Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Хар морин дэл” талбайд хүдэржсэн трэндийг тодорхойлжээ

Б.Болор

Б.Болор

Эрдэнэ Ресурсийн хайгуулын үр дүнд 20 км2-ийг хамарсан “Хар Морь” талбайд хэд хэдэн шинэ талбайг тодорхойллоо. “Хар Морь” талбайн нөөцийг тэлснээр Баянхөндий төслийн өгөөжийг нэмэгдүүлэх боломжтой ажээ. Тус компанийн ерөнхийлөгч Петер Акерли “Хар Морин Дэл талбайд 1.5 км хүдэржсэн трендийг тодорхойлсон. Үүнд маш өндөр агуулга бүхий Өмнөд Хар Морин Дэл орд багтаж байна. Өрөмдлөгийн хөтөлбөрийн үр дүнд хэд хэдэн шинэ хэтийн төлөв бүхий талбайг тодорхойлсон нь 20 км²-г хамарсан Хар Морь талбай нь өндөр агуулга бүхий алтны хүдэржилтийг агуулах боломжтойг харууллаа.” гэжээ.  “Баянхөндий алтны ил уурхайгаас хойд зүгт 2 км-т оршдог “Хар Морин Дэл” талбайн хүдрийг шинэчилсэн ТЭЗҮ-ийн тооцоололд нэгтгэн танилцуулахаар төлөвлөж буй аж. Энэ талбайн нөөцийг тэлснээр Баянхөндий алтны төслийн эдийн засгийн өгөөжийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх боломжтой юм байна.

Дашрамд дурдахад, Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Баянхөндий алтны төслийн нэг хэсэг болох Хар Морь талбайд гүйцэтгэсэн хайгуулын хөтөлбөрийн үр дүнг танилцуулахаар бэлтгэж буй. Хар Морь талбай нь Монгол Улсын баруун өмнөд бүсэд Хөндий Эрдсийн Дүүргийн Баянхөндий алтны төслийн ил уурхайгаас хойд зүгт 2 км зайд оршдог.

 

 

 

Сэтгэгдэл (1)

  • Fatima_Frisco (3.93.40.64)
    HIRE. THE HACK ANGELS // BEST BITCOIN // CRYPTO // ETH // USDT // WALLET RECOVERY EXPERT If you are a victim of a crypto investment scam, send your crypto to the wrong address or someone hacked your wallet, THE HACK ANGELS can recover your funds!. After losing $855,60 to a scam, I spent three months searching for help. THE HACK ANGELS came through when no one else could. They recovered my funds and gave me hope again. I realized that even in the darkest moments, there’s always a way forward. Don’t give up if you’re facing a similar situation. Reach out to THE HACK ANGELS Expertise for guidance and support. Contact. WhatsApp (+1(520)200-2320 ), or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com) I’m grateful for their help and highly recommend their services to anyone out there.
    2026 оны 03 сарын 24 | Хариулах