Монголын баяжуулагчид 20 жилийн ойгоо тэмдэглэнэ

2018-12-03 14:54
Монгол Улсад  ашигт малтмалын баяжуулалтын технологи, инженер бэлтгэсний 25,  Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо байгуулагдсаны 20 жилийн ой энэ жил тохиож байна.  Тус холбооны зүгээс  ойн хүрээнд  нийт баяжуулагчид болон эрдэмтэн судлаачдын дунд энэ сарын 7-нд  чуулган зохион байгуулахаар  болжээ. Уг чуулганаар бүх гишүүддээ холбооны 2018 оны үйл ажиллагааг тайлагнахаар төлөвлөсөн байна. “Рамада” зочид буудалд зохион байгуулагдах тус чуулганыг МАМБХ-ны  Ерөнхийлөгч Б.Чинзориг нээж үг хэлэх бөгөөд Гүйцэтгэх захирал Н.Буян-Өлзий холбооны 2018 оны үйл ажиллагааны тайланг танилцуулах юм байна. 

Мөн холбооны хяналтын зөвлөлийн тайланг тус холбооны Хяналтын зөвлөлийн дарга Т.Тунгалагтамир танилцуулж, хурлаар хэлэлцэж шийдвэрлэх асуудлуудын талаарх хэлэлцүүлж, санал хураалт явуулах аж. 

Холбооны 20 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлуудын талаар баримтат кино үзүүлж,  шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаагаар үргэлжилнэ гэдгийг холбооны удирдлагууд илэрхийллээ.  Ашигт малтмалын боловсруулалтад хүч хөдөлмөр, оюун ухаанаа шингээдэг баяжуулагч хэмээх мэргэжлийн анхдагчдыг Монгол Улс 1960-аад оны сүүлчээр гадаадад бэлтгэсэн түүхтэй. 1970-1980 оны үед гадаадын их дээд сургуульд баяжуулагч мэргэжлээр монгол залуусыг олноор сургажээ. Харин дотооддоо 1993 онд хуучнаар Техникийн их сургуульд ашигт малтмал, баяжуулалтын мэргэжлээр анхны элсэлтээ авсан байдаг.  1996 оноос Эрдэнэт хотын Технологийн сургуульд ашигт малтмалын баяжуулагч мэргэжилтнийг бэлтгэж эхэлсэн юм. 

Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбоо нь 1998 оны зургадугаар сарын 18-нд Эрдэнэт хотноо зохиогдсон “Эрдэнэт үйлдвэрийн өнөө ба ирээдүй” сэдэвт онол, практикийн бага хурлын үеэр баяжуулагчдын санаачилгаар байгуулагдсан түүхтэй.  Мэргэжил нэгт хүмүүсийг нэгтгэж, гишүүн байгууллагуудынхаа үйлдвэрлэлийн технологийг сайжруулах, шинэ техник, технологи нэвтрүүлэх, судалгаа хийхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг.  

Хуучин ЗХУ-д мэргэжлийн баяжуулагчаар төгсөж, улс эх орныхоо  ашигт малтмалын салбарт ихийг хийж бүтээсэн Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбооны хүндэт Ерөнхийлөгч, уул уурхай, ашигт малтмалын баяжуулагч инженер, эрдэмтэн, техникийн ухааны доктор  М.Дамдинсүрэн болон бусад нэр хүндтэй баяжуулагчид  уг чуулганы хүндэт зочноор уригдан оролцох юм байна. М.Дамдинсүрэн нь 1998 онд үүсэн байгуулагдсан тус холбооны анхны Ерөнхийлөгчөөр  сонгогдсоноос хойш  арван жил энэ хүндтэй албыг хариуцлагатайгаар хашиж ирсэн юм. 

Холбооны хоёр дахь Ерөнхийлөгчөөр Г.Шархүү ажилласан бол гурав дахь ерөнхийлөгчийн сонгуульт албыг Монгол улсын зөвлөх инженер, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан С.Давааням хашсан  юм. Өдгөө тус холбоог Геологи, уул уурхайн сургуулийн захирал асан,  доктор (Ph.D), дэд профессор Б.Чинзориг удирдаж байгаа юм.

Г.Идэрээ  

 



Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2020-02-21 17:01
    Хятад болон Ази тивийн бусад оронд коронавирусын тархалт нэмэгдэж буйн улмаас дэлхийн зах зээл дэх алтны ханш 1631 ам.доллар болж өсчээ. Энэ нь сүүлийн 7 жилийн дээд түвшинд тооцогдож байна. Хоёрдугаар сарын 14-нд зах зээл дэх алтны үнэ 1577 ам.доллар/унц байсан юм. Коронавирусын дэгдэлтийн улмаас эдийн засагт үүсэх нөлөөллийг арилгах зорилгоор Хятад улс мөнгөний зөөлөн бодлого явуулах болсон ч алтны ханш үргэлжлэн өссөөр байна. Энэ долоо хоногийн пүрэв гаригт Хятадын Ардын банк бодлогын хүүгээ бууруулах шийдвэр гаргасан юм.  
  • 2020-02-21 13:59
    “Эрдэнэс Монгол” ХХК нь нүүрсний давхаргын метан хийн нөөцийг тогтоож, эрчим хүчний цэвэр эх үүсгүүр болгон эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой метан хийн төслийг хэрэгжүүлэхээр Австралийн “Жэйд Метан” ХХК-тай хамтарсан компани байгуулсан. 2019 оны тавдугаар сард талууд метан хийн төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж, үйл ажиллагаагаа явуулснаар улсын төсвөөс нэг ч төгрөг гаргалгүйгээр уг төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм. “Эрдэнэс Метан” ХХК нь Хамтын ажиллагааны гэрээний дагуу өөрсдийн эрлийн ажлын үр дүнгийн мэдээлэл болох 8 цооногийн өрөмдлөгийн мэдээлэл, геологийн бичиглэл, геофизикийн хэмжилтийн өгөгдөл, бүх дээжинд хийсэн нүүрсний чанарын шинжилгээний үр дүн зэргийг “Эрдэнэс Монгол” ХК-д хүлээлгэн өгчээ.
  • 2020-02-21 13:46
    “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэдэх нэгдлийн зөвлөлийн ээлжит хурал (2020.02.14)  болж, охин болон хараат компаниудын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцсэн юм. Тус компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү “Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж олсон орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлөхөөр хуульчилсан. Энэхүү хуулийг дагаж мөрдөх хуулийн дагуу 3 тогтоол, нэг журам гаргасан. “Эрдэнэс  бонд” гаргах ажлыг удирдан зохион байгуулж байна” хэмээн тодотгосон. Энэхүү бондыг санхүүгийн зах зээл дээр хаалттай хүрээнд гаргахаар төлөвлөсөн  бөгөөд бондоос босгосон хөрөнгөөр 228 мянган иргэний тэтгэврийн зээлийн  6 хүртэлх сая төгрөгийг тэглэх юм.  
  • 2020-02-21 13:21
    2020 оны хоёрдугаар сараас Орос улс төмөр замаар Казахстаны нутгаар дамжин Хятад руу нүүрс экспортлох талаар Москва, Нур-Султан хэлэлцэж байна. Тус хэлэлцээрээр талууд төмөр замын тээврийн тарифыг 65%-иар хөнгөлөх асуудлыг хэлэлцэж буй. Экспортын шинэ чиглэл нь Оросын “Кузбасс” компанийн нүүрсний Хятад руу нийлүүлэлтийг өргөжүүлж, Алс Дорнодын чиглэлийг нүүрсний төмөр замын тээврийг ачааллын дарамтыг бууруулна гэж үзэж байгаа юм. Казахстан улсын хувьд төмөр замын транзит тээврийг нэмэгдүүлэх сонирхолтой байна. Орос нь Хятадын зах зээлд нүүрсний нийлүүлэлтээр Австрали, Индонезийн дараагаар гуравдугаарт орохоор эрмэлзэж байгаа юм. Тус улс нь ирэх 10 жилд Хятад рүү экспортлох нүүрсний хэмжээгээ жилд 55 сая тоннд хүргэх зорилттой.
  • 2020-02-21 12:25
    Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, 2020 оны эхний сарын байдлаар гадаад худалдааны нийт эргэлт 932 сая ам.долларт хүрсний дотор экспорт 459 сая ам.доллар, импорт 473 сая ам.доллартай тэнцлээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт бараа эргэлт 16.1%-иар, экспорт 24.4%-иар, импорт 6.1%-иар тус тус буурсан байна. Гадаад худалдааны тэнцэл энэ оны нэгдүгээр сард 14.3 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Өнгөрсөн оны мөн үед 103.3 сая ам.долларын ашигтай гарч байжээ. Энэ онд гадаад худалдаа ашиггүй гарсан нь экспорт өмнөх оны мөн үеэс 148 сая ам.доллараар буурсантай холбоотой. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сард алтны экспорт огт хийгдээгүйн зэрэгцээ зэсийн баяжмалын нийлүүлэлт 43.2 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлсөн байна.