Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Лас Бамбас ордоос анхны баяжмалыг Хятад руу нийлүүлнэ Зэсийн нөөцөөрөө дэлхийд томоохон тооцогддог Лас Бамбас ордын анхны 10 мянган тонн зэсийн баяжмалыг Хятад руу нийлүүлэх гэж байна.
“Айвенхоу Майнз” зэсийн шинэ нөөц илрүүлжээ Канадын “Айвенхоу Майнз” компани Конго улсад дээд зэргийн чанартай зэсийн нөөц илрүүлсэн тухайгаа мэдэгдлээ. Уг илэрц нь тус компанийн хэрэгжүүлж буй зэсийн “Камоа” төслийн лицензийн талбайд 400 км кв хавтгайг эзлэн оршиж байгаа аж.
Хайгуулын 864 тусгай зөвшөөрөл олгоод байна Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлснээс хойш 864 тусгай зөвшөөрөл шинээр олгожээ.
Тусгай хамгаалалтад авах асуудалтай танилцав Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууг Тусгай хамгаалалтад хамруулах эсэх асуудлыг судалж, зохих дүгнэлтийг гаргах зорилгоор УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө, аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан Ажлын хэсгийнхэн энэ сарын 23-26-нд тус суманд ажиллаад иржээ.
“Рио Тинто” компани Австрали дахь нүүрсний төслөө худалдаж байна Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто” Австрали дахь нүүрсний төслийнхөө үлдсэн хувь эзэмшлийг худалдах тухайгаа мэдэгджээ.
Металургийн “Sestao” үйлдвэр түр зогсоно Люксенбургт төвтэй “ArcelorMittal” корпораци нь Испани дахь металургийн “Sestao” үйлдвэрийнхээ үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэжээ.
ММС өрөө дахин зохион байгуулна Mongolian Mining Corporation 2017 онд төлөх 600 сая ам.долларын бондын өрийг дахин зохион байгуулах зөвлөх сонгосноо өчигдөр зарлажээ.
“Оюутолгой” шилдэг ханган нийлүүлэгчдээ тодруулав “Оюутолгой” компанийн шилдэг ханган нийлүүлэгчдийг тодруулах “Эрдэнийн говь” ёслол 1 дүгээр сарын 21-нд Ханбогд суманд болов. 5 дахь жилдээ болж буй уг арга хэмжээ анх удаа орон нутагт, Ханбогд суманд болж байгаагаараа онцлог.
“Сибирийн хүч” хоолойн бүтээн байгуулалтад 92 тэрбум рубль зарцуулна “Газпром” компани байгалийн хий Хятад руу дамжуулах “Сибирийн хүч” хоолойн бүтээн байгуулалтад 2016 онд 92 тэрбум рубль буюу 1,15 тэрбум ам.доллар зарцуулахаар болжээ.
Хятад ган үйлдвэрлэлийн хүчин чадлаа 150 сая тонноор танана Хятадын Төрийн зөвлөлийн өнгөрсөн баасан гаригт хийсэн хурлаар тус улс гангийн илүүдэл үйлдвэрлэлээ эрчимтэйгээр танах арга хэмжээгээ үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Алтны экспорт өсч, бусад нь буурав Бүртгэл, статистикийн ерөнхий газрын мэдээллээр 2015 онд Монгол улсын гадаад худалдааны эргэлт 8 тэрбум 466 сая доллар болж, 2014 оноос 2.5 тэрбум доллар буюу 23.1%-иар буурчээ. Экспорт 1.1 тэрбум доллараар буурч 4 тэрбум 669 сая доллар болсон бол импорт 1.4 тэрбум доллараар буурч 3.8 тэрбум доллар болсон байна.
Хятад төмөр замдаа 450 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна Дотоодын төмөр замаа хөгжүүлэх 2,8 их наяд юань буюу 450 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар Хятад улс төлөвлөж байна.
The Mongolian Mining Journal-ын шинэ дугаарт Яг одоо төслөөрөө байгаа, ид боловсруулж буй, хараахан өргөн бариагүй хуулийн төслийг The Mongolian Mining Journal “Едиториал”-даа онцлов. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар гурван ч субъектээс гарч ирж буй гурван өөр төслийг энд танилцууллаа.
Р.Жигжид: Шатахууны жижиглэнгийн үнэ буурч байна Уул уурхайн сайд Р.Жигжид шатахууны үнэ, хангамжийн талаар УИХ-ын чуулганд хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум” болно 2008 оноос уламжлал болгон зохион байгуулдаг “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум”-ыг дөрөвдүгээр сарын 6-нд “Корпорэйт” зочид буудалд зохион байгуулахаар болжээ.
Парист нүүрсний ирээдүй хэрхэн шийдэгдэв? Парист зохион байгуулагдсан уур амьсгалын өөрчлөлтийн хурлын дараа нүүрсний ирээдүйн талаарх асуултууд хөвөрч эхэллээ. Дүгнэлт болгож улс орнуудын гарын үсгээ зуран нэгдсэн хэлэлцээрт нүүрсийг халах талаар ганц ч үг дурдагдаагүй боловч алсуураа нүүрснээс татгалзах санааг агуулсан юм.
“Оюутолгой”-н зэсийн үйлдвэрлэл 36%-иар өсчээ “Оюутолгой” компани 2015 оны 4 дүгээр улирлын үйлдвэрлэлийн тайлангаа өнөөдөр гаргалаа. 2015 оны дүнгээр тус компани 202.2 мянган тонн зэс үйлдвэрлэсэн нь 175,000-195,000 тонн зэс үйлдвэрлэнэ гэсэн “Туркойз Хилл”-ийн төлөвөөс давсан бол алт үйлдвэрлэл 653 мянган унци болж, 600,000-700,000 унци алт үйлдвэрлэнэ гэсэн төлөвтэй нийцэж байгаа юм.
“Трансвест Монголиа” компани сургалт зохион байгуулав Трансвест Монголиа ХХК өөрийн харилцагч нарынхаа дунд “Комацу” брэндийн сүүлийн үеийн техникийн ололт амжилт, давуу тал, ашиглалтын талаар тогтмол сургалт зохион байгуулдаг.
ОҮИТБС-ын Үндэсний зөвлөл хуралдав Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын /ОҮИТБС/ Үндэсний зөвлөлийн 14 дүгээр хуралдаан өнөөдөр болж, Монгол улсын ОҮИТБС-ыг 2014 оны нэгтгэл тайланг баталж, 2015 оны ажлын төлөвлөгөөний биелэлт, 2016 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцжээ.