Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Нүүрс
Хятад улс нүүрсний ханшийг тогтворжуулахад анхаарна Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо болон Үндэсний эрчим хүчний газар хуралдаж, цаашид нүүрсний ханшийг тогтвортой барих тухай уулзалт хийсэн (2022.02.10) байна. Тус улсад уурхайн аман дээрээс борлуулах эрчим хүчний нүүрсний ханшийг (5500 ккал илчлэгтэй) тонн тутамд нь 700 юань (110 ам.доллар)-д барихаар төлөвлөж байна. Харин эргийн боомтууд дээр 900 юань/тонн-оос дээшгүй байхаар уулзалтаар хэлэлцжээ. Уг уулзалтад нүүрс олборлолтын гол бүс нутаг болох Шанси, Шэнси, Өвөрмонгол зэрэг мужийн эрчим хүчний газрын төлөөллүүд болон China Energy Investment, China Coal Energy, Hebei Port Group –ийн удирдлагууд оролцжээ.
IEA: Нүүрсний цахилгаан үйлдвэрлэл 2021 онд дээд түвшинд хүрнэ Олон улсын эрчим хүчний агентлаг арванхоёрдугаар сарын 17-нд гаргасан "Нүүрс 2021" тайланд дурдсанаар энэ онд нүүрсний цахилгаан үйлдвэрлэл өнгөрсөн онтой харьцуулахад 9%-иар өсөхөөр байгаа юм. Ингэснээр нүүрснээс эх үүсвэртэй цахилгаан үйлдвэрлэлийн хэмжээ дээд хэмжээнд буюу 10350 Тераватт.цаг-т хүрэхээр байгаа ажээ (мянган гегаватт.цаг нь нэг тераватт.цаг-тай тэнцдэг). Гэхдээ дэлхийн нийт цахилгаан үйлдвэрлэлд эзлэх нүүрсний генераторын хэмжээ 36%-д хүрэхээр байгаа нь 2007 оны оргил түвшнээс 5%-иар доогуур үзүүлэлт болохыг тэмдэглэжээ.
Хятадын нүүрсний импорт 35.05 сая тоннд хүрч 30%-иар өсөв ​​​​​​​Хятадын нүүрсний нийт импорт өнгөрсөн арваннэгдүгээр сард 35.05 сая тоннд хүрсэн тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Нүүрсний импортын үзүүлэлт өмнөх оны мөн үед 11.67 сая тонн байсантай харьцуулахад гурав дахин, өнгөрсөн аравдугаар сард 26.94 сая тонн байсантай харьцуулахад 30.1%-иар тус тус өссөн байна. Ингэснээр Хятадын нүүрсний импорт он гарсаар хамгийн өндөр үзүүлэлтэд хүрлээ.
“Монгол Улсын нүүрсний экспорт: боломж, сорилтууд” зөвлөлдөх уулзалт боллоо Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгээс зохион байгуулж буй  “Монгол Улсын нүүрсний экспорт: боломж, сорилтууд” зөвлөлдөх уулзалт  ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн II  байрны хурлын танхимд өнөөдөр зохион байгуулагдлаа.  Зөвлөлдөх уулзалтыг ШУА-ийн Олон улс судлалын Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Р.Төрдалай хөтлөн явуулж, тус хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Золбоо нээж үг хэллээ.
Саусгоби уурхайн үйл ажиллагаагаа түр зогсоожээ Цар тахалтай холбоотойгоор тус компани оны хоёрдугаар улиралд үйл ажиллагаагаа зогсоогоод байсан юм.  Хэдийгээр уурхайн олборлолтыг гуравдугаар улиралд сэргээсэн ч Сэхээ боомтын нэвтрэлтийг түр зогсоосноос үүдэн арваннэгдүгээр сараас үйл ажиллагаагаа дахин түр зогсоогоод байгаа тухай мэдээлжээ. Учир нь аравдугаар сарын сүүлээр БНХАУ-ын Өвөрмонголын Алшаа аймгийн Эзнээ хошуунд цар тахлын халдвар бүртгэгдсэнээр халдвар хамгааллын дэглэмийг чангатгах болсон юм.
Хятад нүүрсний импортоо нэмэгдүүлнэ Хятадын нүүрсний импорт аравдугаар сард 26.9 сая тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 96.3%-иар өссөн байна. Гэхдээ энэ нь өнгөрсөн есдүгээр сард 32.9 сая тонн нүүрс импортолж байсантай харьцуулахад 18.2%-иар буурсан дүн боллоо. Хятадын хувьд аравдугаар сарын эхээр эрчим хүчний нийлүүлэлт тасалдалтай байгаа мужийн тоо 18 байсан нь сарын дундуур хоёр муж болж буурчээ. Өөрөөр хэлбэл эрчим хүчний хямралтай тулгараад байсан Хятадын нөхцөл байдал сайжирсан ч ирж буй өвөл дахин хүндрэлтэй тулгарч болзошгүй ажээ. Иймд нүүрсний хангалттай нөөц базаах асуудал хамгийн чухалд тооцогдож байна.
Хятадын коксжих нүүрсний нийлүүлэлт эрэлтээ гүйцэхгүй байна Эрэлт, нийлүүлэлтийн нөхцөл байдлыг ерөнхийд нь авч үзвэл өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн нүүрсний нийлүүлэлт хумигдаж эрэлтээ гүйцэхгүйд хүрсэн байна. Ингэснээр энэ оны наймдугаар сарын эцэс хүртэлх хугацаанд ойролцоогоор 20 сая тонн орчим коксжих нүүрсний нийлүүлэлтийн алдагдал Хятадын зах зээлд үүсчээ. Ойрын хугацаанд коксжих нүүрсний нийлүүлэлийг нэмэгдүүлэхэд багагүй хүндрэл үүсэхийг Хятадын Нүүрс тээвэр, түгээлтийн холбоо мэдэгджээ. Учир нь коксжих нүүрсний нийлүүлэлт дэлхий дахинд төдийлөн их биш байгаагийн сацуу улс орнуудын гангийн нүүрсний эрэлт зэрэгцээд нэмэгдэж байгаа ажээ.
“Хилийн үнээр тооцсон бол нүүрс тээвэр ийм байдалд хүрэхгүй байсан” Сүүлийн үед олон улсын зах зээлд эрдэс баялгийн, тэр дундаа нүүрсний үнэ өндөр байгаатай холбоотойгоор жишиг үнэ нь дагаад өсөж байгаа. Нүүрсний компаниудын хүсэлтээр урьд нь гэрээний үнээр АМНАТ тооцдог байсан ч хуулийнхаа дагуу төлөх нь зөв гэж үзээд энэ оны долдугаар сараас эхлэн жишиг үнээр төлбөрийг тооцох болсон. Сангийн сайд болон УУХҮ-ийн сайд нарын хамтарсан ажлын хэсгийн баг олон улсын зах зээлд эрдэс бүтээгдэхүүний үнэ ямар байгаа дээр үндэслэн жишиг үнийг тогтоодог.  Нүүрсийг уурхайн амны үнээр бус хилийн үнээр тооцдог байсан бол тээвэр ложистикийн байдал одоогийнхоос арай өөр түвшинд байх байсан. Нүүрсээ зарчхаад л орхидгоос болоод тээвэр ложистикийн асуудал ийм байдалд хүртлээ хүндэрсэн гэж үзэж байна.
АМНАТ–ийн жишиг үнэ нь татварын дарамт үүсгэж байна гэв Нүүрс олборлолт, борлуулалт, экспортын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд оролцсон “Жишиг үнэ ба АМНАТ” хэлэлцүүлэг өнөөдөр  /2021.10.25/ боллоо. Хэлэлцүүлэгт оролцогчид Сангийн яам нь сар бүр нүүрсний зах зээлийн жишиг үнийг тогтоохдоо, бодит бус, хөөсөрсөн үнэ тогтоож байна гэж үзээд, тус яаманд шаардлага хүргүүлэхээр боллоо. Тодруулбал, АМНАТ (Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр)-ийг  2021 оны долдугаар сараас эхлэн зөвхөн жишиг үнээр тооцдог болсон бөгөөд энэ нь үндэслэлгүйгээр татвар төлөхөд хүргэж, татварын дарамтад оруулж, цаашлаад аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсооход хүргээд байна гэж уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрс олборлолт, борлуулалт, экспортын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд үзэж байгаа аж.   
Цогтцэций-Чойр чиглэлд нүүрс тээвэрлэлт ирэх оны эхний улирлыг дуустал үргэлжилнэ Зам, тээврийн хөгжлийн сайд Л. Халтар Тавантолгой уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэл улсын чанартай авто замаар нүүрс тээвэрлэхийг ирэх оны эхний улирлыг дуустал зөвшөөрөхөөр болсон байна. Өмнө нь салбарын сайдын А/158 тушаалаар энэ сарын 20-ноос эхлэн уг чиглэлд нүүрс тээвэрлэхийг хориглохоор байсан юм. Харин одоо уг тушаалын хэрэгжих хугацааг 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдөр болгож өөрчилж байна.
Нүүрс тээврийн шударга бус тогтолцоог эсэргүүцэж жолооч нар жагсаж эхэллээ Нүүрсний гол гарц болсон Гашуунсухайт боомтын Цагаан хад бүсэд нүүрс тээврийн жолооч нар өнөөдрөөс зам хааж бөмбөлөг тээврийн тогтолцоонд буй шударга бус асуудлуудыг залруулахыг шаардаж эхэлжээ. 40 хүртэлх тооны жолоочийг нэг баг болгон нүүрс тээвэрт явуулах арга хэмжээ буюу бөмбөлөг тээврийн систем нь жолооч нарын тээвэрлэлт хийх хуваарьт тэгш бус нөхцөл үүсгэж буй ажээ.  Ингэснээр тээвэрчид тодорхойгүй олон хоногоор сул зогсолт хийж, ажил, эрүүл мэндээрээ хохирч буй ажээ. Түүнчлэн жолооч нарын шинжилгээний хариу нөгөө талд эерэг, дотоодын шинжилгээгээр сөрөг гарч буй нь эргэлзээ төрүүлж байна. Иймд тээвэрчдийн зүгээс бөмбөлгийн тогтолцоог ил тод, шударга болгохыг шаардаж эхэллээ. Энэ долоо хоногт Сангийн сайд Б. Жавхлангаар ахлуулсан Ажлын хэсэг газар дээр нь асуудлыг шийдвэрлэж ажиллахаар болжээ.
“Эрдэнэс Монгол” БНСУ-ын Эрчим хүчний судалгааны хүрээлэнтэй санамж бичиг үзэглэлээ “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа, БНСУ-ын Эрчим хүчний судалгааны хүрээлэн (СЭХСХ)-гийн Ерөнхийлөгч Жонг Нам Кимтэй (2021.10.05) цахимаар уулзав. Энэхүү уулзалтаар нүүрсний чанарыг сайжруулж, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэн байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа. Уулзалтын эхэнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа “СЭХСХ-тэй нүүрсний чанар, илчлэгийг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээг хөгжүүлэх, шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэхээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж буйдаа баяртай байна” гэлээ.
Коксжих нүүрсний ханш шинэ дээд амжилт тогтоолоо Австралийн коксжих нүүрсний ханш сүүлийн долоо хоногт тонн тутамдаа 410 ам.долларт хүрсэн (FOB нөхцөлтэй үнэ) нь түүхэн дээд амжилтад тооцогдож байна. Хамгийн сүүлд 2011 онд Австралийн гол олборлолт явагддаг Квийнслэнд мужийг хар салхи дайрах үеэр коксжих нүүрсний ханш дээд хэмжээндээ хүрч байсан. Энэ удаад Хятад улс гол нийлүүлэгч Австралийн нүүрсний импортод хориг тавьсны сацуу Монголоос импортлох хэмжээ үлэмж буурсан нь үнэ өсөхөд нөлөөлөв.
Монгол Улс зургадугаар сард 653 мянган тонн нүүрс экспортлов Эхний зургаан сард 9.3 сая орчим тонн нүүрс экспортолж 1 тэрбум ам.долларын орлого бүрдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс өссөн үзүүлэлт боллоо. Тодруулбал жингээр 7.3%-иар, орлогын дүнгээр 50 орчим хувиар ахиу дүнтэй байна. Гэсэн ч сарын дүнгээр авч үзвэл нүүрсний худалдаа мэдэгдэхүйц буурчээ. Зургадугаар сард 652.6 мянган тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн сартай харьцуулахад 72.4%-иар, өмнөх тавдугаар сарынхаас 50.6%-иар бага аж. Дотоодод халдвар төдийлөн буурахгүй байгаагаас үүдэн нүүрсний хил нэвтрэлт удаашрах болсон юм.
Монголын анхны нүүрс баяжуулах үйлдвэрийн 10 жилийн ой тохиож байна Тус үйлдвэр нь 2016 онд 40 сая дахь тонн нүүрсээ хүлээн авч баяжуулснаар үйл ажиллагааны далайц, технологийн хүчин чадал гээд олон үзүүлэлтээр Монголын уул уурхай, боловсруулах салбарын хөгжилд шинэ ахиц гаргажээ. Үйлдвэрийн хувьд 8-10%-ийн үнсжилттэй, экспортын коксжих нүүрсний баяжмал, эрчим хүчний нүүрс үйлдвэрлэдэг бөгөөд боловсруулах үйлдвэрлэлийн технологиор дэлхийд тэргүүлэгч Австралийн “Сежмен” компанийн зураг төсөл дизайны шийдэлд суурилагдсан юм.
Фэнвэй Энержи: Монголын нүүрсний экспорт 900 мянган тонн болж буурах төлөвтэй Монгол-Хятадын нүүрсний гол боомт болох Гашуунсухайт-Ганцмодны нэвтрэлт гуравдугаар сарын дундаас огцом буурсан. Учир нь Хятадын талаас КОВИД-19-ийн халдвараас сэргийлэх арга хэмжээгээ эрс чангатгах болсон юм. Цаашид боомтын нэвтрэлт хэдийд сэргэх эсэх нь тодорхойгүй байна. Үүний улмаас дөрөвдүгээр сард Монголын нүүрсний экспорт буурч 900 мянган тоннд хүрэхгүй байх төлөвтэйг Хятадын нүүрсний мэдээллийн “Фэнвэй Энержи” агентлаг мэдээлэв.
Нүүрс баяжуулах технологийн “марафон” Орд, уурхай бүрийн нүүрсний шинж чанар   харилцан адилгүй бөгөөд нүүрс баяжуулах үйлдвэрийг байгуулахад технологийн сонголт хамгийн чухал. Тэр дундаа ус зарцуулалт багатай технологийг нэвтрүүлэх нь манай улсад нэн ач холбогдолтой. Манай уул уурхайн салбарт нүүрс баяжуулах 30 орчим үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 20 орчим нь нойтон аргаар, үлдсэн нь хуурай аргаар баяжуулах технологитой.  “Эрдэнэс Тавантолгой” компани жилдээ 20 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийн төслийг ТЭЗҮ-дээ тусгажээ. Тус үйлдвэр нүүрс хүлээн авах, бутлах, баяжуулах, усгүйжүүлэх, эргэлтийн ус хангамж болон хаягдлын аж ахуй зэрэг хэсгүүдээс бүрдэх юм. 
Элга ордын коксжих нүүрс олборлолтыг 45 сая тоннд хүргэнэ  ОХУ-ын Якутын нутаг дахь Элга ордын шинэ хувь эзэмшигч “А-Проперти” компани нь уг төслийг хөгжүүлэх төлөвлөгөө танилцуулжээ. 2023 он хүртэлх энэхүү төлөвлөгөөний хүрээнд, коксжих нүүрсний олборлолтыг 45 сая тоннд хүргэх, УБҮ байгуулах, Элга ордоос Улак өртөөтэй холбосон төмөр замын хүчин чадлыг 30 сая тонн болгож нэмэгдүүлэх, Ванино боомт дахь нүүрсний терминалыг өргөтгөх ажлуудыг хэрэгжүүлэх юм байна. Эдгээр ажилд нийт 130 тэрбум рублийн хөрөнгө оруулахаар тооцжээ. Сайн чанарын коксжих нүүрсний нөөцтэй тус ордын төслийг хөгжүүлснээр дэлхийн зах зээлд томоохон тоглогч болох зорилттой гэж “А-Проперти” компани мэдээндээ онцолжээ.
Австрали Хятадын нүүрсний хоригт хүлээцтэй хандаж байна Цагаан сарын баярын өмнөөс эхлэн Хятадын Зүүн хойд хэсгийн боомтууд Австралийн нүүрсийг гаалиар нэвтрүүлэх үйл явц удаашралтай болж эхэлсэн билээ.
Хятадад гангийн түүхий эдийн ханш эрчимтэй нэмэгдэв Дэлхийн ган үйлдвэрлэлийн гол хэрэглэгч, нийлүүлэгч болсон Хятадад коксжих нүүрс, төмрийн хүдрийн үнэ эрчимтэй нэмэгдэж байна.
1 2 3 4 5 6 7