Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Bureau Veritas Монголын нүүрс, эрдэс экспортлогчдын эрх ашгийг хамгаална

Bureau Veritas-ын Түүхий эдийн хэлтсийн Хойд Азийн бүс нутаг хариуцсан Дэд ерөнхийлөгч Себастиан Даннауд компанийнхаа онцлог, давуу тал болон Монголд шинэхэн байгуулагдсан нүүрсний шинжилгээний лабораторийнхоо талаар ярив.

Танай компани Монгол улсад нүүрсний лаборатори байгуулан ажлаа эхлүүлж байна. Яагаад заавал Монголыг сонгон, тэр дундаа нүүрсний лаборатори байгуулах болов?

Дэлхийд томоохонд тооцогдох ашиглагдаагүй байгаа нүүрсний уурхайнуудын зарим нь Монгол улсад оршдог. Дээр нь дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч Хятадтай газарзүйн хувьд танай улс маш ойр байрладаг. Ийм ч учраас, гадна дотны олон компани  хайгуул судалгааны өргөн хүрээний ажлыг танайд өрнүүлж байна. Тэдгээрийн дунд бидэнтэй бусад улс оронд хамтран ажилладаг компаниуд ч олон бий. Зах зээлийн энэхүү өргөн боломж, хэрэгцээ шаардлагын дүнд олон улсын стандартад нийцсэн нүүрсний лабораторийг байгуу¬лан ажиллахаар шийдсэн. Энэхүү лабораторийн үйл ажиллагаа нь 18 улс оронд байгаа манай 60 гаруй лабораториудад мөрдөгддөг нэг стандартын хүрээнд үйл ажиллагаа явуулах болно.

Монголд нүүрсийг судалж шинжлэх чиглэлд маш олон компани лаборатори байгуулан ажил¬ладаг. Тэдгээр компаниас танайх ямар үйлчилгээгээрээ онцлог болоод давуу байх вэ?
“Bureau Veritas” нүүрсний шинжилгээний үйлчилгээг санал болгодог. Манай гол давуу тал бол бид өөрсдийн шинэ лабораторийн үйлчилгээгээрээ дамжуулан хамгийн нарийн шинжилгээ судалгааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын түвшинд, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр, маш түргэн шуурхай хийж гүйцэтгэнэ.
Манай үйлчилгээ нь гурван үндсэн хүрээг хамарна. Үүнд:

1.    Хайгуулын шинжилгээ- Хайгуулын өрөмдлөгийн дээж буюу кернийн шинжилгээнд төвлөрөх энэхүү үйлчилгээгээр газрын доор буй нүүрсний чанарыг тогтоож, тухайн нүүрснээс бүхий л үзүүлэлтийг тогтооно.
2.    Үйлдвэрлэлийг дэмжих үйлчилгээ- лабораторийн шинжилгээ, судалгааны эдгээр үйлчилгээгээр уурхай дээр нь болон хамгийн ойрын бүст нүүрсний чанарыг тогтмол судалж, түргэн шуурхай байдлаар судалгааны дүнг гаргана. Энэ нь уурхайн компанийг дэмжих болно.
3.    Худалдааны үйлчилгээ-  гаалийн хэсэгт худалдагч, худалдан авагч нарын хооронд бараа бүтээгдэхүүнээ шилжүүлэхэд хийгдэх юм. Энэ үйлчилгээ нь нүүрсний чанарыг тодорхойлох бөгөөд  эргээд ачигдсан нүүрсний борлуулалтын боломжит үнэлгээг баталгаажуулдаг.

Танай лабораторийн техникийн хүчин чадал, боловсон хүчний тухайд? Монгол мэргэшсэн боловсон хүчин танайд ямар оролцоотой байх вэ? Монгол залуусыг ажилтнаар бэлтгэх тухайд танайх хэрхэн анхаарах вэ?

Манай лабораторид үндсэндээ 50 хүн ажиллана гэж тооцож байгаа. Боловсон хүчний бүрэлдэхүүний хувьд лабораториос гадна дээж бэлтгэл, оффис, аюулгүй байдал, чанар, хүний нөөц зэрэг чиглэлийн мэргэжилтнүүдээс бүрдэнэ. “Bureau Veritas”-ын энэхүү лабораторид хэд хэдэн туршлагатай ажилтныг томилсны дүнд өндөр мэргэшсэн гурван ахлах мэргэжилтэн бий. Тэдгээр нь Монгол, Австрали, Өмнөд Африк, Мозамбик болон Энэтхэгт ажиллаж байсан ихээхэн туршлагатай  юм. Тэд манай шинэ ажилтнуудыг “Bureau Veritas”-ын олон улсын сургалтын жишгийн дагуу  мэргэшүүлэх юм.

Цаашдаа Монгол дахь лабора¬торийн үйл ажиллагааны хүрээгээ  өөр эрдсийн шинжилгээгээр өргөтгөх үү?
“Bureau Veritas” нь эрдсийг судлах чиглэлд дэлхийн түвшний чадамжтай компани юм. Бид мөн энэ зах зээлд өөрийн үйлчилгээгээ өргөжүүлэхийг эрэлхийлж байгаа. Үүний тулд бидэнд нэмэлт байгууламж шаардлагатай. Мөн энэ үйлчилгээнд маань тохирсон үр ашигтай эрэлт байх хэрэгтэй гэж үзэж байна. Бид эрдсийн экспортын хянал­тын үйлчилгээг санал болгохоор төлөвлөж байгаа. “Bureau Veritas” Хятад улсад хүчирхэг техникийн баг бүрэлдэхүүнтэйгээр идэвхтэй ажилладаг. Нүүрс болон эрдсийн бүтээгдэхүүний өргөн сүлжээтэй. Тиймээс монголчууд бүтээгдэхүүнээ голлох экспортын зах зээлд худалдаалахын хэрээр бид Монгол экспортлогчдын эрх ашгийг хамгаалахад тусалж чадна.

“Bureau Veritas” дэлхийн хэмжээний компани гэдгийг салбарын хүмүүс мэднэ. Өнөөгийн “Bureau Veritas”-ын үйл ажиллагааны цар хүрээ болоод компанийнхаа амжилтын түүхээс товчхон танилцуулахгүй юу?
“Bureau Veritas” нь хяналт шинжилгээ, гэрчилгээжүүлэлт, чанар, байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй байдлын зэрэг олон төрлийн салбарт үйл ажиллагаа эрхэлж үйлчилгээгээ нэвтрүүлдэг. 1828 онд байгуулагдсан бөгөөд одоо 140 оронд 60 мянган ажилтантай, жилдээ 8 их наяд гаруй төгрөгийн орлоготой ажиллаж байна.
“Bureau Veritas” нь өргөн хүрээний үйл ажиллагаа санал болгодог. Үүнд:

•    Усан тээвэр
•    Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний  хэрэглэгчийн зах зээлийн стандартад нийцсэн байдлыг нягтлах хяналт шалгалт
•    Өөрийн үйлчлүүлэгчдийн хөрөнгийг орон нутгийн болон олон улсын, эсвэл хэрэглэгчийн тусгай стандартын дагуу баталгаажуулахын тулд үйлдвэрлэлийн хяналт, эрсдэлийн менежментийн судалгааг газрын тос, байгалийн хий болон уул уурхайн олон салбарт хийж гүйцэтгэдэг

Мөн мэдээж эрдсийн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналт шалгалтыг хийнэ.  Бид түүхий эдийн хяналт шалгалтыг үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд нь хийж үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, хайгуулын дээжийн шинжилгээнээс авахуулаад, уурхайн газар дээр нь хяналт хийх байгууламж, мөн эрдсийг ачаалан худалдах үед нь хийх хяналт шалгалтууд үүнд багтана.
“Bureau Veritas”-ын өнгөрсөн хугацааны  ололт амжилт нь бидний   шударга байдал, бүхий л салбар дахь хэрэглэгчдэдээ үзүүлдэг чанартай үйлчилгээнд суурилсан.

Манайх стандартчлагдсан тогтол¬цоо болон  үйл ажиллагааны горимтой. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бидний үйл ажиллагаа хаана ч байсан  уялдаа холбоогоо огтхон ч алдалгүйгээр шил­жиж чадахыг хэлж байгаа юм. Энэхүү туршлага нь биднийг дэлхийн түвшинд аюулгүй ажиллагаа, чанартай үйлчилгээ үзүүлж чадна гэдгийг харуулж байгаа хэрэг. Бидний Монгол улсад санал болгон эхлүүлж буй үйл¬чилгээнд маань удирдлагын энэ зарч¬мыг адилхан баримталж мөрдөх болно.

Танай компанийн Монгол дахь лабораторийн судалгаа шинжилгээг энд болон гадаад дахь төвд давхар шинжлэх үү? Тодруулбал “Bureau Veritas”-ын стандарт Монголд ямар зарчмаар, хэрхэн хэрэгжих вэ? Түүнчлэн Монгол дахь салбар ISO IEC 17025:2005 стандартаар магадлан итгэмжлэгдэж, NATA-ын химийн сорил, тестийн нэмэлт шаардлагыг хангахаар ажиллаж байгаа,  энэ тухайд?
Манай лаборатори “Bureau Veritas” нүүрсний сүлжээний нүүрсний бусад бүхий л лабораториудын адилаар ISO 17025 стандарт болон NATA-ын химийн сорил, тестийн нэмэлт шаардлагын дагуу ажиллах болно.


  • happy (103.10.22.144)
    компанийн оффис чин хаана байдаг вэ анкет бөглөж болох уу хими-тенхологич мэргэжлээр сургууль төгссөн
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • me (64.235.154.36)
    монгол ажилчидаа яаж шалгаруулж авч байгаан бол Мөн албан ёсны сайт байгаа юу
    2014 оны 03 сарын 03 | Хариулах