Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Баянхонгор аймагт мэдээллийн төвийг нээлээ

2023 оны 4 сарын 19-нээс 21-ны хооронд Эрдэнэ Ресурс, Монголиан Майнинг Корпорэйшн компанийн хамт олон Баянхөндий төсөл хэрэгжих орон нутаг болох Баянхонгор аймагт ажиллажээ. 

Эрдэнэ Ресурс компанийн Гүйцэтгэх захирал Петер Акерли болон Монголиан Майнинг Корпорэйшн компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл нар Баянхөндий төслийн бүтээн байгуулалтыг угтуулан Баянхонгор аймагт мэдээллийн төвийг нээлээ.

 Төсөл хэрэгжих Шинэжинст сумын иргэдтэй уулзаж, ил тод мэдээлэл хүргэх зорилгоор Нээлттэй өдөрлөг зохион байгуулж, өдөрлөгт нийт 300 гаруй иргэд оролцсон. Өдөрлөгөөр төслийн үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл өгснөөс гадна ажлын байр, сургалт, байгаль орчин, орон нутгийн хамтын ажиллагааны хүрээнд иргэдтэй санал солилцлоо. 
Төсөл оргил үедээ 400 гаруй шинэ ажлын байрыг бий болгох бөгөөд орон нутгийн иргэдийг тэргүүн ээлжинд ажлын байраар хангах үүднээс эхний ээлжийн 20 иргэнд хүнд машин механизмын операторын сургалтад хамрагдах, үргэлжлүүлэн Ухаа худаг уурхайд ажиллах эрхийн бичгийг олгов. Цаашид орон нутгийн иргэдийг мэргэшүүлж, ажлын байраар хангах тэргүүн зорилтууд байх болно.