Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Фрийгүүд: Дорноговьд 12,4 тонн алтны нөөц илрүүлэв БНСУ-ын Сөүл хотноо төвтэй Freegood Inc компани Дорноговь аймагт орших Өндөрнаран зэс, алтны төслийнхөө хайгуулын ажлыг эрчимтэй явуулж байна. Тус компани өчигдөр уг төслийнхөө ордыг 12.4 тонн алтны ашигтай нөөцтэй болохыг Монголын Засгийн газраар баталгаажуулсан тухай мэдээллээ.
Рио Тинтогийн зэрэглэлийг Moody’s бууруулав Дэлхийн уул уурхайн тэргүүлэх компаниуд дундаа хамгийн сайн үйл ажиллагаатай явж буй Рио Тинто компани болон түүний охин компаниудын зээлжих зэрэглэлийг Moody’s A3 байсныг нэг шатлалаар бууруулж Baa1 болгож бууруулан сөрөг төлөвтэй гэж дүгнэжээ.
“ДМНН” ТББ-ын шаардлагын хариуг Уул уурхайн яам өглөө Уул уурхайн яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Тус хуралд Уул уурхайн яам болон Газрын тосны газар, Ашигт малтмалын газрын удирдлагууд оролцож сүүлийн үед уул уурхайн салбарт хийж хэрэгжүүлж байгаа ажлуудынхаа талаар тайлагнасан юм.
2016 он гарснаас хойш төмрийн хүдрийн үнэ 18%-иар өсчээ Дэлхийн зах зээл дэх 1 тонн төмрийн хүдрийн үнэ 50 ам.долларыг давсан байна. Энэ нь өнгөрсөн оны 10 дугаар сарын 27-ноос хойш уг түүхий эдийн үнэ анх удаа 50 ам.доллараас дээш өссөн үзүүлэлт болохыг “Bloomberg” агентлаг мэдээндээ онцолжээ.
Монголын төмөр зам Хятадын “Эксим” банкнаас 1.3 тэрбум ам.долларын зээл хүсэв Монголын тал нүүрсний Тавантолгой ордоос БНХАУ-ын хил хүртэлх төмөр замын бүтээн байгуулалтад Хятадын “Эксим” банкнаас 1.3 тэрбум ам.долларын зээл хүсчээ.
“Vale” төмрийн хүдрийн шинэ Баяжуулах үйлдвэрээ туршлаа Бразилийн уул уурхайн “Vale” компани төмрийн хүдрийн “S11D” төслийн Баяжуулах үйлдвэрийн анхны туршилтаа энэ сарын 18-нд амжилттай хийсэн тухай мэдээлжээ.
Орос, Хятадын эдийн засгийн харилцааны “зогсонги” үе 2014 оноос баруунтай таарамж муутай болсноор Орос орон дорно руу анхаарал хандуулсан билээ. Тэгэхдээ юуны түрүүнд хамгийн том эдийн засаг Хятад улстай илүү нягт хамтрах сонирхол Москвад байв. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Орос, Хятадын хооронд хийгдсэн томоохон хэлэлцээрүүд ирээдүйд урт удаан, бат бөх нөхөрлөлийг зөгнөж байлаа.
Элга ордын 49%-ийг худалдахаар хэлэлцэж байна Якут дахь нүүрсний Элга ордын лицензийг эзэмшдэг тус компанийн тодорхой хувийг 500-550 сая ам.доллараар худалдан авахаар Газпромбанктай хэлэлцэж байгаа аж.
Англо-Американ төмрийн хүдрийн бизнесээс гарч байна Лондонгийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Англо-Американ” групп нь төмрийн хүдрийн салбар хариуцсан “Kumba Iron Ore” компаниа худалдахаар төлөвлөжээ.
”MONGOLIA MINING 2016” ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ТУН УДАХГҮЙ... Монголын уул уурхайн хамгийн том, хамгийн чухал “Mongolia Mining” 2016 олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн 6 дахь удаагийн арга хэмжээ 2016 оны 4 дүгээр сарын 6-8-ны өдрүүдэд гурван өдрийн турш “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулагдахаар бүх бэлтгэлээ хангаад байна.
“Эрдэс баялаг 2025: Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” хэлэлцүүлэг боллоо Уул уурхайн яамнаас гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлэг өчигдөр “Корпорейт” зочид буудалд боллоо.
“Эрдэнэ Монгол”: Баянхөндийн метал авалт сайн гарав Баянхонгор аймагт Баянхөндийн алтны хайгуулын төсөл хэрэгжүүлж буй Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс” (TSE:ERD) компани уг төслийн хэсгээс илрүүлсэн хүдрийн дээжид металургийн туршилт хийсэн байна. Туршилтын дүнгээр Баянхөндийн алтны агууламж бүхий хүдрийг нуруулдан уусгах аргаар боловсруулахад алтны метал авалт 92-99% байх боломжтой гэсэн тун сайн дүн гарчээ.
Ашигт малтмалын экспортын хэмжээ өссөн ч орлого буурав Бүртгэл, статистикийн ерөнхий газраас гаргасан энэ оны 1 дүгээр сарын мэдээллээр Монгол улсын гадаад худалдаа 528.3 сая ам.доллар болж 26.6%-иар буурчээ. Экспорт 329.1 сая доллар болж 30%, импорт 199 сая доллар болж 20%-иар тус тус буурсан байна.
Харилцан ойлголцлын санамж бичиг, Гүйцэтгэлийн гэрээнд гарын үсэг зурлаа Уул уурхайн яам, Япон улсын Эдийн засаг, үйлдвэр худалдааны яам хамтран нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологийг 2013 оноос Монгол улсад нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр харилцан тохиролцжээ.
Хятадын төмрийн хүдэр, зэсийн импорт нэмэгдэв Хятад улс өнгөрсөн нэгдүгээр сард 82 сая тонн төмрийн хүдэр импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 4.6%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Гэхдээ Хятадын төмрийн хүдрийн импорт өссөн ч гангийн экспорт 9.74 сая тоннд хүрч, 5.3%-иар буурчээ.
Оросын нефтийн бүтээгдэхүүний экспортын татвар 24% буурна Гуравдугаар сарын 1-нээс ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар тонн тутамд 12.5 ам.доллараар буурах тухай тус улсын Сангийн яамнаас мэдээлжээ.
Давхар боломж Рени Тэртээх 1978 онд Эрдэнэт үйлдвэр нээгдсэн өдрөөс хойш цар хүрээ нь улам өргөжсөөр эдүгээтэй золгосон нь Монголын зэсийн баяжмалын үйлдвэрлэлийн өсөлтийн түүх хэрхэн баяжиж ирсний илэрхийлэл юм.
АНУ-ын уул уурхай дахь хөрөнгө оруулалт буурав АНУ-ын уул уурхай, хайгуулын хөрөнгө оруулалт 2015 онд 35%-иар буурсан талаар тус улсын Эрчим хүчний мэдээллийн агентлаг /EIA/ өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ.
М.Зоригт: Эдийн засгийн коридорыг оны эхний хагаст батлах боломжтой Хил залгаа хөрш гурван улс Монгол, Орос, Хятад хамтран Ази, Европ тивийг холбосон Эдийн засгийн коридор байгуулах болсноо дэлхий дахинд тунхаглаад буй. Томоохон амбицтай энэ хамтын ажиллагаанд газар нутгийн байршил нь Монгол улсын давуу тал байх юм.