Шинэ мэдээ
Энэ оны эхний хоёр сард өнгөрсөн оны мөн үеэс 6 дахин их алт экспортоллоо
Гаалийн ерөнхий газраас өгч буй мэдээллээр 2025 оны эхний 2 сарын дүнгээр экспортод 2004.9 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч алтны тухайд өнгөрсөн оны мөн үеэс 6 дахин ихийг экспортолжээ.
Хагас дамжуулагчийн салбар ба худалдааны маргаан
Газрын ховор металлын сар бүрийн индексээс харвал (Rare Earths MMI) сүүлийн нэг сарын хугацаанд үнийн үзүүлэлт нь 7.4%-иар өссөн байна. Дэлхийд ховор металлын нийлүүлэлтээр тэргүүлэгч БНХАУ-ын эсрэг тогтоосон тариф нь ийнхүү үнэ өсөхөд нөлөөлжээ.
Төмөр замын ачаа тээврийг 2050 онд 90,7 сая тоннд хүргэнэ
“Улаанбаатар төмөр зам” ХНН нь 2024 онд 33,4 сая тонн ачаа тээвэрлэжээ. Үүний 12,6 сая тонн нь орон нутгийн, 20.8 сая тонн нь гадаад худалдааны ачаа байжээ. Харин нийт гадаад худалдааны ачааг 2023 онтой харьцуулахад экспорт 4,3% , импортын ачаа 4,5%, транзит ачаа буюу дамжин өнгөрөх ачаа 4%-иар тус тус өсчээ.
Дональд Трамп зэс олборлогч дотоодын компаниудаа дэмжинэ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлснээс хойш компаниудаа татварын хүрээнд дэмжих бодлого баримталж байгаа билээ. Энэ нь уул уурхайн томоохон компаниудад ч эергээр нөлөөлөх хандлагатай байна. Тодруулбал, дэлхийн алт, зэс олборлолтын томоохон компаниудын нэгт тооцогддог “Freeport-McMoRan” компанийн хувьцааны үнэ өнгөрсөн долоо хоногт дөрвөн хувиар дээшилж, 38.89 ам.долларт хүрчээ.
АНУ болон Конго улс ашигт малтмалын хэлэлцээ хийж эхэллээ
АНУ нь Конго улстай тус улсын чухал ашигт малтмалыг хамтран ашиглах талаар ярилцаж байна. Үүний хариуд АНУ Конгод цэргийн дэмжлэг үзүүлнэ гэж Financial Times сонин баасан гарагт мэдээллээ. Хоёр долоо хоногийн өмнө Ерөнхийлөгч Феликс Цисекеди Нью-Йорк Таймс сонинд Трампын Засгийн Газар Конго улсын эрдэс баялгийг сонирхож байгаа талаар дурдасны дараа Конго улсын засгийн газар АНУ-тай хамтарч ажиллах боломжийн талаар мэдээлсэн билээ.
“ГҮНЭЭСЭЭ ХАЙРЛАЯ” УСНЫ ШИЛДЭГ ШИЙДЛҮҮДИЙГ ТОДРУУЛАХ ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“Оюу толгой” компани газрын доорх усны талаар олон нийтэд таниулах, ач холбогдлыг нь сурталчлах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Монголын гидрогеологи, геоэкологийн холбоо, Галба-Өөш Долоодын Говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн салбар сургуультай хамтран “Гүнээсээ хайрлая” аяныг дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж байна.
Алтны үнийн өсөлт түр зогсов
Сүүлийн гурван жил тогтмол өсч байгаа алтны үнэ өчигдөр бага зэрэг унажээ. “Economictimes”-д бичсэнээр дэлхийн зах зээл дээр алтны үнэ дунджаар унци нь 0.5 хувиар буурчээ. Алтны ханш хоёрдугаар сарын 24-нд 2956.15 ам.доллар болж дээд амжилт тогтоож байсан юм. АНУ-ын алтны фьючерс мөн 0.5 хувиар буурч, 2912.10 ам.доллар болсон гэж Ройтерс мэдээлэв.
“Рио Тинто”-гийн удирдлагын төлөвлөгөөг хөрөнгө оруулагчид дэмжихгүй байна
Уул уурхайн аварга компани “Рио Тинто”-гийн удирдлага ойрын хугацаанд хөрөнгийн зах зээлд олон тэрбум долларын хувьцаа гаргах төлөвлөгөөтэй байгаа билээ. Үүнд тус компанийн хөрөнгө оруулагчид тааламжгүй хандаж байгаа бөгөөд төлөвлөгөөгөө цуцлах шаардлагатайг сануулж байна. “Financial review”-д бичсэнээр “Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм энэ төлөвлөгөөг компанийн хөрвөх чадвар, бизнесийн тэнцвэрт байдлыг сайжруулахад чиглэсэн хэмээн тайлбарлажээ.
Пенаскито уурхайн ашиглалтын хугацааг уртасгах зорилго тавьжээ
Дэлхийн хамгийн том 20 уурхайн нэгт тооцогддог Мексикийн Пенаскитогийн удирдлага уурхайнхаа ашиглалтын хугацааг уртасгах зорилготой байгаагаа “Pan-American Mining”-д ярьжээ. Тус уурхай нь уламжлалт ил уурхай ба баяжуулах үйлдвэрт олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг.
Хятадын “Zijin Mining Group”-ийн нөлөө нэмэгдэж байна
Дэлхийн зэс үйлдвэрлэгч томоохон 10 компанийн нэг Хятадын “Zijin Mining Group” удирдлагын оновчтой бодлого, төлөвлөлтийн үр дүнд сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа нь идэвхжиж Швейцарийн “Glencore”-той эн тэнцүү болж ирлээ. Тус компанийн 2024 оны цэвэр ашиг өмнөхөөс 52 хувиар өсөж, 32 тэрбум юань буюу 4.4 тэрбум ам.долларт хүрсэн талаар “scmp.com”-д онцолжээ.