Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ТҮҮХЭН ДЭЭД АМЖИЛТ ТОГТООЖ, ХҮДРИЙН НӨӨЦӨӨ ШИНЭЧИЛЖЭЭ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ өнгөрсөн онд 41 сая тонн хүдэр олборлож, 38 сая тонныг боловсруулсан нь тус үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт боллоо.

Эрдэнэтийн ордын хүдрийн нөөц анх 1972 онд 521.7 сая тонн буюу 34 жил ашиглах боломжтой гэж тооцож байсан. Харин 1989, 2016, 2021, 2025 онуудад хийсэн шинэчлэлээр өдгөө 3.4 тэрбум тонн хүдэр, 11.3 сая тонн цэвэр зэсийн нөөцтэй гэж тогтоогджээ. Ингэснээр уурхайг 2079 он хүртэл ашиглах боломжтой бөгөөд JORC стандартаар тооцвол цаашид дор хаяж 55 жил үйл ажиллагаагаа тогтвортой явуулах боломжтой байна гэж үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон танилцууллаа.

Гэсэн ч уурхайн гүнзгийрэлтийн хэрээр хүдрийн агуулга буурч, хатуулаг нэмэгдэж байгаа аж. Хүдрийн зэсийн агуулга эхэндээ 0.89 хувь байсан бол одоо 0.36 хувь болж буурсан бөгөөд ирээдүйд 0.24 хувь хүртэл буурахаар байна. Үүнийг нөхөхийн тулд хүдэр боловсруулах хүчин чадлыг жилд 40 сая тоннд хүргэсэн нь үйлдвэрлэлийн түвшинг тогтвортой хадгалах нөхцөл бүрдүүлжээ.

Өдгөө тус үйлдвэрт 7000 гаруй уурхайчид ажиллаж байна. Тэдний хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, мэргэжил ур чадварыг дээшлүүлэх, амьдралын чанарыг ахиулах зэрэг хүний хөгжилд чиглэсэн бодлогыг тэргүүлэх чиглэл болгохыг үйлдвэрийн удирдлагад даалгав.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Орхон аймагт ажиллаж буй энэ үеэрээ өнөөдөр /2025.09.07/ “Эрдэнэт үйлдвэр”-ийн уурхайчидтай уулзлаа.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар