Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Уул уурхайн 184 компанийн бенефициар эздийн мэдээлэл ил тод болов



Э.Оджаргал

Дэлхийн 51 улс нэгдсэн EITI буюу Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын (ОҮИТБС) шинэчилсэн стандартаар   2020 оноос эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулагч, лиценз эзэмшигч, тендерт оролцогч компаниудын ашиг хүртэгч жинхэнэ эздийн (бенефициар) мэдээллийг ил тод болгох үүрэг хүлээсэн. Энэхүү стандартыг Монгол Улсад нэвтрүүлэх ажлыг ОҮИТБС-ын Үндэсний зөвлөл 2016 оноос бэлтгэж эхлээд байна. Төр, компани, иргэний нийгэм гэсэн гурван талын төлөөлөлтэй Үндэсний зөвлөлөөс ашиг хүртэгч жинхэнэ эздийн мэдээллийг ил тод болгох Замын зургийг боловсруулан баталсан. Замын зургийн хэрэгжилтийн өнөөгийн явцыг танилцуулах, цаашдын чиглэл, ажлуудад санал солилцох уулзалтыг ОҮИТБС-ын Ажлын албанаас зохион байгуулав. 

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Замын зургийн 7 зорилтын хүрээнд 32 үйл ажиллагааг шат дараалалтай хэрэгжүүлж байгаа юм. Олон улсын стандартыг нэвтрүүлж байгаа учир нэн түрүүнд үндэсний бодлоготой уялдуулах зорилтоор Нээлттэй засгийн түншлэлийн хөтөлбөрт тусгалаа. Улмаар нэр томьёоллыг “ашиг хүртэгч жинхэнэ эзэн” гэсэн нэршлээр тогтох, уул уурхайн компаниудын 5 болон түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигчийн мэдээллийг ил болгохоор талууд санал нэгдсэн. Замын зургийг хэрэгжүүлэх  олон удаагийн хэлэлцүүлгийн үр дүнд оролцогч талуудын дэвшүүлсэн саналуудыг нэгтгэсэн бөгөөд одоогоор албан ёсоор баталгаажуулж, мөрдөөгүй байгаа.  

Монголын ОҮИТБС-ын 2017 оны нэгдсэн тайланд 230 компаниас 184 нь ашиг хүртэгч жинхэнэ эзний мэдээллээ ирүүлжээ. Өмнөх жилийн нэгдсэн тайланд 213 компани мэдээллээ ирүүлснээс  47 нь ашиг хүртэгч жинхэнэ эздээ ил тод болгосон юм. 

2013 онд анх туршилтаар компаниудын сайн дураар энэ мэдээллийг тайланд нэгтгэж эхэлсэн бөгөөд “хувьцаа эзэмшигч”, “ашиг хүртэгч жинхэнэ эзэн” гэсэн ялгаатай ойлголтыг будлих учир дутагдал анзаарагдсан. Тиймээс 2014 онд ашиг хүртэгч  жинхэнэ эзнийг тодорхойлох маягтын дагуу мэдээллийг авсан юм. Маягтыг шинэчлэн    компанийн ашиг хүртэгч жинхэнэ эзнийг мэдээлэх, хэрэв хөрөнгийн биржид бүртгэлтэй компани бол биржид бүрдүүлсэн мэдээллээ ирүүлэх гэсэн хоёр чиглэлээр 2017 оны тайланд бенефициар эздийн мэдээллийг нэгтгэсэн байна.

Зөвлөлдөх уулзалтад “Оюутолгой”, “Спейшл майнз”, “Эрдэнэ жаст”, “Смарт ойл Монголиа”, “Гурвансайхан”  компани, Татварын Ерөнхий газар, “Ил тод байдал сан” ТББ, “Хил хязгааргүй алхам” ТББ, Нээлттэй нийгэм форум, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн, МҮХАҮТ, МУУҮА, ЕСБХБ, Монгол дахь АНУ-ын худалдааны тэнхим зэрэг байгууллагуудын төлөөлөгч нар оролцсон юм.       



Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол дахь зохицуулагч Н.Дорждарь “Бенефициар эздийн мэдээллийг ил тод болгох нь авлига, татвараас зайлсхийх гэсэн үндсэн хоёр асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж харж байгаа. Ашиг хүртэгч жинхэнэ эздийн асуудал нь зөвхөн уул уурхайн салбартай холбоотой биш. АНУ-д уул уурхай гэхээсээ илүүтэй үнэтэй, тансаг хэрэглээнд ямар хөрөнгийг хэн зарцуулж, мөнгө угааж байгаа эсэх талаас нь харж бенефициар өмчлөлийг сонирхож эхэлсэн байх жишээтэй. Азербайжан улсын төрийн албан хаагчийн эхнэр нь Лондонд маш өндөр дүнтэй худалдан авалт хийж, мөнгөний эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүйгээс баривчлагдсан бас нэг  жишээ байна. 

Монгол Улсын хувьд хүн ам багатай. Иргэд тодорхой хэмжээнд бизнес эрхлэхдээ ах дүү, гэр бүл, хамаатан садантайгаа хамтардаг. Тэгэхээр бодлого тодорхойлогчид, улс төрчдийн ямар ашиг сонирхолоор шийдвэр гаргаж байгаа нь нийтэд ил тод байх ёстой. Уул уурхайд ашиг сонирхолтой этгээд олон нийтийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргах уу. Энэ талаасаа бенефициар эздийг ил тод болгох нь чухал юм.  

Өнөөдөр манай улсад төрийн өмчийн компаниудыг “шахаа” гэж бүгд ярьдаг ч тэрийг шийдэж чадахгүй маш олон жил явж байна. Гэтэл ганц ч нотолгоо байхгүй. Тэгэхээр төрийн өмчит компаниуд татвар төлөгчдийн нуруун дээр ачаа, эрсдэл болж ирэх магадлал өндөр учир ханган нийлүүлэгчдийн  ил тод байдлыг  хамгийн түрүүнд төрийн өмчит компаниуд дээр тавих ёстой юм. Бодит туршлага талаасаа “Оюутолгой” бол олон улсын компани учир харьцангуй хариуцлагатай, ил тод байдлыг хангадаг. Гэхдээ ханган нийлүүлэгчдээ ил тод болгоогүй байна. Тус компаниас “Оны шилдэг ханган нийлүүлэгч” компаниудыг шалгаруулдаг, “Ханган нийлүүлэгчдийн өдөрлөг” гэж зарладаг. Тэгэхдээ ямар компаниудтай ямар дүнтэй гэрээ байгуулан ажилладаг нь одоо болтол тодорхой биш. Энд маш их мөнгө эргэлдэж байгаа. Магадгүй, алтны 100 компанийн бенефициар эздийг ил тод болгохоос илүүтэй Оюутолгойн 10 ханган нийлүүлэгч компанийг ил тод болгох нь мөнгөн дүнгээрээ илүү ач холбогдолтой байж мэднэ. “Рио Тинто” нь дэлхийн стандартаар ажилладаг компани учир бүх зүйл Монголын төрөөс бас хамааралтай бас биш юм. Ханган нийлүүлэгчдийн мэдээллээ ил тод болгосноор   улс төрийн дарамтаас “Рио Тинто” шиг компани өөрийгөө хамгаалж чадна гэж бодож байна.

Кот-д Ивуар улсын жишээг татахад, лиценз олголтод тухайн компанийн бенефициар өмчлөгчийн мэдээллийг шаарддаг. Мөн улс төрд нөлөө бүхий этгээдийг лиценз эзэмшихийг хориглосон хуулийн заалттай. Ийм хуулийн заалтыг хэрэгжүүлдэг 50 орчим улс бий.

Хувьцаа эзэмшдэг, ямар ч байдлаар хяналт тавьдаг, тодорхой хэмжээнд ашигт хүртдэг гэсэн гурван зүйл байгаа бол бенефициар эзэн юм. Компанийн 25%-ийн хувьцаа эзэмшдэг ч саналын эрхгүй, эсвэл 1%-ийн эрхтэй ч өдөр бүр захирлын шийдвэрт нөлөөлдөг байж болно”      
                   
Нээлттэй нийгэм форумын менежер Д.Эрдэнэчимэг “Татвараас зугтах буюу улс орны татварын тогтолцоог ашиглаад хуулийн дагуу бага татвар төлөх боломжийг хаах, авлига, ашиг сонирхлын зөрчил, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж үзэж байна. Хамаарал бүхий компаниудын хоорондох мөнгөн гүйлгээд хяналт тавьснаар дээрхи нөхцөлүүдийг хаах боломжтой. ОҮИТБС-ын стандартад зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудаар ил тод байдал хязгаарлагдахгүй. Эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа оператор, туслан гүйцэтгэх, ханган нийлүүлэлт бүх компаниудад хамааралтай. Тэгэхээр энэ бүх компаниудын ашиг хүртэгч жинхэнэ эздийг ил тод болгоно гэхэд Монгол Улсын өнөөдрийн Татварын Ерөнхий хууль, Улсын бүртгэлийн тухай хуулийн орчин, эрх зүйн зохицуулалт өргөн хүрээнд үйлчилж чадахгүй болов уу. Улсын бүртгэлийн тухай хууль 2018 оны аравннэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Уг хуулиас хамгийн авууштай нэг заалт туссан нь хувьцаа эзэмшигчдийн тодорхой мэдээллүүд ил тод болгох. Үүний дагуу burtgel.mn сайтын сангийн мэдээлэл сайжирч, ил тод болж байна.

“Transparency International” байгууллагаас жил бүр гаргадаг авлигын индексээр судалгаагаар 2017 онд дэлхийн 180 орноос Монгол Улс 103 дугаарт оржээ. Энэ нь улс төр, иргэдийн хүртэх ёстой ашиг, лицензийн олголт, татвар төлөлтөд авлига байгааг илтгэж буй. Олон улсын санхүүгийн “Global financial integrity” байгууллагын тайланд мэдээоснээр, 2011 оноос хойш хөгжиж буй орнууд жилд 1 их наяд ам.долларыг авлига, хээл хахуультай холбоотойгоор алдаж байгаа бөгөөд энэ дүн хурдацтай өсч буйг онцолсон байна. Азийн сангийн 2016 оны судалгаагаар 2012-2014 онд авлигын гэмт хэрэг Монгол Улсад нийт 107 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэсэн судалгаа бий.

EITI буюу ОҮИТБС-аас  2016 онд стандартаа шинэчлэхдээ ашиг хүртэгч жинхэнэ эзний мэдээллийг ил тод болгохоор тусгасан. Энэхүү стандарт нь 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ОҮИТБС-ад нэгдсэн 51 улсад албан ёсоор мөрдөгдөж эхэлнэ. “Их найм”, “Их хорь”-ийн орнууд ашиг хүртээгч жинхэнэ эзний мэдээллийг ил тод болгох ажлыг дэмжиж донор төслүүдийг хэрэгжүүлж байна. “Transparency International” байгуулагаас авлигатай холбоотой судалгаандаа ашиг хүртэгч эздийн мэдээллийг тусгах болсон. Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс энэ чиглэлээр ажиллаж, сэтгүүлчдийг эрэн сурвалжлахад чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулж байна.

Их Британид 2016 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн тус улсад бүртгэлтэй бүх компани ашиг хүртэгч жинхэнэ эзний мэдээллийг ил болгох үүрэг хүлээсэн. Нийт  3.9 сая компанийн мэдээллийг бүртгэсэн сан үүссэн байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Их Британийн хөрөнгө оруулалттай дурын компа­нийн эздийн мэдээллийг харах бүрэн боломжтой.

Дараагийн сайн жишээгээр дэлхийд Украйн ордог. ОҮИТБС-д 2012 онд  нэгдсэн бөгөөд 2017 оны тайландаа олборлох салбарын татварын орлогын 99.5%-ийг бүрдүүлдэг нийт 60 компанийн мэдээллийг тайлагнажээ. 2015 онд Украйн нь бенефициар эздийн мэдээллийн нэгдсэн төрийн санг байгуулсан дэлхийн анхны улс болжээ. Уг санд зөвхөн олборлох салбар гэлтгүй тус улсын нутаг дэвсгэрт бизнес эрхэлж буй бүх иргэд мэдээллээ оруулах үүрэгтэй. Санд мэдээллээ оруулаагүй иргэдэд ногдуулах торгуулийн дээд хэмжээ 325 ам.доллар ажээ. Олон нийтэд нээлттэй энэхүү цахим систем нь тус улсын төрийн байгууллагад ажиллаж байсан, ажиллаж байгаа бүх албан хаагчдын мэдээллийн хамгийн том сан болж өргөжжээ. Одоо тус улсад “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах тухай хууль”-ийн төслийг боловсруулж байна. Уг хуулийг төсөлд олборлох салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд ямар мэдээллийг ил тод болгох, хэр хугацаанд багтааж мэдээллээ тайлагнах, тайлагнаагүй тохиолдолд ногдуу­лах торгуулийн хэмжээг маш өндөр тогтоох тодорхой зүйл заалтуудыг тусгаж байна. Мөн компанийн 10%-аас дээш эзэм­шиг­чийг бенефициар эзэнд тооцох, мэдээл­лээ тайлагнаагүй тохиолдолд торгууль ног­дуу­лахаас гадна төрийн санхүүжилттэй, дэмж­лэг­тэй төсөл, худалдаа арилжаанд оролцох эрхийг хязгаарлах, мэдээллээ тай­лаг­нах хүртэл банкны дансыг түгжих зэрэг шинэ журмууд хэрэгжих юм. 2019 оны зургаадугаар сард Украйн нь олборлогч компанийн бенефициар эздийг ил тод болгох ОҮИТБС-ын стандартын үнэлгээг хийлгэх анхны улс болно.

2010 онд ОҮИТБС-ад нэгдсэн Индонези улсын олон улс төрчид  “Панамын баримт бичиг”-т нэр холбогдсон. Тиймээс тус улсын Засгийн газар ашиг хүртэгч жинхэнэ эздийн мэдээллийг ил тод болгох асуудлыг маш нухацтай авч үзэх болсон байна. Индонезийн Ерөнхийлөгчийн зарлигаар компаниуд бе­не­фи­циар эздийн мэдээллээ ил тод бол­гох үүрэг хүлээсэн. Энэ журам нь 2018 оны гурав­дугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэл­жээ. 

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (197.211.53.52)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 11 сарын 02 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.53.52)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.126.89.100)
    Uursududdu zorijlj huuli gargaad tusuvt mungu suulgaad deerees ni parazitleed bj bdag ovoo muu garuud shu
    2019 оны 01 сарын 08 | Хариулах
  • Тодорхой түвшинд улсын нууц хэрэгтэй биздээ (150.129.142.160)
    Гадны байгууллагын шахалтаар захиалгаар Монголынхоо бүх мэдээллийг ил тод болгоод байх шаардлага байгаамуу
    2019 оны 01 сарын 08 | Хариулах