
Ч.Сансар
Оросын хийн “Газпром” корпораци энэ жил "Сибирийн хүч" хоолойгоор Хятадад 38.8 тэрбум куб метр хий нийлүүлсэн гэж тус компанийн гүйцэтгэх захирал Алексей Миллер пүрэв гарагт мэдэгдэв. Энэ нь өмнөх оныхоос бараг тавны нэгээр өссөн үзүүлэлт юм.
"2025 оны эцэс гэхэд бид Хятадад гэрээний дагуу 38 тэрбум шоо метр байгалийн хийг нийлүүлэх үүргээ биелүүлсэн. Гэхдээ хамгийн чухал зүйл гэвэл бид гэрээндээ тохиролцсоноосоо илүү 800 сая шоо метр хийг Хятадад нийлүүлж чадлаа " гэж ноён Миллер компанийн жилийн урьдчилсан үр дүнг нэгтгэн дүгнэх уулзалтын үеэр хэлэв.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хятад руу экспортлох Оросын байгалийн хийн хэмжээ энэ онд 38.6-38.7 тэрбум куб метрт хүрнэ гэж тооцоолж байгаа. Ингэснээр энэ жилийн Оросын экспортын хэмжээ 2024 онд нийлүүлсэн 31 тэрбум шоо метрээс өсөж, жилд 38 тэрбум шоо метр дамжуулахаар тооцоолсон хоолойн хүчин чадлаас давах төлөвтэй байна.
Миллер аравдугаар сард “Сибирийн хүч”-ээр дамжуулах хийн хэмжээ энэ жил 38 тэрбум шоо метрээс давна гэж мэдэгдсэн. Орос улс 2019 оны сүүлээр “Сибирийн хүч” хоолойгоор зүүн Сибирээс Хятад руу хий нийлүүлж эхэлсэн.
reuters.com