Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Нүүрс
"ХАНГАД ЭКСПЛОРЭЙШН" ХХК-ийн экспортод гаргах нүүрсний цахим арилжаа явагдлаа Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа /2023-05-18/ явагдаж, “Хангад Эксплорэйшн” ХХК-ийн экспортод гаргах 2 багц буюу нийт 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрсийг дуудлага арилжаагаар арилжлаа.
Ж.Ганбат:  Угаах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар илүү үр өгөөж хүртэх боломж бий “Эрдэнэс Тавантолгой” компанид тогтоосон онцгой дэглэмийн хугацааг дахин зургаан сараар сунгасан. Энэ талаар тус компанийн Бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбатаас зарим зүйлийг тодруулсан юм.
Ж.Ганбат: Нүүрс угаах үйлдвэрийг 2024 оны 7-р сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна Засгийн газраас 2022 оны аравдугаар сарын 26-нд онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Ганбатыг томилсон. Бүрэн эрхт төлөөлөгч томилсон зургаан сарын хугацаа гүйцэж, үйл ажиллагаагаа Засгийн газарт тайлагнасан. Засгийн газраас...
"Энержи Ресурс" ХХК-ийн экспортод гаргах нүүрсний цахим арилжаа явагдлаа Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа /2023-04-19/ явагдаж, “Энержи Ресурс” ХХК-ийн экспортод гаргах 2 багц буюу нийт 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрсийг дуудлага арилжаагаар арилжлаа.
Монголын хөрөнгийн биржийн нүүрсний арилжаа 1 сая тонныг давлаа Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12-р сарын 14-ний өдрийн 466 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК экспортод гаргах нүүрсний анхны арилжааг 2023 оны 1-р сарын 12-ны өдөр зохион байгуулсан. Өнгөрсөн хугацаанд...
“Эрдэнэс Тавантолгой” 33.5 сая ам.долларын нүүрс цахимаар борлууллаа Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан экспортод гаргадаг нүүрсний цахим арилжаанд өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компани оролцож 224 мянган тонн нүүрс арилжжээ. Ингэхдээ гурван удаа амжилттай зохион байгуулж нийт 33.5 сая ам.долларын борлуулалт хийжээ. 
“Энержи ресурс” 32 мянган тонн нүүрс арилжжээ Экспортод гаргах нүүрсний цахим арилжаагаар “Энержи ресурс” компани таван багц буюу 32 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс арилжжээ.
Чулуун нүүрсний экспортын хэмжээ 13.8 сая тоннд хүрсэн нь гадаад худалдаа ашигтай гарахад нөлөөлжээ 2022 онд манай улсын эдийн засаг 4.8 хувь өсөж, цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрсэн билээ. 2023 оны нэгдүгээр улиралд эдийн засгийн голлох үзүүлэлтүүд эерэг гарчээ.
Г.Батцэнгэл: Хуульд оруулсан хатуу зохицуулалтыг өөрчлөх нь зүйтэй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн төлөөлөл, бизнес эрхлэгчидтэй уулзлаа. Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-ын боомтын болон аж үйлдвэржилтийн төслүүдийг эрчимжүүлэх, эдийн засгаа тэлэх, уул уурхайн олборлолтоос боловсруулалтад шилжих зэрэг суурь бодлогыг уул уурхай, ашигт малтмалын салбарт оновчтой болгох, үүнд төр, хувийн хэвшлийн үүрэг, оролцоо ямар байх талаар ажил хэрэгч санал, шийдлийн талаар ярилцсан байна.
“Энержи ресурс” ХХК-ийн экспортод гаргах нүүрсний цахим арилжаа явагдлаа Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа /2023-03-22/ явагдаж, “Энержи Ресурс” ХХК-ийн экспортод гаргах 5 багц буюу нийт 32,000 тонн баяжуулсан коксжих нүүрсийг дуудлага арилжаагаар арилжлаа. Энэхүү арилжаанд 4 компани оролцсон бөгөөд дуудах үнэ 1250 юанаас 13.6 хувь өсөж 1420 юань хүрлээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нэг тонн нүүрсийг 182.1 ам.доллараар худалдлаа “Эрдэнэс Тавантолгой” ХК гуравдугаар сарын 17-ны өдөр нүүрсний ээлжит цахим арилжааг амжилттай зохион байгуулжээ. Энэ удаагийн цахим арилжаанд БНХАУ-ын Xianjiade Energy resources International, “Shuangquan Energy, Wangjin Energy зэрэг гурван компани оролцож нэг тонн нүүрсийг 178,6 ам.доллароос дуудаж 182,1 ам.доллароор арилжсан байна.
П.Сайнзориг:  Жижиг “Тавантолгой” ХК экспортлох нүүрсээ ангилан овоолго хийж байна Орон нутгийн жижиг “Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажиллаж буй ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг   /2023.03.06/ сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр  Засгийн газрын шийдвэрээр 2022 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр “Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон ажиллаж байна. Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллах хугацаанд удирдлага, менежментийн ямар шийдвэрүүд гарсан болон хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараахтай холбоотой мэдээллийг тодруулсан юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК цахимаар арилжсан нүүрсээ БНХАУ руу тээвэрлэж эхэллээ “Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн биржтэй хамтран нүүрсний цахим арилжааг 2023 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр эхлүүлснээс хойш гурван удаагийн  арилжаагаар 160 мянган тонн нүүрсийг амжилттай худалдаалсан билээ.  
Нүүрс худалдан авагч тал хуучин тогтолцоогоо санагалзаж байхыг үгүйсгэхгүй Засгийн газар 2023 оны хоёрдугаар сараас эхлэн нүүрсийг биржээр ил тод худалдах бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн ба энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХХК хоёрдугаар сард гурван удаа биржийн арилжааг хилийн үнээр амжилттай зохион байгуулсан.
Монгол нүүрс ассоциацийн 2023 оны бүх гишүүдийн хурал боллоо Монгол нүүрс ассоциацийн Бүх гишүүдийн хурал 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр болж Туулай жилийн ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэв. Ассоциацийн Удирдах зөвлөлд дараах байгууллагын төлөөлөл сонгогдов.
“Жижиг” Тавантолгой ХК хувьцаа эзэмшигчдэдээ 144 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана Орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн ТУЗ хуралдаж, ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргажээ. Тус компани 2022 оны бизнес төлөвлөгөөндөө 61 орчим тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон тараана гэж тусгаж байсан бол урьдчилсан байдлаар компанийн татварын дараах ашигт байдлыг харгалзан нэгж хувьцаанд 2743.8 төгрөгөөр тооцон нийт 144 тэрбум төгрөг ногдол ашиг болгон хуваарилахаар болж байна хэмээн Тавантолгой ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч П.Сайнзориг мэдээлэв.
БНХАУ-ын нүүрс импортлогч 200 орчим компанийн төлөөлөл Монголд ирлээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас санаачлан Монгол Улсаас нүүрс импортлогч БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдийг урьж “Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Нүүрсний биржийн үйл ажиллагааг танилцуулах, сурталчлах зорилго бүхий хэлэлцүүлэгт БНХАУ-ын нүүрс импортлогч 200 орчим компанийн төлөөлөл оролцжээ.
Гурван удаагийн цахим арилжаагаар 160 тонн нүүрс амжилттай худалдаалжээ “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани Монголын хөрөнгийн биржийн нээлттэй цахим арилжааны системээр нүүрс худалдах гурав дахь арилжааг өнөөдөр амжилттай зохион байгуулжээ.
Монгол Улс нүүрсээ Хятадын зах зээлд дуудлага худалдаагаар борлуулж байна Хятадын ган үйлдвэрлэгчдийн нүүрсний  хамгийн том ханган нийлүүлэгч  Монгол Улс   нүүрсний  салбарын ил тод байдлаа сайжруулах, зах зээлд илүү ойртож,  өндөр ашиг хүртэхийн  тулд бүтээгдэхүүн нийлүүлэх  арга барилаа өөрчилж байна.   Тус улсад өнгөрсөн жил нүүрсний хулгайн хэрэг ил болж, дуулиан дэгдэсний дараа Засгийн газар дуудлага худалдааны систем рүү шилжиж эхэлжээ.
Хоёр дахь дуудлага худалдаагаар 64 мянган тонн нүүрс арилжжээ “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани 2023 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр буюу өнгөрсөн баасан гарагт хоёр дахь цахим арилжааг зохион байгуулж, 64 мянган тонн нүүрс биржээр худалджээ. Засгийн газраас нүүрсээ уурхайн амны үнээр хямд арилждаг байдлыг зогсоож, олон улсын жишгийн дагуу биржийн дуудлага худалдаагаар борлуулах бодлого ийн хэрэгжиж эхлэв.
1 2 3 4 5