Б.Батхүү: Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа сайжирч, нэр хүнд нь өснө

2019-01-18 14:45



“Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ”-ний явц байдлын талаар  ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүгээс тодрууллаа.

Хүн амаа эрүүл, чанартай, аюулгүй махаар хангах бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн нь  маш чухал арга хэмжээ болж байна. Энэ талаар тодруулж хэлэх зүйл юу байна вэ?
Бэлчээрийн мал аж ахуй зонхилсон манай улс хүн амаа эрүүл, чанартай, аюулгүй махаар хангахаа баталгаажуулж эхэлсэн нь хүнсний аюулгүй байдлыг бий болгож, малын гаралтай бүтээгдэхүүнээс үүдэлтэй хүн амын дундах өвчлөл, эрсдэлт хүчин зүйл буурч, мах, арьс шир, ноос ноолуурын үнэ цэн өснө.

Манай улс 52 махны үйлдвэртэй. Махны үйлдвэрүүд жилдээ  хоёр сар л ажилладаг. Энэ хугацааг сунгаж, бүтэн жилээр ажиллуулдаг болгоно. Саяхан нийслэлийн ИТХ-аас Эмээлтийн  малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоосон. Маш бохир орчинд нядалгаа хийгдэж, чанар, стандартын баталгаагүй махыг нийслэлийн хүнсний захуудад нийлүүлдэг учраас ийм арга хэмжээ авсан байх.

Малын гарал үүслийн мэдээллийг  бар кодыг уншуулж мэдэх боломжтой болж байна. Ямар арга зарчмаар хэрэглэгчдэд эцсийн мэдээлэл ирэх вэ?
Энэ асуудлыг бүрэн шийдэх программ ажиллаж байна. Тухайн малын ээмгийг уншуулахад ирсэн мэдээлэл нь төв сервер рүү очиж, хэдийд тарилга хийгдсэн,  эрүүл үү, үгүй юу гэдгийг мэдэх боломжтой болно. Ингээд бар код уншигдангуут Өмнөговь аймгийн  тэр гэдэг  малчны мал тийм үйлдвэр дээр нядлагджээ гэсэн мэдээлэл гарч ирнэ. Малчин тариагаа хийхдээ эхлээд малын эмчдээ хэдний өдөр нядалгаа  хийгдэхийг  хэлэх ёстой.

Малын эмч сервер рүү очиж, нэмүү өртгийн бүх сүлжээ рүүгээ уншигдана. Ингээд л ямар мал  нядлах  нь тодорхой болж, малчин тэр гэдэг хүний хонинд эрүүл гэдгийг нотолсон гарал үүслийн тэмдэг тавиад, эндээсээ ээмэгтэй мал очиж байна шүү гэсэн мессежийг өгнө. Явцын дунд замын постууд дээр шалгалт хийгдэж,  стандарт хангасан махны үйлдвэр дээр нядалгаа хийгдэнэ. Арьс ширээ нядалгааны үед гэмтэлгүй авах нь хамгийн чухал. Ийм нөхцөлд  арьс ширний 70%-ийн гэмтэл 20% болж багасах юм. Бэлтгэгдсэн махыг аль болох богино хугацаанд худалдан авагчдад хүргэх ёстой. Гүн хөлдөөсөн байдлаар ч юм уу, хөргүүртэй тээврээр зөөвөрлөн байгууллагуудад хүргэх юм.

Ирэх оноос уул уурхайн компаниудад эрүүл, аюулгүй байдал хангасан мах нийлүүлэгдэх нь гэж ойлголоо?
“Оюутолгой” компанийн хувьд  махны нийлүүлэлтээ шийдэх гээд явж байна. Юутай ч  “Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны  загвар арга хэмжээ”-ний хэрэгжүүлэлтийн явцад олон алдаа гарч байгаа.  Энэ бүгдийгээ засч залруулаад 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс зөв зүйтэй хэрэгжүүлээд явах юм.  Нөгөө талдаа загвар арга хэмжээг хэрэгжүүлснээр Хөдөө аж ахуйн биржийн нэр хүнд аврагдаж, үйл ажиллагаа нь  сайжирна.  Бирж загвар арга хэмжээний зохицуулалтад орж ирснээр хариуцлагын тогтолцоо бий болно.



Гадаадын орнуудад ийм загвар арга хэмжээ амжилттай хэрэгжсэн туршлага хэр байдаг вэ. Тэр бүхнээс нэвтрүүлж байгаа тодорхой зүйлүүд байгаа юу?
Өндөр хөгжсөн  Япон зэрэг улсад ийм туршлага  хангалттай бий. Манай улсад одооноос л нэвтэрч байгаа  учраас анхаарах зүйлүүд их гарч байна.  Аж ахуйн нэгжүүд тус бүрдээ нэмүү өртгийн сүлжээ үүсгэх гэж оролдоод байдаг ч төрийн дэмжлэг заавал хэрэгтэй. Гэхдээ үүнийг аж ахуйн нэгжүүдэд дарамт үүсгэхгүй байдлаар  шийдэх нь зүйтэй. 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Уржигдар 12 цаг 46 минутад
    “Монгол Нүүрс ассоциаци” дэлхий дахинд тархаад буй коронавирусын улмаас Монголын зогсонги байдалд ороод буй коксжих нүүрсний экспортын цаашдын төлөв, Хятадын нүүрсний импортын төлөв байдлыг хэлэлцэхээр олборлогч болон худалдан авагчдын төлөөллийг оролцуулсан онлайн хурал (2020.03.26) зохион байгууллаа. Уг хуралд Монголын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Нүүрс ассоциаци, дотоодын нүүрс олборлогч компаниудын төлөөлөл, Хятадын талаас импортлогч компаниуд, нүүрсний мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцсон юм. Хурлын үеэр цаашид Монголын нүүрсийг импортлох хэрэгцээ Хятадын талд их байгаа ч шинэ коронавирусын дэгдэлтээс нөхцөл байдал шууд хамаарахыг тус улсын худалдан авагч  компаниудын төлөөлөл ярьж байна.
  • 2020-03-25 14:08
    Монгол Улсад Үндэсний Геологийн Алба байгуулах хууль эрх зүйн орчин бүрдэж, хууль тогтоох байгууллагын зүгээс ч тодорхой шийдвэр гарлаа. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Мөнхтөртэй ММJ-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.    Үндэсний геологийн албыг байгуулах УИХ-ын тогтоол батлагдлаа. Олон жил яригдсан ч бодит ажил хэрэг болж чадахгүй байсан асуудал нэг тийшээ шийдэгдэж байна. Уг албыг байгуулахын гол ач холбогдол нь юу вэ?  Үндэсний геологийн албыг байгуулж, түүний бүтэц зохион байгуулалтыг бий болгох асуудал бараг 30 жил яригдсан.
  • 2020-03-23 13:11
    Монголын нүүрс экспортын гол суваг Гашуунсухайт боомтоор нүүрсний экспорт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Тус боомтоор хоёрдугаар сарын 10-наас хойш буюу сар хагасын хугацаанд нүүрсний экспорт тасалдсан юм. Эхний ээлжинд Гашуунсухайт боомтоор өдөрт 70 машин гаргахаар төлөвлөжээ. Нүүрсний экспортыг гагцхүү чингэлэг тээврээр хийхдээ нэг машинд дунджаар 80 тонн нүүрс ачна гэдгийг Гашуунсухайт боомтын газар мэдээллээ. Чингэлэг тээврээр нүүрсний экспорт хийхдээ жолооч машинаас бууж, суух шаардлагагүй төдийгүй Хятадын талд нүүрстэй чингэлгийг хоосон чингэлгээр шууд солих юм. Ингэснээр ариутгал, халдваргүйжүүлэлтийг чанд горимыг сахиж тухайн машин хилээр гарсан өдөртөө буцаж орж ирнэ.
  • 2020-03-23 12:03
    Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам салбарын 2020 оны хоёрдугаар сарын гүйцэтгэлийн талаарх статистик мэдээллийг олон нийтэд танилцууллаа.  Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2020 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 1.46 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 173.7 тэрбум төгрөг буюу 10.6%-иар буурсан байна. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 347.3 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 170.4 тэрбум төгрөг буюу 32.9%-иар буурлаа.
  • 2020-03-20 16:30
    Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, гуравдугаар сарын дунд үеийн байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.8 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 29.3%-иар буурчээ. Энэ дотроо экспорт 898.8 сая ам.доллар, импорт 918.7 сая ам.долларыг эзэлсэн нь экспорт 44.2%, импорт 11.4%-иар тус тус буурсныг илтгэнэ. Монголын гадаад худалдаа оны эхний хоёр сард багахан ашигтай гарсаар ирсэн ч гуравдугаар сарын дунд үеийн байдлаар 19.9 сая ам.долларын алдагдалтай болж эхэлснийг статистик тоон үзүүлэлтээс харж байна.