Байгаль орчны багц хууль тавдугаар сарын 17-нд батлагдаж, энэ сараас хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх гэж байгаа билээ. MMJ-ийн өнгөрсөн сарын дугаарт багц хуулинд багтсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын өөрчлөлтүүдийг танилцуулсан. Энэ удаад Усны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг танилцуулахаар бэлтгэлээ.