“Хүнд аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцлээ

2018-12-06 19:55
“Хүнд аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр”-ийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/201 болон А/229дүгээр тушаалаар УУХҮЯ,ХХААХҮЯ, ЭХЯ, АМГТГ-ын холбогдох ажилтнууд, зарим эрдэмтэн, судлаачдын бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдан ажилласан билээ. Ажлын хэсэг төслийг боловсруулан, www.mmhi.gov.mn хуудсаар санал авч байгаа бөгөөд энэ сарын 05-ны өдөр олон нийтийн хэлэлцүүлгийг УУХҮЯ-ны хурлын зааланд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт салбарын мэргэжлийн холбоод, ШУТИС, Үйлдвэрлэл технологийн парк, аж ахуйн нэгжүүд зэрэг 40 гаруй төлөөлөл оролцож, санал бодлоо илэрхийллээ. Оролцогчдын зүгээс “Хүнд аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр”-ийн төслийг цагаа олсон зөв зүйтэй болохыг онцолж, дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-днийт экспортод боловсруулах үйлдвэрлэлийн эзлэх хувь хэмжээг 2030 он гэхэд 50 хувьд хүргэхээр тусгагдсан. МөнТөрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Төрөөс газрын тосны салбарт баримтлах бодлого зэрэг бодлогын баримт бичгүүдэд зэс, алт цэвэршүүлэх болон газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах, хар төмөрлөг, нүүрс, химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “хүнд аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулж хэрэгжүүлэхээр тус тус тусгагдсан билээ.

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-д дэвшилтэт техник, технологи, өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгож, аж үйлдвэрийн салбарыг Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх зорилгыг дэвшүүлэн тавьсан. Энэхүү бодлогын баримт бичиг батлагдсанаас хойш тодорхой хугацаа өнгөрсөн боловч бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр хүнд үйлдвэрийн зорилтот хөтөлбөрийг өнөөг хүртэл боловсруулж хэрэгжүүлээгүй байна.

Цаашид хүнд аж үйлдвэрлэлийн салбарт тулгарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, тус салбарт хөрөнгө оруулалт татах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор  хүнд аж үйлдвэрлэлийн гол нэрийн түүхий эд болох зэс, алт, төмрийн баяжмал, нүүрс болон газрын түүхий тосны нөөц, үйлдвэрлэл, экспорт, импортын худалдааны өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээ,хүнд аж үйлдвэрийн нийгэм-эдийн засаг, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээнд тулгуурланхүнд аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах шаардлага үүссэн юм.

Хөтөлбөрийн төслийн зорилго, зорилтуудыг дараахь байдлаар дэвшүүлэн тавина. Үүнд:
         
Монгол Улсынэдийн засгийн суурь бүтцийг бүрдүүлэх зорилгоор дэд бүтцийн хөгжил, экосистем, хөрш орнуудын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан металлурги, газрын тос, нүүрс, нүүрс-хими, химийн үйлдвэрүүдийг байгуулж хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэн нутагшуулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, улмаар хүнд үйлдвэрийн салбараас эдийн засагт оруулах үр өгөөжийг дээшлүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.  
                         
Энэхүү хөтөлбөрийн зорилгыг хангахын тулд дараах зорилтуудыг дэвшүүлж хэрэгжүүлнэ:

Хүнд аж үйлдвэрийн хууль эрх зүй, хөрөнгө оруулалт болон татварын таатай, тогтвортой орчинг бийболгох;
 
Хүнд үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр хөрш орнуудтай хамтран ажиллаж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг уялдуулах арга хэмжээ авах;
 
Өнгөт төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, зэсийн баяжмал боловсруулах болон алт цэвэршүүлэх үйлдвэрийгбайгуулах бэлтгэлийг хангаж, үйлдвэрийнбарилгыг дуусгах;
 
Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
 
Нүүрсболон нүүрсхимийн боловсруулах үйлдвэрлэлийгхөгжүүлэх;
 
Газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулж, хөгжүүлэх;
 
Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, метал хийц, машин үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
 
Олон улсын технологийн дэвшлийг ашиглах, нутагшуулах замаар өөрийн орны нөөц, чадавх, онцлогт тулгуурлан хөгжүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх, чадавхжуулах.  

Хөтөлбөрийн төсөлд тусгагдсан арга хэмжээнүүдийг 2019-2023 онуудад хэрэгжүүлнэ. Хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээнүүдийг хугацаанд нь хэрэгжүүлэх үүднээс гадаадын хамтран ажиллагч байгууллагууд, мөн олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Хөтөлбөр хэрэгжсэний үр дүнд боловсруулах үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж, ялангуяа цэвэр зэс үйлдвэрлэлийн хэмжээ 1.6 дахин, зэс утасны үйлдвэрлэл 2 дахин өсч, улмаар нэмүү өртөг шингэсэн шинэ үйлдвэрүүд нэмэгдэж, эдийн засгийнбүтцэд томоохон өөрчлөлтүүд орно. Ган бүтээгдэхүүний үйлдвэрлэл 7,8 дахин, ширэмний үйлдвэрлэл 3 дахин өсч, ган бөмбөлөг, ган туйван, ган утас зэрэг гол нэр төрлийн ган бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангана. Мөн газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор газрын тосны  бүтээгдэхүүн автобензин, дизель түлшний хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, импорт 1.0 тэрбум гаруй ам.доллараар буурч, энэхүү хэмжээгээр гадаад худалдааны тэнцлийн орлогонэмэгдэнэ.

Хүнд аж үйлдвэрээс улсын болон орон нутгийн төсөвт орох орлого нэмэгдэж, хүнд аж үйлдвэрийн салбарт ажлын байр тогтвортой өсч, 5000 гаруй ажлын байр шинээр бий болохын зэрэгцээхүнд аж үйлдвэрийн үйлдвэрлэл, экспортын худалдааны хууль эрх зүй, хөрөнгө оруулалт, татвар, санхүүгийн тогтвортой, таатай орчинг бүрдүүлсэн байна гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ. 

 


Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • Уржигдар 18 цаг 59 минутад
    Дорнод аймагт “Газрын тосны салбарын ажилтны өдөр” жил бүрийн тавдугаар сарын дөрөв дэх ням гарагт болдог. Энэ өдрийг тохиолдуулан Дорнод аймгийн удирдлагууд газрын тосны салбарын ажиллагсдад зориулсан уулзалт хэлэлцүүлгийг энэ сарын 23-нд анх удаа зохион байгууллаа. Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин тамсаг” компанид өнгөрсөн сарын байдлаар 598 монгол ажилтан ажиллаж байна. Үүнээс Газрын тосны 19-р талбайд 294, 21 дүгээр талбайд 272, Улаанбаатар хот дахь оффист 32 хүн ажилладаг аж. Энэ удаагийн уулзалт хэлэлцүүлэгт 40 гаруй ажилчид оролцож тулгамдаж буй асуудлуудаа танилцуулсан юм. Тэд өөрсдийн ажиллаж, амьдарч буй орчин нөхцлөө сайжруулах хүсэлтэй гэдгээ  илэрхийлээд ажилчдын эрх ашгийг хамгаалах хууль хэрэгжихгүй байгаагаас Монгол ажилчдын эрх зөрчигдөх явдал гардагийг онцолж байв.
  • Уржигдар 18 цаг 56 минутад
    Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2019 оны эхний хагас жилийн байдлаар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг уул уурхайн аж ахуйн нэгж, бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоор бэлтгэсэн иргэд, нөхөрлөлүүдэд хийж гүйцэтгэжээ.  Сэлэнгэ аймгийн Баянгол, Сайхан, Хүдэр сумдад ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан 7 аж ахуй нэгж нь Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хуульд заасан зарим заалтыг зөрчин үйл ажиллагаа явуулж байсныг хяналт шалгалтаар илэрсэн  тул Зөрчлийн тухай хуулийн дагуу  54 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээг авч ажиллажээ.
  • Уржигдар 18 цаг 26 минутад
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорноговь аймагт ажиллаж байна. Тэрбээр  Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн бие бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүлэв. Мөн энэ үеэр Монгол Улсын “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлын шав тавих ёслол Мандах сумын Сэрвэн баян хошуу багийн Бударын хөндийд боллоо. Энэхүү төслийн ззахиалагчаар “Монголын төмөр зам”ТӨХК ажиллах бол гүйцэтгэгчээр ул шорооны ажлыг Зэвсэгт хүчний жанжин штаб, дээд бүтцийн ажлыг “Улаанбаатар төмөр зам”ХНН ажиллана. Зүүнбаян-Тавантолгой чиглэлд зам байгуулснаар Зүүнбаян өртөөнд ачаа зөөх буулгах хоёр терминал, дөрвөн төмөр замыг нэмж барих юм.
  • Уржигдар 13 цаг 17 минутад
    Энэтхэг, Монголын Улсын эдийн засаг, худалдаа болоод хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл, Энэтхэг улсын нүүрсний зах зээл, өнөөгийн хөгжил, төрийн бодлого хэрэгжилт, гадаад худалдааны асуудлаар БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингхтэй MMJ-ийн Э.Оджаргал ярилцлаа.  Юуны өмнө эрхэм Элчин сайд таныг Монгол Улсад ажиллах болсонд баяр хүргэе. Та өөрийн мэргэжил болоод дипломат алба­ны намтраа манай сэтгүүлийн уншигчдад танилцуулна уу? Би 30 гаруй жил дипломат алба хашихдаа Вьетнам, Тайланд, Куба, Канад, АНУ, Их Британи зэрэг улсад ажиллаж албан үүргийнхээ дагуу дэлхийн 100 гаруй оронд зочилжээ.
  • Уржигдар 10 цаг 14 минутад
    Газрын тосны салбарын эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагуудын дунд 25 дахь жилдээ зохион байгуулагдаж буй  “Oil and Gas-2019” (Газрын тос-2019) эрдэм шинжилгээ, онол практикийн хурал  энэ сарын 22-нд Шинжлэх ухаан технологийн их сургууль (ШУТИС)-ийн Төв номын сангийн хурлын танхимд боллоо. Энэ удаагийн хурал нь ШУТИС-ийн түүхт 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог юм.  Хурлын эхэнд ШУТИС-ийн Газрын тосны инженерийн салбарын Зөвлөх профессор, доктор, профессор Ж.Цэвээнжав “Газрын тосны мэргэжлийн хүний нөөцийн сургалт, дадлагажилт, ажил эрхлэлт” сэдвээр илтгэлээ.  Монгол Улсын газрын тосны салбар 78 жилийн түүхэн замналтай. 1960 оноос газрын тосны мэргэжилтнүүд бэлтгэгдэж эхэлсэн бөгөөд нийтдээ 100 гаруй дээд, 450 орчим дунд мэргэжилтэн энэ хугацаанд төрөн гарчээ.