
Монголбанк 2025 оны 12 дугаар сард 2.77 тонн, оны эхнээс өссөн дүнгээр нийт 16.3 тонн үнэт металл, үүнээс Дархан-Уул аймаг дахь төв банкны салбар 0.88 тонн, Баянхонгор аймаг дахь салбар 1.95 тонн үнэт металл тус тус худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.7%-иар буурсан үзүүлэлттэй байна.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2025 оны 12 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ нэг грамм тутамд 490.4 мянган төгрөг байв.
Эх сурвалж: Монголбанк