Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“Сан Петролиум” ХХК 16,000 м³ шатахууны нөөц хадгалах савыг ашиглалтад орууллаа

Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд газрын тосны бүтээгдэхүүний нөөц хадгалах агуулах, савны хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлж, 3–6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэх зорилт дэвшүүлсэн билээ.

Энэхүү зорилтын хүрээнд “Сан Петролиум” ХХК нь Засгийн газрын дэмжлэгтэйгээр 16,000 м³ багтаамжтай шатахууны нөөц хадгалах агуулахын бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгаж, ашиглалтад орууллаа.

16,000 куб метр бүхий шатахуун нөөцлөх сав нь нэг дор 14 вагон цистерн буулгах өндөр хүчин чадалтай. Мөн атахууны татан авалт, хадгалалт болон нийлүүлэлтийн үйл ажиллагааны шуурхай байдлыг эрс нэмэгдүүлнэ.

Шатахууны нөөц хадгалах савны хүчин чадлыг нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилтийн хүрээнд уг агуулах ашиглалтад орж эхэлсэн нь манай улсын газрын тосны бүтээгдэхүүний стратеги нөөцийг бүрдүүлэх, дотоодын шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад чухал түлхэц болох юм. 

Эх сурвалж: АҮЭБЯ