Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

Ус, хаягдал усны технологи, сайн аж үйлдвэрийн туршлага аяллыг зохион байгуулна

Монголын шинжлэх ухааны академи,   Германы EnviroChimie компани    “Аж үйлдвэрийн хаягдал усыг цэвэршүүлэх, дахин ашиглах технологи сэдэвт хурал, семинарыг 2012 онд Улаанбаатар хотноо хамтран  зохион байгуулсан.

Уг хуралд  Байгаль орчин, ногоон хөгжлийн яам болон  уул уурхай, хөнгөн үйлдвэрийн салбарын хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож, Монгол улсын өнөөгийн усны нөөц, хомсдол, дахин ашиглалтын талаар  нээлттэй  хэлэлцсэн юм.

Тэгвэл  аж үйлдвэрийн хаягдал усыг боловсруулах салбарт Европтоо тэргүүлдэг EnviroChimie компани нь  Монгол дахь түнш  Прайм Рем  компанитай дэмжлэгтэйгээр   ус, хаягдал усны технологи,  сайн аж үйлдвэрийн туршлага  судлах аяллыг  5 дугаар сарын 4-10-нд Герман улсад зохион байгуулахаар болжээ.

Г.Идэр