Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Алт
Монголбанк 18.9 тонн алт худалдан авсан Монголбанк энэ оны эхний 11 сарын байдлаар 18.9 тонн алт худалдан авсан байна. Харин сарын дүнгээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын алт худалдан авалт 1.2 тоннд хүрчээ.
Монголбанкны алт худалдан авалт 6%-иар өсөв Монголбанк 2018 оны 6 дугаар сард 2,182 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 1,826 кг алт авч байснаас 356 кг-аар өссөн байна.
Төрийн өмчит “Эрдэнэс алт ресурс” компани байгуулагдав “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, “Алт 2” хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн 100%-ийн эзэмшил дор “Эрдэнэс алт ресурс” компанийг байгууллаа.
“Mongolia Gold 2018” олон улсын чуулган үргэлжилж байна Монголын Уул уурхайн бирж нь алтны салбарын хөрөнгө оруулагчдын “Mongolia Gold” олон улсын чуулга уулзалтыг анх удаа 2017 оны гуравдугаар сарын 17-нд зохион байгуулж байсан билээ.
Монголбанк эхний хоёр сард 1.5 тонн алт худалдан авав Монголбанк 2018 оны 2 дугаар сард /хоёрдугаар сарын 26-ны өдрийн байдлаар/ 390 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 741 кг алт авч байснаас 351 кг-аар бага буюу 47.4%-иар буурсан үзүүлэлттэй байна.
“Голомт алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа Голомт банкнаас зохион байгуулсан “ГОЛОМТ АЛТНЫ ФОРУМ”-д Монголын алт олборлогч топ 100 аж ахуйн нэгж, дэлхийд алдартай Японы Komatsu, БНСУ-ын Doosan, Caterpillar зэрэг уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэгч Вагнер Ази ТТ, Эбердигм Монгол, Трансвест Монголиа, Моннис Констракшн Экьюпмент, АОДЭ компаниуд оролцсон байна.
Монголбанк: Алт худалдан авалт 9%, гадаад валютын нөөц 3 дахин өсөв Гадаад валютын улсын нөөц 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 3 тэрбум ам.долларт хүрч, өмнөх 2016 оны мөн үеэс гурав дахин өслөө.
Монголбанкны алт худалдан авалт түүхэн дээд амжилт тогтоов Монголбанк энэ сарын дунд үеийн байдлаар 18.4 тонн алт худалдан авсан байна. Өнгөрсөн оны хэмжээнд төв банк нийтдээ 18.3 тонн алт худалдан авсан нь түүхэн дээд үзүүлэлт болсон юм.
Шаардлага хангасан алт олборлогчдод Хөгжлийн банк зээлээ олгож байна Жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 он гэхэд алт олборлолтыг 25 тонн хүргэх зорилт агуулсан “Алт-2” хөтөлбөр хэрэгжээд хэдэн сар болж байна. Уг хөтөлбөрийн нэгдүгээр үе шатанд буюу 2017-2018 онд алтны үйлдвэрлэлд мөрдөгдөж буй дүрэм журмыг боловсронгуй болгож, олборлогч аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хууль бусаар алт олборлох явдлыг цэгцлэх учиртай.
2016 онд бичил уурхайн талбарт эндэгдэл гараагүй Одоо төрийн бодлогын хүрээнд 2010 онд батлагдсан бичил уурхайн үйл ажиллагааны 308 дугаар журмыг шинэчлэн сайжруулахаар ажиллаж байна.
Алтны нөөц 39.1 тонноор нэмэгдэв 2016 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр 105 үр дүнгийн тайлан ирүүлснээс 94 ордын нөөцийг бүртгэх шийдвэр гарсан байна. Үүнээс алтны 6 үндсэн ордын 33.2 тонн алт, 33 шороон ордын 5.9 тонн алт буюу нийт 39.1 тонн алтыг улсын нөөцөд бүртгэжээ.
“АЛТ-2” үндэсний хөтөлбөртэй танилцана уу Засгийн газрын 1991 оны 304 дүгээр тогтоолоор анх баталсан “Алт хөтөлбөр” болон “Алт-2000 хөтөлбөр”-ийг 1992-2000 онуудад хэрэгжүүлсний үр дүнд улсын хэмжээнд алтны олборлолт, экспорт эрчимтэй өсч
“Алт-2” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ Монгол Улсын Засгийн газраас ”Алт-2” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх тогтоол батлахаар болов. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий Ажлын албыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулан байгуулах юм.
Монголбанк алт худалдан авах нөхцөлөө сайжрууллаа Монголбанк дотоодын зах зээлээс худалдаж авах алтны үнийг Лондоны үнэт металлын зах зээлд хамгийн сүүлд зарлагдсан үнээр (London Gold Fix PM, London Silver Fix) тогтоож байхаар болов.
Фрийгүүд: Дорноговьд 12,4 тонн алтны нөөц илрүүлэв БНСУ-ын Сөүл хотноо төвтэй Freegood Inc компани Дорноговь аймагт орших Өндөрнаран зэс, алтны төслийнхөө хайгуулын ажлыг эрчимтэй явуулж байна. Тус компани өчигдөр уг төслийнхөө ордыг 12.4 тонн алтны ашигтай нөөцтэй болохыг Монголын Засгийн газраар баталгаажуулсан тухай мэдээллээ.
Монголбанк 14.4 тонн алт худалдан авчээ Монголбанкнаас гаргасан мэдээллээр энэ оны эхний 11 сард 14 тонн 389.2 кг алтыг дотоодын алт үйлдвэрлэгчдээс худалдан авсан байна.
“Гацуурт” стратегийн орд болов Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Гацууртын алтны үндсэн ордыг стратегийн ордод хамааруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. Энэ талаар “Центерра Гоулд” компани албан ёсоор мэдээлжээ.
Гацууртын орд 400 сая долларын татвар төлнө УИХ-аар Гацууртын алтны ордыг стратегийн орд болгох эсэхийг хэлэлцэх гэж байна. Гацууртын ордыг эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” компаниас уг ордын тодорхой хувийг эзэмших саналыг Засгийн газарт тавьсан.
Бороогийн уурхайн үйл ажиллагаа дуусах төлөвтэй байна Канадын алтны олборлогч “Сентерра Гоулд” компани энэ оны 3 дугаар улирлын санхүүгийн тайлангаа мэдээллээ. Тус компани мөн хугацаанд 3.2 сая долларын алдагдалтай ажиллажээ. Өмнөх оны 3 дугаар улиралд компанийн алдагдал 1.8 сая доллар байжээ. Ийнхүү алдагдал нэмэгдэхэд алтны зах зээл харьцангуй тааруухан байсан нь нөлөөлжээ.
“Баян-Айраг эксплорейшн” олборлолтоо эхлүүлжээ Хонконгийн хөрөнгө оруулалттай “Баян-Айраг Эксплорейшн” компани Завхан аймаг дахь алтны үндсэн ордын олбололтоо 9 дүгээр сараас эхлүүлсэн байна.
1 2 3