Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Монгол Улсын 2022 оны төсвийг эцэслэн баталлаа УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг  тус тус бүхэлд нь эцэслэн (2021.11.12) баталлаа.
Уул уурхайн компаниуд 608.5 сая мод тарьж ургуулахаар боллоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэхээ илэрхийлсэн томоохон аж ахуйн нэгжүүд Батламжид гарын үсэг зурах ёслол (2021.11.12) Төрийн ордонд боллоо. Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын зарим гишүүн оролцлоо. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин үндэсний компаниуд нийт 608.500.000 модыг 2030 он хүртэлх хугацаанд тарьж ургуулж, арчлан хамгаалахаа баталгаажуулав.
Хятад нүүрсний хэрэглээгээ 2026 оноос аажмаар бууруулж эхэлнэ Дэлхийн тэргүүлэх эдийн засагтай хоёр гүрэн болон АНУ, Хятад уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар ирэх арван жилийн хугацаанд хамтран ажиллах тунхаг бичигт (2021.11.10) үзэглэлээ. Уг баримт бичигт АНУ-ын Уур амьсгалын асуудал хариуцсан төлөөлөгч Жон Кэрри, Хятадын уур амьсгалын тусгай төлөөлөгч Сиэ Жэньхуа нар гарын үсэг зурлаа. Ингэснээр хоёр талын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж ирэх оны эхний хагаст багтааж метан хийн ялгаруулалтыг бууруулах талаар ямар ажлууд хийх төлөвлөгөөг дэлгэх ажээ. Үүнээс гадна 2025 онд талууд Парисын хэлэлцээрийн хүрээнд 2035 он хүртэл хэрэгжүүлэх зорилтот үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулах юм байна.
Төсөв 2022: Баялгийн сангийн шинэчлэлийн төлөвлөгөө Хачирхалтай зохицуулалт бүхий маш том төсөв айсуй. Төсөв жил ирэх бүр тэлж уул уурхайн салбарынхан ч үүрэг хариуцлагаа мэддэг болжээ. Гэхдээ уул уурхайн төсөв ярихаас өмнө нэг чухал сэдвийг хөндөх шаардлагатай. Монгол Улс уул уурхайгаас олдог орлогоо баялгийн санд хуримтлуулж түүгээр нь сэтгэл өег явах өдрүүд өндөрлөж байна. Энэ тухай айсуй оны төсвийн төсөлд “Ирэх онд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг…уул уурхайн баялгийн өгөөжид суурилсан “Хуримтлалтай монгол хүүхэд” хөтөлбөр хэлбэрээр хэрэгжүүлэх боломж бүрдэх” тухай тайлбарлажээ. 
“Степ голд” алтны төслийнхөө өргөтгөлд зориулж 65 сая долларын санхүүжилт босгов Дорнод аймагт орших Алтан цагаан овоо алтны үндсэн ордын төсөл хэрэгжүүлж буй “Степ голд” компани уг төслийн хоёр дахь шатны ажилд зориулж 65 сая ам.долларын санхүүжилтийн гэрээ байгуулснаа мэдээллээ. Уг санхүүжилтийн дийлэнхийг буюу 59.7 сая ам.долларыг (170 гаруй тэрбум төгрөг) Алт-2 хөтөлбөрийн хүрээнд олгож буй зээлээр бүрдүүлж байна. Зээлийн санхүүжилтийг Монголбанкнаас Худалдаа, хөгжлийн банкаар дамжуулан гурван жилийн хугацаатайгаар олгож буй бөгөөд зээлийн хүү нь жилийн 9%-тай байх ажээ.
Малмыж ордыг ашигласнаар Оросын зэсийн үйлдвэрлэл 30% нэмэгдэнэ Монголын зүүн хойхнотой Оросын Хабаровск мужид Малмыжийн зэсийн ордыг ашиглах бүтээн байгуулалт ид өрнөж байна. ОХУ-ын Баялгийн зөвлөл тус ордын нөөцийг энэ намар 8,32 сая тонн зэс, 347 тонн алт хэмээн нэмэгдүүлэн тогтоосон. Ингэснээр тус ордыг “Русская медная компания” /РМК/ 2018 онд худалдан авсан үеийнхээс нөөц нь 60% нэмэгдэж байгаа юм. Малмыжийн ордын бүтээн байгуулалтад РМК 2018 оноос хойш 2021 оны аравдугаар сар хүртэл 62 тэрбум рубль зарцуулаад байгааг тус компанийн дэд захирал Дмитрий Говоров есдүгээр сард болсон Дорнын Эдийн засгийн форумын үеэр мэдэгдэж байсан.
ОХУ-аас БНХАУ руу хий нийлүүлэх хоолой барих төсөл 2024 оноос эхлэх төлөвтэй Одоогийн байдлаар байгалийн хийн хоолой байгуулахтай холбоотой стандарт, журмыг боловсруулж батлуулах ажил ид өрнөж байна. Төслийн хийн хоолой татах маршрут буюу зурвасыг тодорхойлсон бөгөөд Сэлэнгийн Сүхбаатар, Хиагтын хилээс Замын-Үүд-Эрээн боомтын чиглэлд 960.5 км урттай хоолой татахаар төлөвлөжээ. Энэ онд багтаан ТЭЗҮ-ийг боловсруулж дууссаны дараа инженер, техникийн нарийвчилсан зураг төслийн ажил хоёр жил үргэлжлэх юм байна. Мөн хийн нийлүүлэлтийн үнэ тариф болон бусад асуудлаар гурван улсын Засгийн газар хооронд байгуулах хэлэлцээрийн ажлыг ТЭЗҮ-ийг боловсруулж дуусмагц эхлүүлэх ажээ. Ингээд төслийн ажил 2024 оноос албан ёсоор эхлэх төлөвтэй байгааг Шадар сайд тэмдэглэлээ.
Төрийн өмчийн компанийн засаглалыг сайжруулж, санхүүгийн тайланг ил тод мэдээлнэ “Эрдэнэс Монгол” нэгдлийн ашигт үйл ажиллагааг сайжруулах, үр ашигггүй зардлыг бууруулах, үйл ажиллагааны давхардлыг арилгах оновчтой болгох чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийх, дүрмийг шинэчлэх, шаардлагагүй охин, хараат компанийг татан буулгах, нэгтгэх, нийлүүлэх саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.
Трафигура: Хятадын зэс болон бусад металын эрэлт буурна Дэлхийн түүхий эдийн худалдааны компани “Трафигура” ирэх хоёрдугаар сарыг дуустал Хятадын зэсийн эрэлт буурах таамаглалыг дэвшүүлсэн байна. Учир нь тус улсын эрчим хүчний хангамжийн асуудал болон барилгын зах зээлийн өсөлтийн удаашрал зэрэг нь зэс болон бусад металын эрэлтэд нөлөөлнө гэж үзсэн байна. Мөн ирэх хоёрдугаар сард Бээжин хотноо болох Өвлийн Олимп болон тус улсын Цагаан сарын баяртай холбоотойгоор эрэлт төдийлөн өсөхгүй гэж үзжээ.
Хятад нүүрсний импортоо нэмэгдүүлнэ Хятадын нүүрсний импорт аравдугаар сард 26.9 сая тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 96.3%-иар өссөн байна. Гэхдээ энэ нь өнгөрсөн есдүгээр сард 32.9 сая тонн нүүрс импортолж байсантай харьцуулахад 18.2%-иар буурсан дүн боллоо. Хятадын хувьд аравдугаар сарын эхээр эрчим хүчний нийлүүлэлт тасалдалтай байгаа мужийн тоо 18 байсан нь сарын дундуур хоёр муж болж буурчээ. Өөрөөр хэлбэл эрчим хүчний хямралтай тулгараад байсан Хятадын нөхцөл байдал сайжирсан ч ирж буй өвөл дахин хүндрэлтэй тулгарч болзошгүй ажээ. Иймд нүүрсний хангалттай нөөц базаах асуудал хамгийн чухалд тооцогдож байна.
Нүүрсний экспорт аравдугаар сард 1.5 сая тоннд хүрч 46%-иар өсөв Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт оны эхний арван сарын байдлаар 13.2 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 26.3%-иар өссөн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Үүнд экспорт 7.52 тэрбум ам.доллар, импорт 5.64 тэрбум ам.долларыг эзэллээ. Тодруулбал экспорт өмнөх оны мөн үеийнхээс 25.7%-иар, импорт 27.2%-иар тус тус өссөн байна. Гадаад худалдаа мөн хугацаанд 1.88 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 21.3%-иар дээшилсэн дүнтэй гарлаа.
Перугийн уул уурхайн хөрөнгө оруулалтын нэр хүнд эрсдэлд оров Дэлхийн зэсийн олборлолтоор эхнээсээ хоёрдугаарт орох Перу улсын төв банкны Ерөнхийлөгч Жулио Веларде сүүлийн саруудад томоохон уурхайнуудын эргэн тойронд өрнөж буй эсэргүүцэл тэмцэлтэй холбоотой мэдэгдэл /2021.11.02/ гаргалаа. Саяхан тус улсын томоохон зэсийн уурхай Антамина-ийн үйл ажиллагааг нутгийн иргэд зогсоогоод (2021.10.31) байсан юм. Иймэрхүү эсэргүүцлийн хөдөлгөөн нь тус улсын уул уурхайн хөрөнгө оруулалтын таатай бүс нутаг гэсэн дүр төрхөд эрсдэл үүсгэж байгаа ажээ. Тэрбээр “Эсэргүүцлийн үйл ажиллагааг зөвтгөх аргагүй, салбарт эмх замбараатай байдлыг эрх баригчид дахин тогтоохыг дэмжиж байгаа” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг тэнцүү нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт (11.03)  өргөн барьсан юм.  Япон Улсын Засгийн газраас “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн суурь бүтцийг шинэчлэх, хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх, дохиолол, холбооны байгууламжийг сайжруулах зорилгоор 1995-2000 онуудад нийт 7.9 тэрбум иений хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсын Засгийн газарт олгосон. 
Газрын тосны ханш буурч эхэллээ Брэнт маркийн газрын тосны ханш баррель тутамдаа 81.33 ам.доллар болж буураад байна. Өнгөрсөн долоо хоногт Брэнт маркийн газрын тосны ханш 86 ам.доллар/баррельд хүрч өсөөд байсан юм. Гэсэн ч газрын тосны ханш олон жилийн дунджаас хавьгүй өндөр түвшинд тогтсон хэвээр байна. Ханш буурахад хоёр хүчин зүйл голлон нөлөөллөө. АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлаг тус улсын газрын тосны нөөц өнгөрсөн долоо хоногт 3.3 сая баррельд хүрснийг дэлгэсэн нь шинжээчдийн тооцоолсон 2.22 сая баррелиас өндөр дүнтэй гарсан байна.
Г.Оюунболд:  Түүхий эдийн хэджингийн боломжийг одоо л ашиглах цаг Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн түүхий эдийн ханшийн өнөөгийн өсөлтийг ашиглах, ханш буурах эрсдлийг хаах шийдлүүдийн нэг, санхүүгийн хэджинг (hedging) үйлчилгээг дотоодын эрдэс баялгийн салбарт анхлан нэвтрүүлэн ажиллаж буй “Блюскай Секьюритиз ҮЦК” /“Blue Sky Securities UTSK”/ компанийн ТУЗ-ийн дарга Г.Оюунболдтой MMJ-ийн сэтгүүлч Э.Оджаргал ярилцлаа. Уул уурхайн салбарыг сонгосон учир шалтгаанаас ярилцлагаа эхэлье. Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбар нь уул уурхай. Түүхий эдийн зах зээлийн савалгаа, ханшийн хэлбэлзлийн нөлөөгөөр манай эдийн засаг тун эмзэг. Тиймээс уул уурхайн салбар, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад тулгарч болзошгүй эрсдэлийг бууруулах, хамгаалахад хэджинг шийдэл илүү тохиромжтой юм.
Монголбанк: Инфляцийг бууруулах чиглэлд мөнгөний бодлогоор хариу үйлдэл хийхгүй Дэлхий нийтээр 2021 оны турш бараа үйлчилгээний үнийн өсөлт эрчимжиж,  инфляцын түвшин олон улс оронд төв банкны зорилтот түвшнээс даваад байна. Үүнд хөгжсөн болон хөгжиж буй орнууд дахь эдийн засгийн идэвхжил, хүнсний бүтээгдэхүүн, нефть болон бусад түүхий эдийн үнийн өсөлт, үйлдвэрлэлийн орц болдог завсрын бараа бүтээгдэхүүний хомсдол, тээвэр ложистикийн гацаа зэрэг олон хүчин зүйлс нөлөөлөв. Нийлүүлэлтийн гаралтай үнийн өсөлт инфляцыг өсгөх үед төв банкны бодлогын хэрэгслээр хариу үйлдэл үзүүлэх нь шийдэл болохгүй бөгөөд эдийн засгийн сэргэлтийг сааруулах эрсдэлтэй тул мөнгөний бодлогоор хариу үйлдэл хийхээс зайлсхийж байна.    
“Аспайр Майнинг” нүүрсний төслийн төмөр замын терминалын судалгааг хийж байна Хөвсгөл аймагт Овоот коксжих нүүрсний төсөл хэрэгжүүлж буй “Аспайр Майнинг” (ASX:AKM) компани уурхайгаас ачуулсан нүүрсийг төмөр замаар тээвэрлэхэд шаардлагатай гол дэд бүтэц болох төв шугамын терминал байгуулах (Эрдэнэт төмөр замын терминал) төслийн техникийн зураг төслийн ажлыг урагшлуулж байна. Уг ажлыг тус компани “судалгааны түнш” болох “O2 Mining” компанид хариуцуулахаар тогтсон. “O2 Mining” уг судалгааг оны сүүлээр эцсийн байдлаар боловсруулж дуусгах төлөвтэй байна. Одоогийн байдлаар нарийвчилсан зураг төсөл, зардлын задаргаан дээр ажиллаж байгаа ажээ. Уг судалгаанд битүү дээвэртэй ачиж буулгах хэсэг, битүү дээвэртэй агуулах, галт тэргэнд шууд ачих автомат ажиллагаа бүхий байгууламжийг багтаажээ. Ингэснээр байгаль орчинд тоосжилт үүсэхээс хамгаалж, мөн түлшний хэрэглээг бууруулах ач холбогдолтой юм.
Хятадын үйлдвэрлэлийн үзүүлэлт 2020 оноос хойших доод түвшинд хүрлээ Хятадын үйлдвэрлэлийн салбарын эрчмийн үзүүлэлт (PMIndex) өнгөрсөн аравдугаар сард бууралттай гарч 49.2%-д хүрснээр хоёр сар дараалан доошилж буй тухай тус улсын Үндэсний статистикийн газар мэдэгдлээ. Үүнд эрчим хүчний хямрал, түүхий эдийн үнийн өсөлт гол шалтгаан болсон гэж үзэж байна. Энэ нь өнгөрсөн 2020 оны хоёрдугаар сараас хойших хамгийн бага үзүүлэлт боллоо. Уг үзүүлэлт өнгөрсөн есдүгээр сард 49.6%-тай гарч байсан юм. PMIndex-ийн хувьд 50%-иас доош гарвал бууралттай, дээш гарвал өсөлттэйд тооцогддог. Аравдугаар сард, тус улсын Үндэсний статистикийн газраас судалдаг 21 салбар дунд 9 салбар өсөлттэй, бусад нь бууралттай гарчээ. Өнгөрсөн есдүгээр сард 12 салбар өсөлттэй гарч байжээ.
У. Хүрэлсүх: Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийг бууруулах зорилтоо 27.2%-д хүргэх боломжтой Монгол Улс “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр” бичиг баримтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болж буй хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7% хүртэл бууруулахаар ахиулан тодорхойллоо. Дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлж, шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар дээрх зорилтоо 27.2% хүртэл ахиулах боломж байгааг энэхүү дээд түвшний уулзалтын индэр дээрээс дуулгахад таатай байна.
Төв банк он гарсаар 18.16 тонн үнэт метал худалдан авав Монголбанк 2021 оны аравдугаар сард 3.2  тонн үнэт метал худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 18.1 тн үнэт метал худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.08 тн-оор буурсан үзүүлэлт юм.  2021 оны аравдугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 168.2 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 249.8 кг үнэт метал тус тус худалдан авсан.