2022  үзэсгэлэн тун удахгүй  

Монголын анхны олон улсын автомашины үзэсгэлэн зохион байгуулагдахад бэлэн боллоо. Авто Экспо Монгол үзэсгэлэн нь Монголын авто машины худалдаа, авто машинтай холбоотой бүх төрлийн үйлчилгээ, худалдаа, хамтын ажиллагааг дэмжсэн хамгийн том арга хэмжээ болох бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд гурван өдрийн турш Буянт-Ухаа хуучин нисэх буудлын талбайд зохион байгуулагдана.

Үзэсгэлэнд олон улсын авто машин үйлдвэрлэгчид, тэдгээрийн албан ёсны борлуулагчид, сэлбэг хэрэгсэл нийлүүлэгчид, засвар үйлчилгээний газрууд, автомашины худалдааг санхүүжүүлэгч банк санхүүгийн байгууллагууд, даатгалын компаниуд, авто машины үйлчилгээ эрхлэгчид, авто тээврийн компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлан оролцох юм. 

Үзэсгэлэнгийн үеэр  автомашины аюулгүй байдал, ашиглалтын талаар олон нийтэд мэдлэг олгох, сурталчлан таниулах, мөн автомашины импортын бодлогын талаар хурал семинарууд зохион байгуулагдана. Мөн “Шилдэг үзүүлэлттэй автомашин шалгаруулах уралдаан”, “Механикийн ур чадварын шоу”, “Цуглуулгын автомашины парад” зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагдах билээ. 

Авто Экспо Монгол автомашины үзэсгэлэн дотор 1000 м2, гаднаа хязгааргүй том талбай бүхий Буянт-Ухаа нисэх буудлын талбайд болно. Үзэсгэлэн гаргагчид үзэсгэлэнгийн танхимын гол тайзан дээр өөрийн бүтээгдэхүүний үйлчилгээний презентаци үзүүлэн сурталчилгаа хийх боломжтой. 

Автомашины худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчид болон автомашинтай холбоотой бүх төрлийн худалдаа, үйлчилгээ эрхлэгчид энэ үзэсгэлэнд оролцох зайлшгүй шаардлагатай юм. Учир нь: 
 
Авто Экспо Монгол үзэсгэлэн нь Монголын автомашины хамгийн том, хамгийн чухал сурталчилгааны арга хэмжээ, 
Худалдаалж байгаа автомшин болон түүнтэй холбоотой бүх үйлчилгээгээ хамгийн олон хэрэглэгчдэд  нэг дор танилцуулах боломж, 
Олон улсын болон дотоодын компаниуд хамтран оролцож, хамтын ажиллагааныхаа хүрээг тэлэх боломж, 
Олон улсын автошины үйлдвэрлэл, зах зээлийн шинэ чиг хандлагыг мэдрэх, түүнийг Монголын хэрэглэгчдэд таниулах боломж, 
Салбарын мэргэжилтнүүдтэй уулзаж, тэдний туршлагаас суралцах боломж,  
Хөрөнгө оруулалтын боломж бололцоог олж авах, 
Зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдрэх, хэрэглэгчдийн хүссэн бүтээгдэхүүн, загварын талаар мэдээлэл цуглуулах зах зээлийн судлалгааны гээд олож чухал боломж олгоно. 

Энэхүү хоёр өдрийн арга хэмжээний үеэр дараах төрлийн автомашины үйлдвэрлэл худалдаа, болон түүнтэй холбоотой дараах үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд оролцоно. Үүнд:  

Олон улсын автомашин үйлдвэрлэгчид,
Монгол дахь албан ёсны дилерүүд, 
Хуучин автомашины импортлогчид
Автомашины сэлбэг хэрэгсэл нийлүүлэгчид,
Дугуй нийлүүлэгчид, 
Шатах тослох материал нийлүүлэгчид, 
Автомашины түрээсийн үйлчилгээ эрхлэгчид, 
Засвар үйлчилгээний газрууд, 
Тээврийн үйлчилгээ эрхлэгчид, 
Даатгалын компаниуд, 
Банк санхүүгийн байгууллагууд оролцож бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилна. 

Auto Expo Mongolia 2022 үзэсгэлэнгийн талбайн захиалга 40 хувьтай явагдаж байна. Үзэсгэлэнгийн бүртгэл 5 дугаар сарын 31-ны өдөр хаагдах тул та бүхэн амжиж бүртгүүлээрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг:  www.auto-expo.mn
И-мэйл хаяг: info@expomongolia.mn
Холбоо барих: 77773010, 99041710 

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (197.211.53.58)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 11 сарын 05 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.53.58)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 11 сарын 05 | Хариулах