Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Инфляци өнгөрсөн оны мөн үеэс  13,2 %-иар өссөн байна

Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2022 оны статистикийн урьдчилсан үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Инфляцийн түвшинг тодорхойлогч  хэрэглээний бараа үйлчилгээний үнэ   өмнөх оны мөн үеэс 13,2 %,  өмнөх  11 дүгээр сараас нэг %-иар өсчээ. Инфляци ийнүү өсөхөд импортын барааны үнэ өмнөх оны мөн үеэс 47,6 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Мөн талх, гурил будааны үнэ  жилийн 34,2 % буюу инфляцийн 2,4 % , бензин шатахууны үнэ жилийн 16,6 % өсөж, инфляцад 1,1 %,  голлох 10 бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляц 24,5 %-иар нөлөөлсөн байна.

 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо