Х.Уянга: Уул уурхайн хөгжлийн дээд цэг нь бүрэн автоматжуулсан хүнээс хамааралгүйгээр үйл ажиллагаа Явуулах технологийн шийдэл

2017-04-10 11:42


Х.Уянга: Уул уурхайн хөгжлийн дээд цэг нь бүрэн автоматжуулсан хүнээс хамааралгүйгээр үйл ажиллагаа Явуулах технологийн шийдэл. Харин Монголд хагас автоматжуулсан технологиуд нэвтэрч эхлээд 5 жил болж байна

“Вагнер Ази Технологи” компани нь GPS - Байршил тогтоох хиймэл дагуулын технологиор дэлхийд тэргүүлэгч АНУ-ын Trimble® брэндийн технологийг нийлүүлэгч олон улсын SITECH® сүлжээний Монгол дахь албан ёсны дилер бөгөөд “Сайтек Монголиа” нэртэйгээр 2012 онд байгуулагдсанаас хойш 5 дахь жилийнхээ ойтой золгож байгаа билээ.

Өнгөрсөн хугацаанд уул уурхайн машин техникийн автоматжуулалтын технологийг “Оюутолгой” компанид амжилттай нэвтрүүлсэн тус компани техникийн ашиглалтыг нэмэгдүүлж, зардлыг бууруулдаг CAT EMS® Тоног төхөөрөмжийн менежментийн цогц үйлчилгээг харилцагчиддаа шинээр санал болгож байна. Энэ талаар “Вагнер Ази Технологи” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Уянгатай ярилцлаа.


“Вагнер Ази Технологи” компаний технологийн хамгийн том шийдэл нь Монголын уул уурхайн салбарт анх удаа нэвтрүүлсэн уул уурхайн машин механизмуудын автоматжуулалтын систем. Энэ системийн үр өгөөжийг та хэрхэн тодорхойлох вэ?
“Вагнер Ази Технологи” компани нь Монгол улсын уул уурхай төдийгүй барилга замын салбарт технологийн шинэчлэлийг нэвтрүүлээд 5 жилийг ардаа орхижээ. Уул уурхай, барилга, дэд бүтцийн аль ч салбарт автоматжуулсан техникийг нэгэнт хэрэглэж эхэлсэн бол буцах замгүй болдог юм байна. Учир нь харилцагчдын маань машин тоног төхөөрөмж нь хэвийн ажиллаж байхад хэрэв автоматжуулалтгүй л бол ажил нь зогссон мэт хэцүүддэг болсон байна лээ. Яг л компьютертой ажиллаж байгаад буцаад үзэг, цаас барин гараар бичих аль эсвэл ухаалаг утаснаас энгийн утас руу буцах боломжгүй болдогтой л ижил.

Өнөөдөр бид бүхэн мэдээлэл технологийн эрин үед амьдарч байгаа учраас мэдээлэл технологийн дэвшлээр л илүүтэй уралдаж алхаж байгаа шүү дээ. Тэгэхээр уул уурхайн хөгжлийг ч мөн ялгаагүй орчин үеийн технологигүйгээр төсөөлөхийн аргагүй. Мэдээлэл технологийн хөгжил нь аливаа үйл ажиллагааг алсаас хянаж, удирдан явуулах боломжийг бидэнд олгодог. Ингэснээр цаг хугацаа, орон зай, зардал мөнгө, хүн хүчийг хэмнэж бизнесээ өндөр ашигтай явуулах боломжтой болдог.

Тиймээс ч бид уул уурхайн аюулгүй ажиллагааг сайжруулах, засварын зардал, техникийн сул зогсолтыг бууруулах, бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор Cat® MineStar™ автоматжуулалтын системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг харилцагч нартаа санал болгодог.

Cat® MineStar™ систем нь FLEET, TERRAIN, DETECT, HEALTH, СOMMAND гэсэн бие даасан 5 системийн нэгдмэл цогц шийдэл юм. Тухайн уурхайн хэрэгцээ шаардлагаас хамааран эдгээр системийг дангаар   болон иж бүрдлээр нь хэрэглэж уурхайн ажлыг бүрэн эсвэл хагас автоматжуулсан байдлаар явуулах боломжтой байдаг.

Өнөөдрийн байдлаар хичнээн машин механизмыг автоматжуулаад байгаа вэ?
Оюутолгой уурхайд 2012 оноос хойш жил бүр Катерпиллараас гадна Комацу, Атлас Копко, Сандвик, Лиебхеррийн (6060, 7495, WA1200, PV351, D65, DR580, R9400) нийт 13 хамгийн том бүтээмжийн машин механизмыг Cat® MineStar™ - TERRAIN системээр автоматжуулаад байна.

Эдийн засгийн хямралтай эдгээр он жилүүдэд олон улсын хэмжээний энэ том төсөл дээр манай автоматжуулалтын системийг нэвтрүүлж, автоматжуулалтын системийн тоогоо тогтмол нэмж ирснээс үзэхэд ямар өндөр ач холбогдол, эдийн засгийн үр ашигтай болох нь харагдаж байгаа байх.

Жишээлбэл,  уул уурхайд тэсэлгээг зөв хийх нь хамгийн чухал. Үүний тулд мэдээж өрөмдлөгийн ажлыг зөв хийх ёстой. Өрмийг GPS системээр автоматжуулснаар төлөвлөгөөний дагуу маш өндөр нарийвчлалтай, налуу байрлалд ч өрөмдөж чаддаг. Ингэснээр уул уурхайн үйл ажиллагааг хамгийн хялбар, аюулгүй, ашигтай гүйцэтгэдэг юм.  Тэсэлгээний бодис маш өндөр үнэтэй тэсэлгээний ажил буруу дутуу явагдвал  тэсэлгээний цэнэгтэй талбай дээр ахин ажиллах нь маш аюултай байдаг.

Уул уурхайд хамгийн түрүүнд   аюулгүй ажиллагаа тавигддаг. Аюулгүй ажиллагааг хангана гэдэг нь мэдээж ийм аюултай нөхцөлд ажиллах ажилчдын тоог бууруулах явдал. Иймээс аль болох автоматжуулсан хүний оролцоо багатай байлгахаас өөр аргагүй.

Өөр нэг жишээ дурьдахад, Ухаа худагийн нүүрсний уурхай дээр ажилладаг, манай улсад хамгийн томдоо орох 240 тонны даацтай Катерпилларын автосамосвалыг гадны уурхайнууд операторгүй ажиллуулаад хэдэн жил болж байгаа нь технологийн дэвшил ямар шатанд явж байгааг харуулж байна.

Үүгээр зогсохгүй, Монгол улсын замын 10 гаруй томоохон төслүүд дээр “Вагнер Ази Технологи” компаний нийлүүлсэн 30 гаруй технологийн шийдлийг өндөр үр бүтээлтэй ашигласан байдаг. Өөрөөр хэлбэл нийт 660 км орчим авто замыг манай технологийг ашиглан барьсан бөгөөд эх орны хөрсөн дээр батлагдаж шалгарсан, ажлын бүтээмжийг 50-70% нэмэгдүүлдэг шийдэл болжээ. Жишээ нь автоматжуулсан нэг машинаар гурван машины ажлыг гүйцэтгэх, эсвэл нэг сарын дотор гурван сарын ажлыг хийж гүйцэтгэх боломжтой болсон зэргийг дурьдаж болох юм.

Зам тавих, зам засварын ажил уурхай дээр ч байнга чанартай хийгддэг байх ёстой. Учир нь уурхайн хүнд даацын машин техникүүд замыг ихээр гэмтээж байдаг бөгөөд харин гэмтэж муудсан зам нь эргээд машин техникээ гэмтээж, хурдыг нь сааруулж, ачаагаа асгах, цаашлаад онхолдох аваар осол гарч болзошгүй нөхцөл бүрдүүлдэг. Түүнчлэн төмөр зам тавих ажилд ч мөн машин автоматжуулалтыг ашиглах хэрэгтэй.

Авто замын салбарын 90 жилийн түүхэнд хамгийн урт замыг өмнөх Засгийн газрын 4 жилийн ажлын хугацаанд барьсан байдаг. Үүнд манай нэвтрүүлсэн технологийн шийдэл хэр хувь нэмрээ оруулсан гэдэг нь миний дээр дурьдсан тоо баримтаас ойлгомжтой байгаа байх. Мөн “NUBIA – Улаанбаатар Олон улсын Шинэ Нисэх Онгоцны Буудал” төслийн онгоцны хөөрөх - буух зурвасын барилгын ажилд чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ нь манай технологийг ашигласан Хан-бумбатын дараа 2 дахь олон улсын нисэх онгоцны буудлын ажил болж байна.

“Вагнер Ази Технологи” компани “Ажлыг НЭГ удаагаар ЗӨВ гүйцэтгэе” гэсэн уриатай ажилладаг гэж сонссон. Ингэж ажиллах гол нөхцлийг мэдээж технологийн шийдэл бүрдүүлж өгч байгаа юу?
Тийм ээ. Бидний хийдэг ажил бол энэ шүү дээ. Уул уурхайн ажлын бүтээмж нь техникийн  хүчин чадалтай шууд холбоотой. Тийм ч учраас өнөөдөр уул уурхайн техникийн хүчин чадал асар өндөрт хүрсэн. Харамсалтай нь операторын туршлага, ур чадвараас хамаарч техникийг бүрэн хүчин чадлаар нь аюул осолгүй, өндөр бүтээмжтэй ажиллуулж чадах эсэх нь эргээд маш том асуудал болж байна. Үүнээс болж практик дээр аливаа ажлын гүйцэтгэл техникийн хүчин чадлын үндсэн төлөвлөгөөндөө хүрдэггүй бөгөөд дахин гүйцэтгэх давхар ажил болдог.

Тиймээс л энэ үргүй зардал гаргадаг дутуу, буруу, давхар ажлыг операторын ур чадвараас хамаарахгүйгээр төлөвлөгөөний дагуу эхний удаагаар бүрэн гүйцэд хийх боломжийг бүрдүүлж өгч чадсанаараа харилцагчддаа илүү УХААЛАГ, илүү ХУРДАН хамгийн гол нь илүү АЮУЛГҮЙ, илүү АШИГТАЙ ажиллах боломжийг бид өгдөг.

Ялангуяа манай улсад туршлагатай, сайн оператор хомсдолтой байдаг. Ер нь хичнээн туршлагатай сайн оператор байлаа ч газар шорооны ажлын 10 хүртэл сантиметрийн нарийвчлалыг тасралтгүй барьж ажиллахын тулд нилээд хэдэн удаагаар  хичээж байж хүрэх боломжтой. Харин автоматжуулсан машинаар 1 сантиметр, бүр миллиметрийн түвшний нарийвчлалыг шууд машины хурдаар гүйцэтгэдэг. Түлш зарцуулалт хүртэл 10% - 12% нь операторын ур чадвараас хамаардаг ба машины ашиглалтыг 1% дээшлүүлэхэд 2.75% ашигт нөлөөлдөг гэсэн олон улсын дундаж тооцоолол хүртэл байдаг юм байна лээ.

Шөнийн харанхуйд харах боломж хязгаарлагдаж улам хэцүү болдог. Энэ үед ажлыг бусдын тусламжгүй, аюулгүй, чанартай, бүрэн зөв гүйцэтгэхэд зөвхөн автоматжуулсан машинаар л ажиллах боломжтой. Ингэснээр өдөр, шөнөгүй ээлжээр бүтэн ажиллаж болдог. Үүнээс гадна операторын харах боломжгүй осол аваар, аюултай бүсээс урьдчилан сэргийлж мэдэгдэх, шаардлагатай тохиолдолд машинаа алсаас удирдах, операторыг ядарч эхлэхэд мэдэрч эргүүлж мэдэгдэх зэрэг олон технологийн шийдлүүдийг эх орондоо нэвтрүүлж, нутагшуулахаар манай хамт олон зорин ажиллаж байна.

“Вагнер Ази”-ийн нэвтрүүлсэн технологийн томоохон дэвшлүүдийн нэг бол яах аргагүй машин техникийн тосны шинжилгээний лабораторийн цогц үйлчилгээ. Өнөөгийн эдийн засгийн хүнд хэцүү үед та бүхний санал болгож байгаа CAT® EMS® буюу Машин тоног төхөөрөмжийн ашиглалтыг нэмэгдүүлж, зардлыг бууруулах менежментийн цогц шийдэл харилцагчдын сонирхлыг улам бүр татаж байгаа байх. Энэ  талаар тодруулж ярихгүй юу?

CAT® EMS® - тоног төхөөрөмжийн менежментийн шийдэл нь манай CAT® S•O•SSM - тос, хөргөлтийн шингэний шинжилгээний үйлчилгээ болон CAT® ProductLink® - машины мот.цаг, нормалдсан цаг, түлшний зарцуулалт, байршил, электрон оношилгоо зэрэг техник ашиглалтын маш олон чухал мэдээллийг алсаас дамжуулах үйлчилгээ, CAT® Inspect® - электрон үзлэг зэрэг олон үйлчилгээний нэгдмэл цогц шийдэл юм.

Бид  бүх төрлийн машин тоног төхөөрөмжийн бүх төрлийн тос, хөргөлтийн шингэний нарийн дэлгэрэнгүй шинжилгээг лабораторийн олон улсын стандартын шаардлагыг хангасан, дэлхийн тэргүүлэх зэргийн CAT® S•O•SSM үйлчилгээг эх орондоо нэвтрүүлснээс хойш 7 жил болж байна. Энэ хугацаанд 100 гаруй харилцагчийн 100 000 орчим дээжинд шинжилгээ хийн, олон зуун техникийг томоохон эвдрэлээс урьдчилан сэргийлж, олон тэрбум төгрөгийн хэмнэлтийг харилцагчиддаа өгсөн байна. Катерпилларын судалгаагаар харилцагчид CAT® S•O•SSM үйлчилгээнд зарцуулсан $1 тутамд $10 хэмнэдэг гэсэн дэлхийн дундаж байдаг бол манай улсад $1 тутамдаа $60 орчим хэмнэж байгаа судалгаа гарсан нь эдийн засгийн асар  өндөр ач холбогдолтойг харуулж байгаа болов уу. Анх машины тос шинжлүүлнэ гэдэг манай ихэнх харилцагчдын хувьд шинэ зүйл байсан. Харин өнөөдөр гэнэтийн эвдрэл гарч төлөвлөгдөөгүй сул зогсолтоос бүх талаар бодитой урьдчилан сэргийлэх тоног төхөөрөмжийн менежментийн цогц шийдэл болгон нэвтрүүлэх боломжийг Катерпилларын орчин үеийн технологийн дэвшлүүд бидэнд олгож байна.

Ялангуяа манай улс шиг эрс тэс ширүүн уур амьсгалтай, алслагдмал, түлшний асуудалтай газар машин техникийн бэлэн байдал, найдвартай ажиллагаа хаа хаанаас ч илүүтэйгээр чухалчлагддаг.

Цаашид шинээр өөр ямар сонирхолтой технологиудыг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа талаар бидэнтэй хуваалцаж болох уу?
Өмнө дурьдсан дээр нэмээд ярихад, Катерпилларын дроноор авсан талбайн зургаас ажлын явцыг хянах, Трасын оновчлолын тооцооллын Quantm® систем болон 99% хүртэл нарийвчлал бүхий төрөл бүрийн дугуйт ачигч, экскаватор, туузан дамжуулагчийн жин хэмжүүрийн LoadRite® систем зэрэг олон   шинэ технологиудыг бид шинээр нэвтрүүлсээр байгаа бөгөөд CAT®  болон SEM®  брендийн шинээр ирж байгаа машинуудыг  үйлдвэрээсээ төрөл бүрийн хялбаршуулсан технологийн суурь системтэй захиалан авах боломжтой болсоноороо технологийг ашиглах улам л хялбар дөхөм болж байна.

Ингээд 5 жилийн хугацаанд бидэнтэй үргэлж хамт байсан харилцагч та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье.   


Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 2 цаг 47 минутын өмнө
    Хариуцлагатай уул уурхайн төлөө салбарын компаниуд сайн дураар нэгдэх аяныг албан ёсоор эхлүүлэх үйл ажиллагаа өнөөдөр Туушин зочид буудалд зохион байгуулагдав. Монголын уул уурхайн салбарт тэргүүлэгч Оюутолгой, Эрдэнэт үйлдвэр, Энержи Ресурс, Аспайр Майнинг, Саусгоби сэндс, Терра Энержи, Багануур зэрэг компаниуд үлгэрлэн манлайлж “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-т нэгдлээ. Олборлох салбарт хариуцлагтай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг Монголын Уул Уурхайн Үндэсний ассоциацийн санаачилж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран хэрэгжүүлж байна.
  • 5 цаг 57 минутын өмнө
    Монгол Улсын Засгийн газар метан хийн салбарыг хөгжүүлэх зорилгоор хууль эрх зүйн орчныг бүрдүүлээд байна. Ашигт малтмал, газрын тосны газар, Австрали Улсын хөрөнгө оруулалттай “Жи Өү Эйч” ХХК-тай нүүрсний давхаргын метан хийн хайгуулыг эхлүүлэх Бүтээгдэхүүн хуваах анхны гэрээг (БХГ) байгуулсан. Энэ дагуу Номгон IX-р талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуулын ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байна. Нүүрсний давхаргад буй метан хий нь агаарт дэгдэн дэлхийн дулааралд нөлөөлж, азоны давхаргын цоорхойг нэмэгдүүлдэг хүлэмжийн хий юм. Агаарт дэгдэж хаягдал болж буй метан хийг эдийн засгийн эргэлтнд оруулах олон боломжууд нээгдэж байна. Энэ чиглэлээр  БХГ-г байгуулсан “Жи Өү Эйч” ХХК-ийн Ерөнхий менежер Б. Ачитсантай ярилцлаа.
  • 11 цаг 6 минутын өмнө
    Монголын уул уурхайн салбарын тэргүүлэх ханган нийлүүлэгчдийн нэг, дэлхийд алдартай Катерпилларын  албан ёсны дилер “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-аас “Chief Mechanic” /Ахлах механик/ гурван өдрийн  сургалт-семинарыг анх удаа зохион байгуулж байна. “Скай Ресорт” цогцолборт энэ сарын 19-20-нд, зохион байгуулагдаад буй тус сургалтад  “Вагнер Ази”-ийн харилцагч компаниудын инженер техникийн 150 гаруй ажилтан хүрэлцэн ирж, шинэлэг мэдээ мэдээллээр оюунаа цэнэглээд байна. Гурав дахь өдрийн сургалт тус компанийн Төв байранд үргэлжилж байгаа юм. 
  • Өчигдөр 10 цаг 53 минутад
    Эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахын тулд уул уурхай, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт эрчим хүчний оновчтой шийдлийг нэвтрүүлэх нь улам бүр чухал болсоор байна. Ингээд Монголын уул уурхайн олборлох салбарт сүүлийн үеийн, шинэ тутам хөгжиж буй тэргүүн технологийг нэвтрүүлж байгаа туршлага болон бусад асуудлаар АББ Группийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга С.Эрдэмбаяртай ярилцлаа. Тус групп нь эрчим хүч, автоматжуулалтын инноваци, технологиор дэлхийд 130 гаруй жилийн туршлагатай, эрчим хүчний тэргүүлэгчдийн нэг гэдгийг салбарынхан андахгүй мэднэ.
  • Уржигдар 18 цаг 06 минутад
    Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ) нь сүүлийн хоёр жилийн хугацаанд “Эрдэнэс Монгол” компанийн бүтэц, үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэлд хөндлөнгийн үнэлгээг хийжээ. Энэхүү үнэлгээний тайланг олон нийтэд танилцуулах зорилгоор “Барьцгүй өсөлт: Эрдэнэс Монголын үнэлгээ” сэдэвт уулзалтыг өнөөдөр  “Блю Скай” зочид буудалд зохион байгууллаа. “Эрдэнэс Монгол” компанийг 2006 онд стратегийн ордууд дахь төрийн эзэмшлийг төлөөлөх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг удирдах, уул уурхайн салбарыг дэмжих зорилгоор байгуулсан байдаг. Тэр цагаас хойш тус компани зөвхөн уул уурхайн салбарт төдийгүй ашигт малтмалын боловсруулалт, уламжлалт бус газрын тос, байгалийн хий, зам харилцаа, хил нэвтрүүлэх байгууламж, эрчим хүч үйлдвэрлэл, хөдөлгүүр засвар, ган төмөрлөг, худалдааны дэмжлэг, хөрөнгийн менежмент зэрэг салбарт ашиг сонирхолтой цогцолбор компани болжээ.