Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Уул уурхайн салбарын цалингийн ялгаа

2021 онд улсын дундаж цалин 1280 мянга орчим, үүнээс эрэгтэйчүүдийн  дундаж цалин 1390 мянга, эмэгтэйчүүд 1163 мянган төгрөгийн цалин авч байна гэсэн судалгаа гарчээ. Боловсрол эрүүл мэнд, боловсруулах үйлдвэрлэл, барилга, банк, мэдээллийн технологи гээд бүхий л салбарынханы цалингаас харахад эрчүүд эмэгтэйчүүдээс 50-300 мянга орчим төгрөгөөр илүү цалин авдаг гэсэн ялгаа харагдана. Харин эрчүүдээс эмэгтэйчүүд их цалин авдаг ганцхан салбар нь уул уурхай юм. Уул уурхайн салбарын эмэгтэйчүүд 2019 оны судалгаагаар эрчүүдээсээ 200 мянга орчим төгрөгөөр илүү хөлс  авч байсан бол 2021 онд   энэ тоо буурсан  ч тавин мянгаар илүү  гарчээ.

 

 

Ж. Мөнх