Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Алтны үнэ дээд цэгтээ хүрч өсөх төлөвтэй байна

Т.Бямбанаран

Goldman Sachs судалгааны байгууллагын мэдээлснээр энэ жил алтны үнэ өсөж, 2025 оны эхээр шинэ дээд амжилт тогтоох төлөвтэй байна.

Энэ онд алтны үнэ трой унц тутамд 2,500 гаруй ам.доллар болж, 20 гаруй хувиар өсжээ. Энэхүү судалгааны байгууллагын таамаглаж буйгаар ирэх оны эхээр алтны үнэ 2,700 ам.долларт хүрэх юм. Үүний шалтгаан нь Холбооны нөөцийн сан (ХНС) бодлогын хүүгээ бууруулж, хөгжиж буй орнуудын төв банкны алт худалдан авалт нэмэгдэж байгаатай холбоотой ажээ. Хэрэв АНУ санхүүгийн шинэ хориг арга хэмжээ авч, өрийн дарамт нэмэгдвэл алтны үнэ нэмэгдэхийг үгүйсгэхгүй.

Алт бол ойрын хугацаанд үнэ нь өсөх хамгийн өндөр магадлалтай түүхий эд бөгөөд геополитикийн болон санхүүгийн эрсдэлээс хамгаалахад чухал үүрэгтэй хэмээн Goldman Sachs судалгааны байгууллагын стратегич Саманта Дарт, Лина Томас нар үзэж байна. Тэд алтны үнэ өсөхөд нөлөөлж буй гурван хүчин зүйлийг онцолжээ.

Төв банкны худалдан авалт: 2022 онд эхэлсэн Орос, Украины дайнаас хойш төв банкуудын алт худалдан авах хэмжээ өмнөхөөсөө гуравдахин нэмэгдсэн. АНУ-ын санхүүгийн хориг арга хэмжээ болон тус улсын өрийн дарамт нэмэгдэж байгаагаас үүдэн энэхүү нөхцөл байдал үргэлжилсээр байх болно гэж Goldman Sachs үзэж байна. 

ХНС бодлогын хүүгээ бууруулах: Хүү өндөр байх нь алтны үнэ цэнийг унагаж, хөрөнгө оруулагчдын сонирхол багасах хандлага ажиглагддаг. ХНС бодлогын хүүгээ бууруулснаар барууны хөрөнгө оруулагчдыг энэхүү зах зээлд эргүүлэн татах магадлалтай.

Болзошгүй геополитикийн цочрол: Алт нь багцын хеджингийн үүрэг гүйцэтгэж, ХНС-д захирагдах эрсдэл (өөрөөр хэлбэл, бие даасан байдал алдагдах), тариф, өрийн тогтвортой байдлын аюул зэрэг эрсдэлээс хамгаалах чухал ач холбогдолтой. Санхүүгийн хориг арга хэмжээ 2021 оныхтой адил их байвал алтны үнэ 15 орчим хувиар өсөх аж. Хэрэв өрийн асуудал нь АНУ-ын Засгийн газрын зээлийн эргэн төлөгдөх своп зөрүүг (зээлийн төлбөрийн чадварын хэмжүүр) 1 стандарт хазайлтаар (13 суурь пунктээр) нэмэгдүүлбэл алтны үнэ өснө гэж судлаачид үзэж байна.

Дэлхийн эдийн засаг удааширч байгаа энэ үед түүхий эдийн аль салбарт хөрөнгө оруулалт хийх сонголтоо оновчтой, илүү болгоомжтой хийхийг Goldman Sachs байгууллагын судалгаа харуулж байгаа юм. Доорх жагсаалтаар эрдсийн зах зээлд нөлөөлж болзошгүй хэд хэдэн сорилт, бэрхшээлийг харууллаа. Үүнд:

Нефт: Хятадын газрын тосны эрэлт буурч буй нь цахилгаан тээврийн хэрэгсэл зах зээлд түрэн орж ирж, нефт химийн бүтээгдэхүүний эрэлт суларсантай холбоотой. Мөн АНУ-аас нийлүүлэх шингэн нүүрсустөрөгчийн хэмжээ нь хүлээлтээс даваад байгаа юм. Goldman Sachs-ийн шинжээчид Брент нефтийн үнийн таамаглалаа 5 ам.доллароор бууруулсан буюу баррель нь 70-85 ам.доллар, 2025 оны дундаж үнийг 76 ам.доллар (өмнө нь 82 ам. доллар байсан)-т хүрнэ хэмээн тооцоолжээ.

Үйлдвэрлэлд ашиглагддаг металлууд: Хятадын зэсийн хэрэглээ 3 дугаар сар болон зуны эхэн үеэр буурсан ч цэвэршүүлсэн зэсийн үйлдвэрлэл нэмэгдсэн. Ахуйн хэрэглээнээс эхлээд хэлхээний хавтан хүртэл бүх зүйлд хэрэглэгддэг уг металл 2025 он гартал 12,000 ам.доллар/тонн буюу зорилтот түвшинд хүрнэ гэдэгт Goldman Sachs эргэлзэж байгаа аж. Хөнгөн цагааны үнэ ч мөн адил буурах хандлагатай хэмээн таамаглаж байна.

Байгалийн хий: Дэлхий дахинд шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) нийлүүлэлт 2025 оноос эхлэн өсөж, энэ арван жилийн сүүлийн хагаст мэдэгдэхүйц нэмэгдэх төлөвтэй байна. Уг байгууллагын шинжээчид "Эрчим хүчний үнэ ирээдүйд буурах хандлагатай" гэжээ.

Goldman Sachs байгууллагын мэдээлснээр түүхий эд нь нийлүүлэлтийн тасалдлаас хамгаалдаг тул хөрөнгө оруулагчдын багцад зохих байр суурь эзэлсээр байх ажээ. Эрчим хүчний аюулгүй байдал, нүүрсхүчлийн хийг багасгах хүчин чармайлт зэргээс үүдэн үйлдвэрлэлийн зарим металлын эрэлт нэмэгдэж, үнэ нь огцом өсөх магадлалтай байна.

Ерөнхийдөө, энэхүү судалгааны байгууллагын шинжээчид 2025 онд GSCI барааны индекс 5%-ийн өгөөжтэй байна гэж үзсэн нь энэ оны 12%-ийн нийт өгөөжөөс доогуур үзүүлэлт юм.

Сэтгэгдэл (3)

  • Eric Donald (152.233.20.109)
    IS IT POSSIBLE TO FIND AND RECOVER LOST BITCOIN? YES. CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER In general, whether or not lost bitcoin can be recovered depends on how it was lost. People have started offering services to help recover misplaced bitcoin due to the large amount of missing cryptocurrency out there. These include data recovery specialists, but you will need the assistance of a professional recovery expert, such as GEO COORDINATES RECOVERY HACKER, to recover your stolen bitcoin. Contact them if you have misplaced bitcoin, cash, or any other type of cryptocurrency. For more information, contact GEO COORDINATES RECOVERY HACKER Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack The truth always put the wrong people in the right place, and we all need help getting the truth
    2026 оны 03 сарын 22 | Хариулах