Орхон голын төслийн байгаль орчин, техникийн судалгаа 2016 онд дуусна

2015-01-29 17:22

-Орхон гол дээр усан сан байгуулах төсөл үр ашигтай бас боломжтой-

Өмнийн говийг усаар хангах үүрэгтэй “Орхон говь” төсөл буюу Орхон гол дээр урсацын тохируулга бүхий усан сан барьж байгуулах төслийн байгаль орчны болон техникийн урьдчилсан судалгааг хийж дуусгаад байгаа билээ. Одоо 2016 онд багтаан эцсийн шатны судалгааг боловсруулж дуусах ажил үлдээд байна. Судалгааг боловсруулах компанийг сонгон шалгаруулаад, Байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ болон Техник, эдийн засгийн үнэлгээг нэгэн зэрэг гүйцэтгэж дуусгахаар төлөвлөжээ. Үүний өмнө эдгээр судалгааг хэрхэн хийх тухайд зааварчилгаа болохуйц тийм түвшний ажлын даалгаврыг Дэлхийн банкны стандартын дагуу хийж байгаа юм. Энэхүү ажлын даалгаврыг Монгол улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”-ийн (MINIS) хүрээнд боловсруулж буй юм. Төслийн Байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээний ажлын даалгаварт олон нийт, мэргэжлийн байгууллагуудын саналыг авч эхэллээ.

Өнөөдөр “Орхон гол дээр урсацын тохируулга бүхий усан сан барьж байгуулах төслийн Байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ” хэлэлцүүлэг болж төслийн талаар танилцуулж, зарим саналыг мэргэжилтнүүдээс сонслоо. Хуралд төслийн баг болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны төлөөлөл, аймаг, сумын төлөөлөл, судалгааг гүйцэтгэгч “Престиж” компанийнхан, эрдэм шинжилгээний болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирсэн юм. Хуралд оролцогчид ерөнхийдөө төслийн урьдчилсан судалгааг үндэстэй сайн болсныг сайшаахын хамтаар өөрсдийн саналаа илэрхийлж, асуулт тавьж байв.

Хэлэлцүүлэгт төслийн байгаль орчин, нийгэм, санхүү, эдийн засгийн анхан шатны судалгааг гүйцэтгэгч байгууллага болох “Престиж” компанийн Дэд захирал Ш.Ганзориг, ахлах менежер М.Далайцэрэн нар гол илтгэлийг тавилаа.

Уг төслийн байгаль орчин, эдийн засгийн урьдчилсан судалгааг 2013 оны 10 дугаар сард гүйцэтгэж дуусгажээ. Харин өнгөрсөн онд Дэлхийн банкны дүрмийн дагуу уг төслийн Байгаль орчны үнэлгээ боловсруулах ажлын даалгаврыг боловсруулж танилцуулжээ. Одоо харин олон нийт, иргэд, төрийн бус байгууллагуудаас ажлын даалгаварт оруулах саналыг өнөөдрөөс эхлэн 3 долоо хоногийн турш “MINIS” бичгээр авах юм байна. Дараа нь бүх саналыг нэгтгэн ажлын даалгаварт харгалзан оруулснаар байгаль орчин болон техникийн судалгааг хэрхэн хийх удирдамж тодорхой болж, улмаар Дэлхийн банкны стандартын дагуу эдгээр судалгааг ирэх жилийн дотор боловсруулахаар төлөвлөжээ.

Уг төслийн хүрээнд Орхон гол дээр 70 метр өндөр, 300 метр урттай томоохон боомт байгуулан урсацын илүүдэл хэсгийг 700 гаруй км үргэлжлэх хоолойгоор өмнийн говь руу татах юм.  Ус дамжуулах хэмжээ дээд тал нь 2500 л/с хүчин чадалтай байх бөгөөд усан санд 800 сая м3 ус хуримтлуулах боломжтой.

Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 530 сая доллар байх урьдчилсан тооцоо гарчээ. Хэрэв 2016 он хүртэл банкны зээл авахад шаардлага хангахуйц түвшинд нарийн боловсруулсан БОННҮ болон ТЭЗҮ судалгаагаа хийж гүйцэтгэж чадвал хөрөнгөө босгоод бүтээн байгуулалтын ажилдаа орох юм.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр зөвхөн Оюутолгой, Тавантолгой болон бусад томоохон төслийг усаар хангаад зогсохгүй ус дамжуулах хоолойг даган байрласан сум суурингуудыг усаар тэтгэх боломж бүрдэнэ. Өмнийн говийн ард иргэд, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийг усаар хангах үүднээс уг төсөл зайлшгүй чухал төсөл болохыг хуралд оролцогчид хүлээн зөвшөөрч байв. Орхон гол дээр барих боомт нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутагт баригдах бөгөөд ус дамжуулах хоолой нь Булган, Төв, Дундговь аймгийн 11 сумын нутаг дэвсгэрийг дайрах юм. Хоолой дамжин өнгөрч буй газруудад ус нийлүүлснээр газар тариалан, мал аж ахуй хөгжих суурь нөхцөл бүрдэх ажээ. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам энэхүү төслийг урагшлуулах талд тууштай байр суурийг баримталж байна. Хэрэгжиж байгаа болон удахгүй ашиглалтад орохоор төлөвлөгдөж буй уул уурхайн томоохон төслүүдийн үйл ажиллагаанаас хамааран говийн бүсэд нэмэлт усны эх үүсвэртэй болгохгүй бол нөхцөл байдал жилээс жилд хүндрэх нь тодорхой байгааг Өмнөговь аймгийн төлөөлөл сануулж байсан юм.

Нөгөөтэйгүүр газрын гүний ус ашиглалтад түшиглэн ажиллаж буй өмнийн говийн уул уурхайн төслүүд нь Монголын байгаль орчинд дэндүү үнэтэй тусч буйг хуралд оролцсон судлаачид тэмдэглэж байсан юм. “Престиж” компанийн Дэд захирал Ш.Ганзоригийн тайлбарлаж буйгаар говийн газрын гүний ус нь 15-45 мянган жилийн үеийн тэжээлтэй учир маш бага хэмжээгээр ашиглах нь зохимжтой гэсэн юм.

Санхүүжилтийн хувьд “Орхон говь” төсөл эдийн засгийн үр ашигтай гэж урьдчилсан дүгнэлт гарсан тул хөрөнгө босгох үйл явц хавьгүй боломжтой болж буй ажээ. Мөн усаа үнэтэй борлуулах хууль эрх зүйн орчин манайд нэгэнт сайн бүрдсэн тул томоохон хөрөнгө оруулагч компаниуд уг төсөлд санхүүжилт олгох сонирхлоо илэрхийлэх үүдийг нээлттэй болгожээ. Нөгөөтэйгүүр уг төсөлд Монголын Засгийн газар ч хөрөнгө оруулж магадгүй байгаа юм. Урьдчилсан байдлаар тооцож үзэхэд уг хоолойгоор дамжуулах нэг тонн усыг уул уурхайн компаниудад 2.2 доллараар, ард иргэд, малчдад илүү хямд үнээр буюу одоогоор хот суурингийн иргэд нэг тонн усыг 2-3 мянган төгрөгөөр авч байгаагаас нь доогуур өртгөөр борлуулах тооцоо гарчээ. Хэрэв байгаль орчноо хамгаалах төсөл говьд хэрэгжүүлж байвал тухайн хэрэглээг залгуулах усыг үнэгүй өгөх ч боломжтой ажээ.

Дунджаар 49 м3/сек урсацтай Орхон голын урсацын хэмжээ буурч буй гэсэн судалгаа байдаг ч уг төслийг хэрэгжүүлэхэд хүндрэл болохгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гараад байгаа билээ. Монгол улс нь 1940-өөд оноос эхлэн голуудын усны урсацын дундаж хэмжээг хянаж тогтоосон дата мэдээллийн баялаг бааз суурийг бүрдүүлж иржээ. Судалгааны тоон мэдээллээс үзэхэд Монголын гол мөрнүүдийн усны урсацын ихэсч багасах мөчлөг 12 жилийн давтамжтайгаар явагддаг байна. Одоогоор манай улсын гол мөрний урсацын хэмжээ нэмэгдэх мөчлөг нь дөнгөж эхлээд байгаа ажээ. Өнгөрсөн оны байдлаар гадаргын усны хэмжээ өмнөх оныхоосоо 4.3%-иар нэмэгдсэн дүнтэй гарчээ.

Уг төслийг хэрэгжүүлэхэд Орхон голын хөндийн эко систем, нөлөөллийн талбай, газар ашиглалт, археологи, түүх соёлын дурсгал, газар ашиглалт, нүүлгэн шилжүүлэлт, уугуул иргэд, хилийн усны асуудлыг судалж шийдэх зэрэг олон чухал ажлыг нарийвчлан шинжилж боловсруулах шаардлагатай байгаа юм.


Б.Төгс

Сэтгэгдэл байхгүй байна

  • muuguu
    zow shuu ta buhend amjilt husie
    2015 оны 04 сарын 01 | Хариулах
  • ыыы
    дэмжиж байгаа гол нь байгал орчинд сөрөг нөлөөгүйгээр хийгээрэй
    2015 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин
    Амжилт хүсье ээ Зөв төсөл сайхан төсөл
    2015 оны 02 сарын 02 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2020-07-20 13:13
    Катодын зэс үйлдвэрлэлийн технологийг анх удаа Монгол орны уур амьсгалын эрс тэс нөхцөлд амжилттай нутагшуулж, зэсийн исэлдсэн эрдэс бүхий хүдрийг уусган баяжуулах аргаар боловсруулан, цэвэр зэс үйлдвэрлэж буй “Эрдмин” ХХК дотоодын төдийгүй гадаадын уул уурхайн зах зээлд хэдийнэ танил болжээ.  Тус компани нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн хаягдал, балансын бус хүдрийн овоолгуудыг 40 жилийн турш ашиглах гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ.The Mongolian Mining Journal сэтгүүлээс зохион байгуулсан уул уурхайн салбарын шилдгүүдийг тодруулах Mining Journal Awards-2013 ёслолын ажиллагааны “Шилдэг технологи” шагналыг “Эрдмин” компани хүртсэн түүхтэй. Жилд 2500 орчим тонн катодын цэвэр зэс үйлдвэрлэж экспортод гаргаж, 41 нэр төрлийн 3 сая гаруй метр зэс утас үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байгаа зэрэг үзүүлэлтүүдээрээ тус компани энэхүү нэр хүндтэй номинацийн эзэн болж байсан юм. 
  • 2020-07-20 13:09
    УИХ-ын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар Дорноговь аймагт (2020.07.20)ажиллаж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал, ерөнхий инженер Д.Алтанцэцэг, “Улаанбаатар төмөр зам”ХНН-ийн дарга Р.Жигжиднямаа дагалдаж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар Дорноговь аймагт (2020.07.20)ажиллаж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал, ерөнхий инженер Д.Алтанцэцэг, “Улаанбаатар төмөр зам”ХНН-ийн дарга Р.Жигжиднямаа дагалдаж байна.
  • 2020-07-17 11:48
    Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлын эхний 50 км зам бэлэн болж өнгөрсөн зургадугаар  сард нээлтээ хийсэн юм. 2019 оноос эхлэн жил гаруйн хугацаанд эрчимтэй өрнөж 416.1 км-ийн 200 км-т доод бүтэц, газар шорооны ажил мөн л дуусчээ. Уг бүтээн байгуулалтад “Тавантолгой төмөр зам” ХХК захиалагчийн хяналтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Тус компани 2019 оны зургадугаар  сарын 19-нд  “Монголын төмөр зам” ТӨХК-тай хамтран ажиллах гэрээгээ байгуулсан бөгөөд  энэ оны долдугаар  сард гэрээний хугацаа дууссан ч талууд гэрээгээ дахин сунгаж,   захиалагчийн хяналтын үүргийг  үргэлжлүүлэн гүйцэтгэхээр болжээ.
  • 2020-07-17 11:05
    Монгол Улсын Засгийн газар  өчигдрийн /07.16/ хуралдаанаар  нэр бүхий албан хаагчдыг Ерөнхий сайдын санал болгосны дагуу танхимын гишүүдийн 100%-ийн саналаар яамдын дэд сайд нарыг томилсон юм. 2020-2024  онд бүрэх эрхийн хүрээнд ажиллах Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Отгоншарын Батнайрамдлыг томилсон шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргалаа. О.Батнайрамдал нь 1984 онд Ховд аймгийн Жаргалант суманд төржээ. 1998 онд Ховд аймгийн арван жилийн 2 дугаар дунд сургууль, 2001 онд Монгол-Туркийн хамтарсан сургууль, 2004 онд Норвеги Улсын Дэлхийн нэгдсэн коллеж, 2008 онд АНУ-ын Макалестер коллеж, 2015 онд АНУ-ын Харвард их сургуулийг тус тус төгссөн байна.
  • 2020-07-10 16:41
    Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, энэ оны эхний хагас жилийн байдлаар нүүрсний экспортын нийт хэмжээ 8.65 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 52%-иар буурсан байна. Тодруулбал, 2019 оны эхний хагас жилд манай улс нийт 18 сая тонн нүүрс экспортолж байсан бөгөөд энэ оны эхний хагас жилтэй харьцуулахад 9.4 орчим сая тонноор илүү их нүүрс гадагш нь худалдаалжээ. Ингэснээр нүүрсний экспортын орлого энэ оны эхний хагас жилийн байдлаар 690 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 850 сая ам.доллараар буурсан байна.