Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Алт
Алт тушаалт 65%-иар өсчээ Монголбанкны мэдээллээр алт олборлогч компаниуд энэ оны эхний 6 сард 4097.1 кг алт тушаасан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1620.9 кг буюу 65.4%-иар илүү байгаа юм.
Монгол банкны алт худалдан авалт 26.8%-иар өсөв Монгол банк 2014 оны эхний 4 сард аж ахуйн нэгжүүдээс 1979 кг алт худалдан авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26.8%-иар өссөн үзүүлэлт юм.
30 орчим компани 11.4 тонн алт олборлох боломжтой Энэ бол Монгол улс 2014 онд эдийн засгийн өсөлтөө хангах, цаашлаад хүн амынхаа амьжиргааны түвшинг дээшлүүлэхээр төлөвлөсөн бодлогын 5 тоо.
Алтны үнэ өсч, зэсийнх буурав Шинэ он гарсаар дэлхийн зах зээл эрдсийн үнэ ханшид харилцан адилгүй “хариу урвал” үзүүлж байна. Алт, цагаан алтны үнэ он гарснаас хойш 5-7 хувиар өсөөд буй юм.
2014 онд алтны үнэ буурна 12 жилийн тогтвортой үнийн өсөлтийн дараагаар 2013 онд алтны үнэ бараг 30%-иар буурав. Өнөөдрийн байдлаар Нью-Йоркийн бирж дээр нэг трой унц алт 1259,4 ам.доллараар арилжаалагдаж байна.
“Алт” хөтөлбөрийн хүрээнд 66,6 тонн алт олборложээ Монгол улсын хэмжээнд алтны анхны албан ёсны олборлолт 1900 оноос эхтэй. Орос-Манж-Монголын хамтарсан “Монголор” нэгдэл 1900-1919 онд 20 орчим тонн алт олборлосон гэсэн мэдээлэл байдаг.
1 2 3 4