Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Эрдэнэс Тавантолгой” ХК нэг тонн нүүрсийг 182.1 ам.доллараар худалдлаа

А.Халиун


“Эрдэнэс Тавантолгой” ХК гуравдугаар сарын 17-ны өдөр нүүрсний ээлжит цахим арилжааг амжилттай зохион байгуулжээ.

Энэ удаагийн цахим арилжаанд БНХАУ-ын Xianjiade Energy resources International, “Shuangquan Energy, Wangjin Energy зэрэг гурван компани оролцож нэг тонн нүүрсийг 178,6 ам.доллараас дуудаж 182,1 ам.доллараар арилжсан байна.

Цахим арилжааны ялагчаар Wangjin Energy компани шалгарч таван багц буюу 32 мянган тонн түүхий коксжих нүүрсийг хамгийн өндөр үнээр буюу нэг тонныг 182,1 ам.доллараар худалдан авчээ.