Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Румын улс нүүрсний станцуудынхаа ажиллах хугацааг сунгана

Ч.Сансар

Румыны эрчим хүчний сайд Богдан Иван мягмар гарагт 2.6 ГВт хүчин чадалтай нүүрсний цахилгаан станцуудаа хаах хугацааг 5 жилээр хойшлуулах талаар Европын Комисстой ярилцаж байна гэж мэдэгдлээ.

Румын улс байгалийн хий, нүүрс, ус, цөмийн болон сэргээгдэх эрчим хүчний станцуудыг ажиллуулж цахилгаан үйлдвэрлэдэг. Тус улсын Засгийн газар Европын Холбооны санхүүжилтийн хүрээнд 2026 оноос хүрэн нүүрс болон чулуун нүүрсний хэрэглээг үе шаттайгаар бууруулах үүрэг хүлээсэн.

Төрийн өмчит эрчим хүчний холдинг CE Oltenia нь OMV Petrom, Tinmar, Alro Slatina гэсэн гурван хувийн компанитай хамтран нар, хийн түлшээр ажилладаг цахилгаан станц барихаар ажиллаж байна. Гэхдээ эдгээр төслүүд төлөвлөснөөс хожуу дуусах төлөвтэй байна.

Румыны төв хэсэгт MAS Group Holding компани хуучирсан чулуун нүүрсний станцыг орлох 1.7 ГВт-ын хүчин чадалтай уур, хийн цахилгаан станц барьж байна.

Румын улс 2026 он гэхэд нүүрсний станцуудаа хааснаар эдийн засаг, эрчим хүчний зах зээлд үзүүлэх сөрөг нөлөөллийг харуулсан судалгааг Брюссельд илгээнэ.  Мөн Европын Холбооны санхүүжилт, хувийн болон төрийн хөрөнгө оруулалтаар 2032 он гэхэд нийт 12.96 ГВт-ын хүчин чадалтай хий, атом, салхи, нарны цахилгаан станц болон 2.25 ГВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуурыг нэмж байгуулахаар төлөвлөж байгаа. "Энэ нь бидэнд эрчим хүчний цэвэр импортлогчоос цэвэр экспортлогч орон болох боломж олгоно" гэж  эрчим хүчний сайд нэмж хэллээ.

Далайд томоохон хийн төсөл 2027 онд хэрэгжиж эхлэхээр Румын улс цэвэр хий экспортлогч орон болох төлөвтэй байна. Одоогоор тус улс хэрэгцээт хийн хэрэглээнийхээ 90 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэдэг.

Эх сурвалж: reuters.com