Газрын тос, нүүрс, мод гээд байгалийн баялаг арвинтай Орос орон, аж үйлдвэр эрчимтэй хөгжиж түүхий эдээр “ангаж” буй Хятад улс хоорондоо хамгийн дөт, басхүү ашигтай худалдааны замаар холбогдох сонирхол нэгтэй. Дэлхийн хоёр том эдийн засаг бүхий эдгээр улс дээрх сонирхлоо бодитоор хэрэгжүүлэхээр дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг төлөвлөж, заримыг нь эхлүүлээд буй.