Эко

  • Өмнийн говийн бүс нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй голлох компаниудын төлөөлөл өнөөдөр усны менежментийн үйл ажиллагааны сайн дурын кодекст гарын үсэг зурлаа.
  • Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууг Тусгай хамгаалалтад хамруулах эсэх асуудлыг судалж, зохих дүгнэлтийг гаргах зорилгоор УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө, аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан Ажлын хэсгийнхэн энэ сарын 23-26-нд тус суманд ажиллаад иржээ.
  • “Бороо гоулд” компани хамгийн анх 2003 оны 11 дүгээр сард уурхайн үйл ажиллагаагаа эхлүүлэн, унаган байгалийг хөндөж үйлдвэрийн шаваа тавьсан. Үйлдвэрийн үйл ажиллагаа эхэлсэн мөчтэй зэрэгцэн өнөөг хүртэл уурхайн нөхөн сэргээлтийг хийж ирлээ.
  • Монгол орны говийн бүс нутгийн гүний усны нөөцийг хянах зорилго бүхий “Газрын доорх гүний усны хяналт шинжилгээний сүлжээ”-ний нээлт өнгөрсөн баасан гаригт боллоо.
  • Цахилгаан тасармагц гэрэл, гэр ахуйн цахилгаан бараа бүгд ажиллахгүй. Цаашлаад томоохон үйлдвэрүүд, албан газрын ажлын байран дахь үйл ажиллагаа тог цахилгаангүй бол хэрхэхийг ярих ч юм биш.
  • “Престиж” группын Ерөнхий захирал, Усны үндэсний төв (ТББ)-ын захирал, Монгол улсын зөвлөх инженер, техникийн ухааны доктор Ж.Далайтай ярилцлаа.
  • Монголын Эрдэмтдийн үндэсний зөвлөл, Хөдөө аж ахуйн их сургууль, Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл хамтран “Ураны хайгуул, олборлолт, түүний эерэг ба сөрөг үр дагавар” сэдэвт олон улсын семинарыг маргааш Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
  • Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг /WCS/ Оюутолгой ХХК-ийн захиалгаар “Өмнөд говийн биологийн төрөл зүйлийн мониторинг судалгаа”-ны эхний хэсгийг 2013-2014 онд хийжээ.
  • Эгийн голын усан цахилгаан станц төслийн нэгж усан цахилгаан станц баригдах нутгийн иргэдэд өөрсдийн хийж байгаа ажлуудыг танилцуулсаар ирсэн юм.
  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын нэгдсэн чуулганаар уг төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн шийдсэн юм.
  • Өмнийн говийг усаар хангах үүрэгтэй “Орхон говь” төсөл буюу Орхон гол дээр урсацын тохируулга бүхий усан сан барьж байгуулах төслийн байгаль орчны болон техникийн урьдчилсан судалгааг хийж дуусгаад байгаа билээ. Одоо 2016 онд багтаан эцсийн шатны судалгааг боловсруулж дуусах ажил үлдээд байна.
  • Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэр дээр баригдахаар төлөвлөж буй Шүрэнгийн усан цахилгаан станцын (УЦС) техник, эдийн засгийн болон байгаль орчны урьдчилсан судалгааг Герман болон Монголын зөвлөх компаниуд боловсруулж дуусгасан байна.
  • Шанси мужийн Засгийн газар ирэх 5 жилийн хугацаанд хийх уурхайн нөхөн сэргээлтэд нийтдээ 4.2 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөснөө өнгөрсөн сарын сүүлээр мэдэгджээ.
  • Булган аймгийн Сайхан сумыг монголчууд уруул чимчигнэм амтат айргаар нь төсөөлдөг. 2008 онд Н.Түвшинбаяр олимпийн аварга болсноор айрагны өлгий нутагт Олимпийн аваргын нутаг хэмээх тодотгол нэмэгджээ. Харин уул уурхай хийгээд байгаль орчны салбарынханд Эрээний уурхайн нөхөн сэргээлт гэдэг шинэ ойлголтоор сүүлийн жилүүдэд төсөөлөгдөх болсон билээ.
  • 2013 оны тавдугаар сар. Энэ бол Байгаль орчны багц хуулийг УИХ баталсан түүхэн цаг үе гэж тодотгож болохуйц онцгой сар. Тэрхүү багц хуульд “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн шинэчилсэн найруулга багтсан нь хариуцлагатай уул уурхайг Монголд хөгжүүлэх ажилд нэг шат ахисан явдал байлаа.
  • Төслийн удирдагч профессор, Усны судалгааны төвийн захирал Н.Сонинхишигээс Орхон голын усыг ашиглах боломж, анхаарах шаардлагатай асуудлын талаар тодрууллаа.
  • Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун “Пийбоди Энержи” компанийн Эрээний уурхайн нөхөн сэргээлттэй танилцах үеэр дараах тодруулгыг авлаа.
  • Хятад улс агаарын бохирдолтой тэмцэх хүрээнд 2020 оны сүүл гэхэд улсынхаа нийслэл орчмын нүүрсний хэрэглээг бүрмөсөн хориглох тухай шийдвэр гаргажээ.
  • Монгол улсад уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжиж буй энэ үед байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийн бодлого боловсруулж, бодит амьдралд хэрэгжүүлэх хойшлуулшгүй шаардлага тулгарч байгаа билээ. Энэ чухал цаг үед Байгаль орчин, ногоон хөгжлийн яам Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хууль, журамд тодорхой өөрчлөлтүүдийг оруулаад буй юм.
  • Говьд ус хайран. Ер нь хаана ч байлаа гэсэн ус бол чандмань эрдэнэ билээ. Харин усаар ангасан гэж хэлж болох дэндүү эмзэг экосистемийн нутаг Өмнийн говьд Монголын уул уурхайн үлэмж төслүүд хэрэгжих гэж буй нь хонь, чоно хоёр шиг эсрэг тэсрэг зүйлийг цуг байлгахаар “төлөвлөж” буй мэт. Үнэхээр ус хайран тул уурхайчид ус бага ашиглах бүхий л боломжийг эрэлхийлэх ёстой нь дамжиггүй.
1 2 3 4 5
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 12 цаг 15 минутын өмнө
    ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулиас  “Ашигт малтмалын салбарын сургалтын цогц хөтөлбөр” төслийн хүрээнд “Засаглал ба уул уурхай” сэдэвт семинарыг Эрдэнэт хотод зохион байгууллаа. Энэхүү семинарыг Канадын Бритиш Колумын Их сургуулийн Уул уурхайн инженерийн сургуультай хамтран явуулсан юм. Энэ хүрээнд ШУТИС-ийн уул уурхайн ашиглалтын технологийн бакалавр, ашигт малтмал баяжуулалтын технологийн магистр, докторын сургултын хөтөлбөрт уул уурхайн үйл ажиллагаанаас улбаатай нийгэм, байгаль орчин, ашигт малтмалын нөөцийг хариуцлагатай, үр ашигтай, нийгэмдээ өгөөжтэй ашиглах зэрэг асуудлыг гадаадын ижил төстэй сургалтын хөтөлбөртэй харьцуулалт хийсэн судалгааг танилцуулах, салбар дундын судалгаа шинжилгээ хийх боломжуудыг нээх, цаашид энэ чиглэлээр судалгаа тогтмол хийх, олон талын мэдлэгийг бий болгох, хуримтлуулах боломжийг бүрдүүлэхийг зорьж байна.    
  • 16 цаг 3 минутын өмнө
    ​​​​​​​Даваа гаригийн байдлаар, Лондоны металын бирж дээр зэсийн үнэ 6012 ам.доллар/тонн (гурван сарын гэрээт үнэ) хүрчээ. Энэ нь өнгөрсөн долдугаар сарын 25-наас хойших хамгийн өндөр дүн болж байна. Зэсийн үнэ тус бирж дээр арванхоёрдугаар сарын эхээр 5877 ам.доллар/тонн байсан юм. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээс эхлэн зэсийн үнэ өсч эхэлсэн нь АНУ-ын эдийн засгийн эерэг мэдээ болон АНУ-Хятадын худалдааны яриа хэлэлцээр харьцангуй урагштай байгаатай холбоотой. Мөн Хятадын зэсийн импортын өсөлтийн тухай мэдээ цацагдсан нь зэсийн ханшийн өсөлтийг нөхцөлдүүлж байна.
  • Уржигдар 12 цаг 11 минутад
    Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбоо (МАМБХ) жил бүр өөрсдийн үйл ажиллагааг гишүүд, гишүүн байгууллагын болон холбоог үүсгэн байгуулсан ахмад үеийн төлөөллүүддээ тайлагнаж, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусган ажилладаг юм. Тус холбоо 2019 оны ээлжит бүх гишүүдийн хурлыг энэ сарын 6-нд UВ Grand Hotel-д зохион байгууллаа. Энэ удаагийн хурлыг МАМБХ-ны Ерөнхийлөгч Б.Чинзориг нээж холбооны үйл ажиллагааны тайланг, Гүйцэтгэх захирал Н.Буян-Өлзий 2019 оны санхүүгийн тайланг нийт гишүүддээ мөн танилцуулсан юм. 2019 оны хувьд МАМБХ-ны хувьд ололт амжилт ихтэй, төлөвлөсөн ажлуудаа 90%-тай  хийж гүйцэтгэсэн байна. Тухайлбал, тус холбоог үүсгэн байгуулагч, Хүндэт Ерөнхийлөгч, Монгол Улсын зөвлөх инженер М.Дамдинсүрэн “Уурхайчдын алдарын од” шагналыг хүртжээ.
  • 2019-12-05 13:52
    Чили улсын төрийн өмчит, дэлхийн зэсийн хамгийн том үйлдвэрлэгч “Codelco” компани нь ирэх 10 жилийн хөгжлийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаа 20%-иар танаж 32 тэрбум ам.доллар болгож бууруулжээ. 2028 он хүртэлх хөтөлбөрөөр 40 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байсан юм. Хөрөнгө оруулалтын хэмжээг танасан шалтгааныг дэлхийн зэсийн зах зээл дэх таагүй нөхцөл байдал, мөн Чили улсын нийгэмд чиглэсэн санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж компанийн зүгээс тайлбарлаж байна. Энэ намар тус улсыг хамарсан томоохон эсэргүүцлийн дараа Чилийн эрх баригчид Засгийн газрын зардлыг нэмэгдүүлэх шийдэлд хүрсэн юм. Үүнтэй холбогдуулан “Codelco” компанийн нийт ашгаас улсын төсөв рүү хуваарилах хэмжээг 2021 оноос эхлэн жилд 1 тэрбум доллараар нэмэгдүүлэхээр тооцоолжээ. 
  • 2019-12-05 12:32
    Монголын Геологийн холбооны VI чуулган арваннэгдүгээр сарын 29-нд ШУТИС-д зохион байгуулагдаж, хурлын хөтөлбөрийн дагуу тус холбооны Ерөнхийлөгч Т.Мөнхбат, Гүйцэтгэх захирал М.Тодбилэг нар 2014-2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг холбооны гишүүддээ танилцуулжээ. Энэ үеэр мөн холбооны Хяналтын зөвлөл ажлаа танилцуулсан байна. Танилцуулгын дараа салбарын өнөөгийн байдал, тулгамдаад байгаа асуудлын талаар хэлэлцүүлэг өрнөж Монголын Геологийн холбооны VI чуулганд оролцогчдоос нийт геологчдод хандан уриалга гаргасан байна. Монголын Геологийн Холбооны дүрэм ёсоор 2014 онд сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгуульт хугацаа дууссан учир 2019-2024 он хүртэл нийт геологчдыг төлөөлөн ажиллах шинэ Удирдах зөвлөлөө сонгох сонгуулийг явуулсан юм.