Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулжээ

2016-09-20 18:44

Монгол дахь Америкийн Худалдааны танхим (Ам Чам) нь Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын гадаадын хөрөнгө оруулагчидтай хийх анхны уулзалтыг “Шангри Ла” зочид буудалд зохион байгууллаа.

Уг уулзалтад  АНУ-аас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт зочноор оролцож, “Ам Чам”-ийн гишүүн байгууллагууд, гадаадын Элчин сайд нар, гадаадын худалдааны танхим болон гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид зэрэг 100 гаруй төлөөлөгч оролцсон юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзалтын эхэнд Засгийн газрын мөрийн хөтөлбөр, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх талаар хэрэгжүүлж буй   бодлогын талаар мэдээлэл хийсэн  юм.

“2017 оны төсвийн төсөл болон эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөөг УИХ-д өргөн барихаар төслийг боловсруулж байна. Засгийн газар ирэх жилүүдэд  хөгжлийн зорилтуудаа амжилттай хэрэгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэхийн тулд юуны өмнө макро эдийн засгийг тогтворжуулах, сэргээх арга хэмжээг авах шаардлагатай байна” хэмээн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцоллоо.

Мөн  тэрээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын бүтцэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлээд байгааг дуулгасан юм.

Уг Зөвлөлийг байгуулах ажлын хүрээнд хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас хууль бусаар дарамт учруулсан, хүнд суртал гаргасан, үндэслэлгүйгээр мөрдөн шалгах зэргээр эрх ашгийг нь хохироосон асуудлыг судалж дүгнэлт гаргах Ажлын хэсгийг байгуулжээ.

Хоёр улсын хооронд байгуулсан Ил тод байдлын гэрээний бүрэн дүүрэн хэрэгжилтийг хангах нь чухал хэмээн “Ам Чам Монгол”-ын ТУЗ-ын дарга Жэй Лиотта уулзалтын үеэр онцолж байсан.

Уг уулзалтад оролцсон Ерөнхий сайдын зөвлөх Н.Энхбаяр Монголд хөрөнгө оруулж буй гаднын хөрөнгө оруулагчдыг дэмжих тал дээр Засгийн газар онцгойлон анхаарч ажиллаж байгааг дурдаад, хөрөнгө оруулалтгүйн улмаас хэрэгжихгүй байгаа төслүүдийг судалж, сонгон шалгаруулна гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  “Хөрөнгө оруулагч та бүхнийг  бүх талаар дэмжиж ажиллаж байж эдийн засгийн хүндрэлээс гарна, гэхдээ аливаа зүйлийг эдийн засгийн судалгаа тооцоо, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх хийх ёстой.Эхний ээлжинд хэрэгжүүлэх боломжтой төслүүдийг тодорхой болгоно” хэмээн тодотгосон.

  

Г.Идэр

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • Уржигдар 10 цаг 50 минутад
    Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн нутаг дахь Цагаан Уулын орд газраас хүрмэн чулууг хууль бусаар олборлох, тээвэрлэхийг зургаадугаар сарын 6-ны өдрөөс эхлэн хориглосон байна. Сумын Засаг даргын зургаадугаар сарын 10-ны өдрийн А/80 дугаар бүхий захирамжийн дагуу ийнхүү хоригложээ. Дээрх шийдвэрийг Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи уул уурхайн техникийн хяналтын улсын байцаагчийн үйл ажиллагааг зогсоох тухай 2013 оны 03/04/017/38 тоот акт, зөрчил арилгуулах тухай 2016 оны 03/05/017/135 тоот албан шаардлага, зөвлөмж, мөн МХГ-ын улсын байцаагчийн 2019 оны тавдугаар сарын 24-ны өдрийн үйл ажиллагааг зогсоох тухай 03/05/017/27 тоот актыг үндэслэн гаргасан аж.
  • 2019-06-13 14:06
    Хөвсгөл аймаг Монгол орны аялал жуулчлалын гол бүс нутаг. Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд ИТХ-ын  хуралдаанаар 2009 онд аймгийн 50 дугаар өргөргөөс хойш газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд таван жилийн хугацаатай авсан байдаг. Энэ шийдвэрийг 2014 онд 25 жилийн хугацаагаар сунгасан юм. Үүн дээр эко системийн хувьд тухайн бүс нутагтаа чухал ач холбогдол бүхий 50 дугаар өргөрөгөөс урагш Бүрэнтогтох, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Цагаан-Уул, Цагаан-Үүр, Эрдэнэбулган зэрэг сумдын зарим газар нутгийн тодорхой хэсгүүдийг орон нутгийн хамгаалалтад авч чадсан. Энэхүү шийдвэр нь 2008 оноос эхлэн аймгийн үе үеийн удирдлагууд бодлогын түвшинд ярьж, төлөвлөж, тооцоо судалгаа гарган хэрэгжүүлж ирсний үр дүн юм. Хөвсгөлчүүд бид газар нутгаа орон нутгийн тусгай хамгаалалтад 100% авсан нь түүхэн амжилт. 
  • 2019-06-13 13:09
    “Оюутолгой” ХХК, Америкийн худалдааны танхим, Азийн сан хамтран бизнесийн ёс зүйн сургалтыг өнөөдөр “Блю Скай”-н хурлын танхимд зохион байгууллаа. Уг сургалт нь компанийн удирдлага, ажилтнуудад бизнесийн ёс зүй, авлига, ашиг сонирхлын зөрчил, холбогдох хууль, тогтоомжийн талаар мэдлэг ойлголт өгөх, компанид ёс зүйн болон авлигаас урьдчилан сэргийлэх жишиг, дүрэм, журам хэрэгжүүлэхийг санал болгоход чиглэсэн юм. 
  • 2019-06-13 13:03
    Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн нар үзэглэсэн “Хамтын ажиллагаа”-ны гэрээний хүрээнд аймгийн боловсролын салбарт 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт 2019 онд хийнэ. Энэ дагуу Орхон аймгийн төрийн болон төрийн бус өмчийн 42 цэцэрлэгийн 272 бүлэгт “Бумбардай” номны 6 цувралыг олгож байна. Уг ажлыг “Нүүдлийн зурган өгүүлэмж” ТББ гүйцэтгэжээ. Мөн ерөнхий боловсролын16 сургуульд гурван сая төгрөгийн үнэ бүхий “LEGO” тоглоом хүлээлгэн өгөв.
  • 2019-06-13 00:00