Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг
УУЛ УУРХАЙН БУС ЭКСПОРТЫН САЛБАРТ ХИЙХ САНХҮҮЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ Уул уурхайгаас хэт хараат манай орны хувьд эдийн засгаа солонгоруулах төрийн бодлого хэрэгжиж эхэлсэн ч ойрын жилүүдэд эдийн засгийн бүтцэд дорвитой өөрчлөлт орохгүйг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мэдэгдсэн.
Бодлогын хүүг 12%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар (2025.12.10-11) эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд хэд хэдэн шийдвэр гаргалаа.
ГЕГ: Зэсийн баяжмалын экспортын орлого 5 тэрбум ам.доллар давлаа Гадаад худалдааны нийт бараа эргэлт оны эхний 11 сарын байдлаар 23.9 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн энэ оны мөн үеийнхээс 4.8%-иар буурсан тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ дотроо экспорт 13.7 тэрбум ам.доллар, импорт 10.2 тэрбум ам.долларыг тус тус бүрдүүлсэн бөгөөд экспорт 5.6%, импорт 3.4%-иар тус тус буурчээ. Гадаад худалдааны тэнцэл 3.53 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.
ЧАНАРГҮЙ ӨСӨЛТИЙН ДАРААХ “МЕГА ТӨЛӨВ” Он гарсаар эдийн засгийн байдал хүндэрч, улс орон бүхэлдээ амаргүй нөхцөл байдалтай тулгарлаа гэх яриаг бид хаа сайгүй сонсож байна. Нөхцөл байдлыг сүүлийн хэдэн жилээр харьцуулж харвал байдал өөр харагдана. Эрдсийн салбарт хэт өсөлт тохиож, манай улсын эдийн засгийн үзүүлэлтүүд макро түвшиндээ тун ахицтай харагдаж байна.
Голомт банк Японы хөрөнгийн зах зээлд Самурай бонд амжилттай гаргалаа Голомт банк Японы хөрөнгийн зах зээлд 3 жилийн хугацаатай, 15 тэрбум иенийн Самурай бонд амжилттай гаргалаа.
Нүүрсний экспортын төлөвлөгөө давж биелэх хандлагатай байна Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны 11 дүгээр сарын 15-ны байдлаар 22.8 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 5%-иар буурсан байна. Энэ дундаа экспорт 13 тэрбум ам.доллар, импор 9.8 тэрбум ам.долларыг эзэллээ. Экспортын тухайд өмнөх оны мөн үеийнхээс 6.4%, импорт 3.1%-иар тус тус буурчээ. Харин гадаад худалдааны тэнцэл 3.2 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиудыг эцэслэн баталлаа Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод хамтран хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийсний дараа (2025.11.12) чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг эцэслэн батлах талаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 75.3 хувь нь дэмжсэнээр хууль батлагдав.
ШИНЭ СТРАТЕГИ СЭТГЭХ ЦАГ ИРЛЭЭ Сүүлийн гурван сарын хугацаанд Монгол Улсын нүүрсний экспортын салбарт халуухан үйл явдлууд өрнөж, үнийн хэлбэлзэл, төсвийн дарамт, дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын эхлэл зэрэг нь уул уурхайн салбарын төдийгүй ард нийтийн анхаарлын төвд байлаа.
Есдүгээр сард Монголоос импортолсон нүүрсний хэмжээ дээд хэмжээнд хүрлээ Даваа гарагт Хятадын гаалийн мэдээлснээр, есдүгээр сард Монголоос Хятад руу импортолсон нүүрсний дээд хэмжээнд хүрсэн байна. Бээжин дотоод олборлолтоо хязгаарлах арга хэмжээ авч байгаа нь дотоодын үнийг өсгөж, бизнесүүд гадаадаас хямд үнээр нүүрс нийлүүлэх сонирхлыг өсгөлөө.
“СИБИРИЙН ХҮЧ-2” ТӨСЛИЙН БОДИТ БОЛОМЖ БА СОРИЛТ Mонгол Улс, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүн нар 9 дүгээр сарын 2-ны өдөр Хятадын нийслэл Бээжин хотноо уулзсан юм.
ГЕГ: Зэсийн баяжмалын экспортын орлого 74.2%-иар өсөв Зэсийн баяжмалын экспортын тухайд оны эхний есөн сарын хугацаанд 1.65 сая тонн бүтээгдэхүүн гадагш нийлүүлж, 3.94 тэрбум ам.доллар олсон нь жингийн хувьд 39%, орлого 74.2%-иар тус тус өсөв.  Одоогийн байдлаар орлогын дүнгээр зэсийн баяжмал эрдсийн экспортыг хошуучилж байна. Катодын зэсийн экспорт мөн хугацаанд 100 сая ам.доллар давсан нь 30 орчим хувийн өсөлтийг харууллаа.
ГЕГ: Нүүрсний экспорт есдүгээр сард 9 сая тонн давж дээд амжилт тогтоов Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, Монгол улсын нүүрсний экспортын хэмжээ оны эхний есөн сарын байдлаар 58.4 орчим сая тоннд хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ойролцоо түвшинд (1.3%-иар бага) байгаа юм.  Харин сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн есдүгээр сард улсын хэмжээнд 9 сая 34.8 мянган тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд үзүүлэлт болж байна.
Дэлхийн банк: Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн өсөлт саарч байна Дэлхийн банкны “Зүүн Ази, Номхон далайн бүсийн Эдийн засгийн тойм” тайлангийн 2025 оны 10 дугаар сарын дугаарын хэвлэлийн хурал өнөөдөр /2025.10.07/ боллоо. Уг хуралд Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Ахлах эдийн засагч Аадитя Маттуу оролцож, илтгэл хэлэлцүүллээ.
Монгол Улсын экспортын 93%-ийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлж байна Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбарын эзлэх байр суурь нэмэгдэж, 2024 онд дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 27.3%-ийг бүрдүүлжээ.
Монгол Улсын нийт экспортын 55.1 хувийг нүүрс дангаараа эзэлж байна Монгол Улсын гадаад худалдааг харвал экспортын бүтцэд эрдэс баялаг, импортын бүтцэд түлш, автомашин, тоног төхөөрөмж давамгайлж байна.
Уул уурхай Монголын төсөв ба экспортын гол багана хэвээр Монгол Улсын хувьд уул уурхайн салбар улсын төсөв болон экспортын орлогод эзлэх байр суурь нь улам батжиж байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн тайланд дурдсанаар 2024 онд ашигт малтмалын нөөцийн салбар улсын төсвийн нийт орлогын 33 хувийг бүрдүүлжээ.
ТӨСӨВ ТОДОТГОХ ГАНЦХАН ШАЛТГААН Анхнаасаа шүүмжлэл дагуулсан Монгол Улсын 2025 оны төсөв хагас жилийн дараа "хөрсөн дээрээ буух"-аас өөр аргагүй болж үнэнд гүйцэгдэв. Шинэхэн бүрэлдсэн Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайдын санаачилгаар тодотгол хийх зориг гаргасан нь макро эдийн засгийн бодлогод эрс өөрчлөлт гарах магадлал өндөр байв.
“Эрдэнэс Тавантолгой” ХК оны эхний хагас жилд 2.5 их наяд төгрөгийн борлуулалт хийв “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны гол үзүүлэлтүүдээ танилцууллаа.
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 19.2 МЯНГАН ТОНН БАЯЖУУЛСАН КОКСЖИХ НҮҮРС, 32.0 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 7 дугаар сарын 29-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 багц буюу 19.2 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс, 5 багц буюу 32 мянган тонн эрчим хүчний нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
Монгол Улсын банкны салбарын цэвэр гадаад хөрөнгө 6 дугаар сард 60.2%-иар буурчээ Монгол Улсын банкны салбарын цэвэр гадаад хөрөнгө 2025 оны 6 дугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 60.2%-иар буурч, 3.9 их наяд төгрөг буюу ойролцоогоор 1.08 тэрбум ам.доллар болсон талаар Монгол Улсын Засгийн газраас Лхагва гарагт /2025.07.23/ нийтэлжээ.
1 2 3 4