Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 25.1 САЯ ТОНН НҮҮРС БИРЖЭЭР БОРЛУУЛАВ “Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 118 Биржийн цахим арилжаа амжилттай зохион байгуулж, 2.84 тэрбум ам.долларын үнэлгээтэй 25.1 сая тонн нүүрсийг хилийн үнээр БНХАУ-ын Ганцмод болон Мандал боомт нөхцөлтэй арилжааллаа.
Европын гангийн нийгэмлэг цэвэр технологид анхаарч байна Хэдийгээр Орос-Украины дайн энэ жил дуусна гэсэн хүлээлт байгаа ч Европын эдийн засаг савлагаатай хэвээр байна. Европ дахь гангийн үйлдвэрлэл, тэр дундаа Европын холбооны орнуудад 2022 он хүртэл харьцангуй жигд байсан. “Fastmarkets”-ийн тайланд дурдсанаар бол Европын холбооны улс орнуудын гангийн нийт үйлдвэрлэл 2024 оны эхний 10 сард 109.3 сая тонн болж, 2023 оны мөн үетэй харьцуулахад 2.1%-иар өссөн байна. Гэсэн хэдий ч үүнийг өсөлт гэж хэлэхэд учир дутагдалтай. Учир нь, хэрэглээ эхний улиралд 3%-иар, хоёрдугаар улиралд 1.3%-иар буурсан байна
2025 онд нүүрсний үйлдвэрлэл ойролцоогоор 80.5 сая тонн байна Хоёр улсын засгийн газрын хамтын ажиллагааны үр дүнд нүүрсний тээвэрлэлтэд тулгараад байсан асуудлуудыг шийдэх ажлуудыг эрчимтэй хэрэгжүүлж эхэлснээр 2025 онд Монгол улсын БНХАУ руу экспортлох нүүрсний дүн хэмжээ 80.5 сая тоннд хүрэх төлөвтэй байна.
Cameco компани Казахстанд ураны үйлдвэрлэлээ сэргээлээ Cameco компанийн Казахстан дахь хамтарсан төсөл (JV Inkai LLP) нь ураны үйлдвэрлэлээ сэргээсэн тухай Казахстаны үндэсний ураны компани Казатомпром даваа гарагт мэдэгдэв.
АНУ-ын тарифын бодлогоос үүдэн зэсийн үнэ Нью-Йоркт өсөж, Лондонд буурлаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп импортын шинэ тариф тогтоохоо мэдэгдсэний дараа Нью-Йоркт зэсийн үнэ өссөн бол Лондонд буурчээ. Энэхүү тарифын бодлого нь Америкийн үйлдвэрлэгчдийн зардлыг нэмэгдүүлж, дэлхий дахинд эрэлт буурах эрсдэл дагуулна.
ОХУ дэлхийн тэргүүлэгч алт үйлдвэрлэгч орон болохоор төлөвлөжээ Хэдийгээр олон улсын эдийн засгийн хориг, Украинд өрнүүлж байгаа дайн нь ОХУ-ын эдийн засагт хүндрэл учруулж байгаа ч алтны нөөцөө сайн хуримтлуулсан хэвээр байна. Оросын алтны нөөцийн үнэлгээ өнгөрсөн 2024 оны аравдугаар сард 207.7 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд хэмжээндээ хүрсэн билээ. Энэ нь 1999 оны арваннэгдүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт байв. Мөн тус улсын олон улсын нөөц дэх алтны эзлэх хувь 32.9%-д хүрсэн байна.
Экспорт 2027 онд 19 тэрбум доллар орчимд хүрэх төлөвтэй байна Экспорт жилд дунджаар 5.2%-иар өсөн, 2027 онд 19 тэрбум доллар орчимд хүрэх төлөвтэй байна.
Кобальтын үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр үнэ нь буурч байна Кобальтын үнэ 2016 оноос хойших хамгийн доод түвшинд хүрлээ. Учир нь үйлдвэрлэлийн хэмжээ эрс ихэссэн тул тус элементийн үнэд дарамт учруулаад байна.
“Rio Tinto” Швейцарийн  “Glencore”-той нэгдэх үү? Дэлхийн уул уурхайн томоохон компанийн нэг “Rio Tinto” Швейцарын “Glencore” компанитай нэгдэх эсэх асуудал уул уурхайн салбарынхны анхаарлын төвд байна. Өмнө нь буюу 2014 онд энэ яриа хүчээ авч байсан ч олон шалтгааны улмаас энэ асуудал зогссон билээ. Тэгвэл шинэ он гараад энэ яриа дахиад эрчээ авч байна. “OilPrice.com”-д нийтэлснээр энэ талаарх эхний шатны хэлэлцээ эхэлчихсэн байгаа аж. Мэдээж олон тэрбумын хөрөнгийн асуудал яригдаж байгаа болохоор талууд талууд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байгаа юм. Гэхдээ энэ талаарх мэдээллийн дараа "Glencore" компанийн хувьцааны ханш 7.4 хувиар өсөөд байна.
Австралийн үндэсний өдөр Жил бүрийн 1 дүгээр сарын 26-нд Австралийн үндэсний өдөр тохиодог. Энэ өдрийг бид 65,000 жилийн түүх соёлоо эргэн дурсахын зэрэгцээ улс үндэстэн, ололт амжилтаараа бахархан нийтээрээ тэмдэглэдэг заншилтай.
Дэлхийд мөнгөний олборлолтоор тэргүүлэгч орнууд Дэлхий дахинд 2023 онд мөнгөний уурхайнууд 830.5 сая унц мөнгө олборлосон.
Итали улстай автотээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Бүгд Найрамдах Итали Улсын Дэд бүтэц, тээврийн Дэд сайд Т.Ферранте нар Ром хотноо уулзаж, Монгол, Италийн зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.
Монгол Улс ЕСБХБ-тай хамтран сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлнэ Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх зорилгоор Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банктай (ЕСБХБ) хамтран ажиллаж байна.
Хятадад түүхий нефтийн илүүдэл  нэг сая баррелиас давжээ Хятадын түүхий нефтийн илүүдэл өнгөрсөн арванхоёрдугаар сард бага зэрэг буурсан ч боловсруулах үйлдвэрүүд Оросын хямд ачаа тээврийг ашиглах болсны  улмаас 2024 онд өдөрт 1 сая баррелиас давсан байна. “Reuters” агентлагийн мэдээлснээр Дэлхийн түүхий нефтийн хамгийн том импортлогч Хятад улсын нефтийн илүүдэл өнгөрсөн арванхоёрдугаар сард өдөрт 1.77 сая баррель байжээ.    
Газрын тос боловсруулах үйлдвэрийн нэмэлт зээлийг соёрхон баталлаа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2025.01.23/ Монгол Улсын Засгийн газар болон БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг  /Засгийн газар 2025.01.17-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцлээ.  
2025 онд нефтийн үнэ ямар байхыг геополитик  шийднэ Америкийн хөрөнгө оруулалтын ”Citi” банкны шинжээчид 2025 онд нефтийн үнэ ямар байх талаар таамаг дэвшүүлжээ. “Reuters” агентлагын мэдээлснээр 2025 онд нефтийн үнийн өсөлт бууралт, эрэлт нийлүүлэлтээс илүүтэйгээр геополитикийн нөхцөл байдлаас шалтгаална гэдгийг шинжээчид онцоллоо. Мөн Орос-Украйны дайны өрнөлөөс шалтгаалан 2025 оны эхний улиралд үнэ бага зэрэг өсөх боловч хоёрдугаар хагаст үнэ буурах төлөвтэй байгааг онцлон тэмдэглэжээ.
Чили улс уурхайн хаягдлаас кобальт, газрын ховор элемент гаргаж авахаар төлөвлөж байна Чилийн “Үндэсний хөгжлийн агентлаг” буюу “Корфо” нь уул уурхайн хаягдлаас стратегийн ашигт малтмал болох кобальт, газрын ховор элемент гарган авах төслүүдийг дэмжих санаачилгаа танилцууллаа.
“Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай хуулийн төслийг байнгын хороодтой зөвшилцөнө Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төмөр замын хэлэлцээрийн төслийг эцсийн байдлаар батлах хуулийн төсөл бэлэн болжээ. Тиймээс уг төслийг УИХ-ын холбогдох байнгын хороодтой хэлэлцэхээр боллоо. Тодруулбал, Засгийн газрын өнөөдрийн /2025.01.22/ хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төмөр замын Засгийн газар хоорондын хэлэлцээрт эцсийн байдлаар гарын үсэг зурах хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д тус хуулийн төслийг хүргүүлэхээр болсон юм. 
Хятад нүүрсний зах зээлийн гол тоглогч хэвээр байна АНУ-ын Ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсоныхоо дараа эдийн засгийн бодлогоо тодорхойлохдоо Хятадыг онцолсон. Ингэснээр өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Хятадтай худалдааны дайн хийж байснаа үргэлжлүүлэх нь тодорхой болсон. Нэгэнт бодлого тодорхой болсон учир Хятадын эрх баригчид хариу арга хэмжээ авах нь тодорхой. Тэгвэл эдийн засгийн, тэр дотроос металлургийн нүүрсний зах зээлд Хятад улс ямар байр суурьтай байгааг “Fastmarkets”-ийн шинжээчид тодорхойлжээ. Тэдний онцолсноор металлургийн нүүрсний зах зээлд Хятадын нөлөө, ялангуяа Австралийн зах зээлд голлох цэг хэвээр байх юм байна. Дэлхийн нүүрсний хамгийн том тоглогч болохын хувьд Хятадын эдийн засгийн өсөлт, бууралт олон улсын зах зээлийн үнэд хүчтэй нөлөөлдөг нь хэвээр байх ажээ.
НОГООН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ ТАТАВ Монгол Улс Дэлхийн эдийн засгийн форумд амжилттай оролцож байна.
7 8 9 10 11 12 13