Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Хятад улс наймдугаар сард түүхий эдийн импортоо нэмэгдүүллээ Зуны амралт дууссаны дараа аж үйлдвэрийн идэвхжил нэмэгдсэнтэй холбогдуулан Хятад улс наймдугаар сард гол түүхий эдийн импортоо нэмэгдүүлж, түүхий нефтээ үргэлжлүүлэн нөөцөллөө.
ТЭСЭЛГЭЭНИЙ ШИНЭ ҮЕ: МЕРА СЕРВИС ХХК-ИЙН ДИЖИТАЛЧЛАЛ БА ИННОВАЦИ Уул уурхайн салбарын бүтээмж, аюулгүй ажиллагааг дэмжих тэсэлгээний үйл ажиллагааны шинэчлэл, технологийн дэвшил, хүний нөөцийн хөгжлийн бодлого зэрэг сэдвээр МЕРА Сервис ХХК-ийн тэсэлгээний ажил үйлчилгээ хариуцсан менежер М.Мөнхдэлгэртэй ярилцлаа.
Г.Дамдинням: Монголд ашиглалтын тусгай зөвшөөрөл хайгуулынхаас 2 дахин их байна. Энэ бол гажуудал Уул уурхайн салбарын бодлого, төлөвлөлт, хууль эрхзүйн орчны шинэчлэл, цаг үеийн тулгамдаж буй асуудлуудын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямтай ярилцлаа.
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Рио Тинто группийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзлаа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр /2025.09.08/ Рио Тинто группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Доминик Бартоныг хүлээн авч уулзав.
2030 он гэхэд ураны эрэлт 28%-иар өснө Дэлхийн улс орнууд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг тэглэх зорилтыг биелүүлэхийн тулд цөмийн эрчим хүч ашиглах нь нэмэгдсэнээр ураны эрэлт ойрын таван жилд бараг 30%-иар өсөх төлөвтэй байна гэж Дэлхийн цөмийн нийгэмлэг (WNA) 9-р сарын 5-нд гаргасан тайландаа бичжээ.
Эрдэнэт үйлдвэр жилд 40 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай боллоо Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Хам баяжуулалтын 2, 3 дугаар секцийн өргөтгөлийг ашиглалтад хүлээн авах ёслолд оролцов.
Орхон аймагт Оюут нэртэй шинэ зэсийн орд нээгдлээ Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумдын нутагт хийгдсэн хайгуулын үр дүнд “Оюут” нэртэй шинэ зэсийн орд илрүүлжээ.
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ТҮҮХЭН ДЭЭД АМЖИЛТ ТОГТООЖ, ХҮДРИЙН НӨӨЦӨӨ ШИНЭЧИЛЖЭЭ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ өнгөрсөн онд 41 сая тонн хүдэр олборлож, 38 сая тонныг боловсруулсан нь тус үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Вьетнам бага оврын цөмийн реактор ашиглахад бэлэн Вьетнам улс төлөвлөж буй цөмийн цахилгаан станцууддаа бага оврын реактор суурилуулахад бэлэн гэж тус улсын хамгийн хүчирхэг байгууллага болох Коммунист Намын Улс төрийн товчооны баримт бичигт дурджээ.
АНУ-д нефть, байгалийн хийн агаарын бохирдолын улмаас жил бүр 91,000 хүн нас бардаг 2025 оны 8 сард Science Advances сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд АНУ-д нефть, байгалийн хийн шаталтаас үүссэн агаарын бохирдлоос болж жил бүр 91,000 орчим хүн нас барж, хэдэн зуун мянган хүн эрүүл мэндийн хүнд асуудалтай тулгарч байгааг тогтоожээ.
Румын улс нүүрсний станцуудынхаа ажиллах хугацааг сунгана Румыны эрчим хүчний сайд Богдан Иван мягмар гарагт 2.6 ГВт хүчин чадалтай нүүрсний цахилгаан станцуудаа хаах хугацааг 5 жилээр хойшлуулах талаар Европын Комисстой ярилцаж байна гэж мэдэгдлээ.
“Erdene Resource Development” компани хувьцаагаа нэгтгэж, нийт хувьцааны тоо 61.1 сая болжээ “Erdene Resource Development” (TSX:ERD; MSE:ERDN; OTCQB:ERFCF) компани энгийн хувьцаагаа нэгтгэх (“нэгтгэл”) үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлснээ мэдээллээ. Тус компанийн зүгээс энэ тухайгаа 2025 оны наймдугаар сарын 25-ны өдөр урьдчилан олон нийтэд зарласан юм.
2024 онд газрын тосны хэрэглээгээр АНУ, Хятад, Энэтхэг тэргүүлэв 2024 онд дэлхийд газрын тосны хэрэглээгээр тэргүүлэгч 10 орон нийт хэрэглээний 61 хувийг эзэлжээ. Энэхүү үзүүлэлт эхний 20 улсыг хамруулбал 80 хувьд хүрч, нийт хэрэглээ жилд дунджаар 0.7 хувиар өснө. Хэдийгээр нефтийн хэрэглээний өсөлт удааширч, ногоон эрчим хүч рүү шилжих үйл явц эрчимжиж байгаа ч газрын тос дэлхий дахинд тэргүүлэх эрчим хүчний эх үүсвэр хэвээр байгаа билээ.
Орос, Хятад улсууд шинэ хийн хоолой барих гэрээнд гарын үсэг зурлаа ОХУ-ын "Газпром" компани “Сибирийн хүч” хоолойгоор дамжуулан БНХАУ-д нийлүүлдэг байгалийн хийн хэмжээгээ бага зэрэг нэмэгдүүлэхээр тохиролцож, "Сибирийн хүч 2" төслийг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа. Гэхдээ Хятад улс Европын зах зээлийн үнээс хямд үнээр байгалийн хий авна гэж төрийн хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээллээ.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргыг шинээр томиллоо “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2025 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 06, 07 дугаар тогтоолоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ц.Одхүүг Төлөөлөн удирдах зөвлөлийн төрийн төлөөллийн гишүүнээр томилж, улмаар ТУЗ-ийн ээлжит хурлаар ТУЗ-ийн даргаар сонголоо.
“Газрын тос дамжуулах хоолойн төсөл”-ийн дэд бүтцийн ажилд шаардлагатай ашигт малтмалын талбайн солбицлыг тогтоов Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2025.09.02/ “Газрын тос дамжуулах хоолойн төсөл”-ийн дэд бүтцийн бүтээн байгуулалт хийхэд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг баталлаа.
Монголбанк наймдугаар сард 690.1 кг үнэт металл худалдан авлаа Монголбанк 2025 оны наймдугаар сард нийт 690.1 килограмм үнэт металл худалдан авсан талаар мэдээлэв. Ингэснээр оны эхнээс өссөн дүнгээр нийт 7.7 тонн үнэт металл Монголбанкны нөөцөд төвлөрөөд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24.1 хувиар буурсан үзүүлэлт болж байгаа юм.
Украин литийн томоохон ордоо ашиглуулах тендер зарлалаа Украин улс АНУ-тай хийсэн ашигт малтмалын тохиролцооны хүрээнд Кировоград мужид литийн томоохон ордыг ашиглуулах тендер зохион байгуулж байна.
Mongolian Mining Corporation компани 2025 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаа танилцууллаа 2025 оны 8 дугаар сарын 28, Хонг Конг – Mongolian Mining Corporation  (MMC) нь (2025 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар) эхний хагас жилийн санхүүгийн тайлангаа танилцууллаа.
“Уул уурхайн 7 хоног” арга хэмжээ 9 дүгээр сарын 11–13-нд Налайхад болно Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци хамтран зохион байгуулж буй “MiningWeek & MinePro 2025” олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалт энэ жил дөрөв дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна.
4 5 6 7 8 9 10